Намрын чуулган өндөрлөчихлөө. Өнгөрсөн хэдэн сард дуу нь гардаг юм уу гэмээр нам жим байсан УИХ-ын гишүүд “Ард түмнээ, өндөр настнаа, хүүхдүүдээ, жирэмсэн ээжүүдээ, малчдаа чи бодохгүй байна. Би бодож байна. Танай нам хариуцлагагүй байна, манайх ийм байгаагүй” гэх мэтээр сүүлийн хоёр өдрийг их л идэвхтэй өнгөрүүллээ. Ерөнхий сайд ч Засгаасаа нэг сайдаа халуун бүлээр нь сугалж, орных нь хүнийг хэдхэн цагийн дотор томилоод авлаа. Утаанаас болж явуулсан сайдын дуулиантай давхцуулан гадаад улсад Монголыг төлөөлөх гурван ч Элчин сайдыг батламжлаад авлаа. Гэсэн ч Засгийн халаа сэлгээ ойрын өдрүүдэд үргэлжлэхийг, Ерөнхий сайд хол явах замд нь саад болоод байгаа хэдийгээ Засгаасаа эвтэйхэн зайлуулж, өнгөрсөн сонгуулиар амласан албан тушаалын шахаануудаа цэгцлэх ажил өрнүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, уламжлал ёсоор томоохон баяр, наадмын уур амьсгалыг далимдуулан хийдэг төрийн томилгооны ажил энэ удаад ч өрнөнө гэсэн үг. Ийм томилгооны үеэр УИХ, чуулган, ер нь улс төр нам гүм байвал ард иргэдийн анхаарал томилгоо, халаа сэлгээ, хуулийн нэмэлт өөрчлөлт, элдэв шийдвэр рүү нь чиглэж, “Засгийн газарт өөр хийх юм алга уу” гэх мэтээр бухимдал хүчээ авдгийг тэд юу эс андах. Энэ ч үүднээс УИХ дахь хэл амтай байж мэдэх, попорч дөнгөдөг хэдийгээ ийм үед зориудаар идэвхжүүлж, хэлж ярих сэдэв, санааг нь “батлан” гаргаж, заримд нь хэвлэж тараадаг гэх яриа ч мэр сэр гардаг. Энэ л жамаар өнгөрсөн хоёр өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн төсөв, тайлан, БОАЖЯ-ны халаа сэлгээ, агаарын бохирдол, утаатай тэмцэх нийслэлийн хурган дарга нарын ажлаа өгсөн, өгөөгүй асуудалтай зэрэгцүүлэн үеийн үед ярьж ирсэн тэтгэвэр нэмэх нэмэхгүй, хүүхдийн мөнгийг олгох, олгохгүй асуудлыг том асуудал болгож чадлаа, тэд.
Уламжлал ёсоор томоохон баяр, наадмын уур амьсгалыг далимдуулан хийдэг төрийн томилгооны ажил энэ удаад ч өрнөнө гэсэн үг.
УИХ дахь зарим гишүүн телевизийн камер, сэтгүүлчдийн өмнө ярьдаг шигээ үнэхээр шударга юм бол энэ өдрүүдэд Минжийн застав руу онгоцоор нисэж, зугаалангаа цэргүүдэд ковид халдварлуулсан байх магадлалтай эмэгтэй гишүүдийн нэрийг Чуулганы индэр дээр зарлаад, хариуцлага, ёс зүй нэхээд зогсож байх байлаа. Гэвч нэгнийх нь ч амнаас тэдний тухай, тэнд халуурч, бүлээрч байгаа цэргүүдийн талаар ганц ч үг гарсангүй.

Ковидын улмаас төсөв тасрах, эдийн засгийн уналтад орох, эд бараа материал, нэн чухал шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн гачигдалд орж байгаа, хил хаалттай, хоёр хөрш “түгжээтэй” гээд тулгамдаж буй бүх асуудлыг тэд харзнасан, ажигласан байдалтай, зарим үед ард иргэдээсээ ч унж дорой сууцгааж байна. Зарим нь бүр бурхны хөшөө барьж, монголчуудын эрүүл мэндийг хамгаална, утаа бууруулна, ядууралтай тэмцэнэ гэж хүртэл “даажигнаж” байна. Энэ бүхнээс харахад, УИХ тэр дундаа улс төрийн намууд чуулган нээх, хаах үеэр зориуд “идэвхжүүлэлт”, гишүүд санал зөрж, хэрэлдэж, муудалцаж байгаа мэт дүр зураг харуулаад, бусад цагт унтаа, ээлж өнгөрүүлсэн тэр л загвар энд ч үргэлжилж байна.
“Идэвхжээрэй, манай асуудал орлоо” гэхээр нь нүдээ эрмэлцэж байгаад хэрэлдэж, муудалцаж, онцын шаардлагагүй үед нь омикрон, ковид туссан шиг л сууна даа, манай УИХ-ын гишүүд.
УИХ-д ард түмнийг төлөөлж суугаа эрхэм гишүүдэд нэг тийм ард түмний төлөө том зорилго, түүнийгээ биелүүлэх гэсэн чин хүсэл, боломжийг эрэлхийлэх тэмцэл, санаачилга алга гэмээр
| УЛС ТӨРИЙГ ЗОХИОМЛООР ИДЭВХЖҮҮЛЭХ ӨДРҮҮДЭЭР... |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |