УОК тав хоногийн өмнө хуралдаж, Улаанбаатар хотод 128 бөхийн барилдаан, орон нутаг тус бүрд хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Ийнхүү монголчууд аймаг, аймагтаа морь уралдуулж, хэдэн зуугаараа бөөгнөрч, ёстой л дураараа дургиж, “дунд чөмгөөрөө жиргэх нь” дээ.
НААДМЫН “ЁСОЛГОО” БУЮУ СЭТГЭЛ ХУУРАХ АРГА
Барьж явсан ээрүүлээ гадна хаяанд орхичихоод, гэр дотроо баахан хайдаг уймраа “эмгэн” шиг төр, засагтай бид яасан азгүй ард түмэн бэ. Наадам хийнэ, хийхгүй хэмээн олон дахин эргэж буцсан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос “бэсрэг” наадам хийхээр төлөвлөсөн бололтой. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын долдугаар сарын 21-ний хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Чухам ийм чиглэл ирэхийг хүлээж байсан Монгоын үндэсний бөхийн холбоо, Морин спорт уяачдын холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо зэрэг байгууллагууд тэмцээн зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Нэгэнт Ерөнхий сайд нь үүрэгдсэн учир УОК ээлжит хуралдаанаараа хэлэлцэж “Цар тахлын халдвартай цаг үе учир бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах” шийдвэр гаргасан. Ингэхээс ч өөр арга байхгүй учир нь тэд “Ирэх наймдугаар сард ковидийн нөхцөл байдлыг харж байж наадам хийх эсэхийг шийднэ” гэж ард түмэндээ амлачихсан. Наадамлахыг хүссэн ард түмэн түүнд нь итгэж, номхон дөлгөөн хүлээсэн болохоор УОК, Засгийн газрынхан үгэндээ хүрэх гэж ийм шийдвэр гаргасан бололтой. Хэлсэндээ хүрдэг болох гэж хичээсэн тус шийдвэр нь балаг тарих вий дээ. Коронавирусийн энгийн цаг үед ард түмнээ талцуулан барин байж хойшлуулсан наадмаа заавал дельта вирус тарсан үед зохион байгуулдаг нь юу ч билээ дээ. Олон улсад эмчлэх аргыг нь олоогүй, одоо ч гүйцэд судалж дуусаагүй дельта вирус энгийн вирусээ бодвол богино хугацаанд тархдаг. Хэдхэн секундийн дотор агаар, дуслын замаар халдах чадвартай дельта вирусээр өвчилсөн бөх байх юм бол "дэнж хотойтол дэвэх" 128 бөх чинь бүгдээрээ наадмын дэвжээнээс эмнэлгийн ор руу шилжих болно. Муу ёрлож байгаа юм биш шүү. Оройтсон наадам чинь осолтой доо, осолтой.

АЯЛАЛ ЗУГААЛГААР МАРТАГДСАН “NO NAADAM”
Өчигдрийн байдлаар Монгол Улсын 774 иргэн коронавирусээр өвчилж хорвоог орхисон. Тэдний араас гашуудан, зул өргөхийг хүссэн залуус ээлж, дараалан цагдаад баригдаж, зөрчлийн хуулиар торгуулсан цаг саяхан. Тэд төр засаг, хэн нэгнээс өөд болоочдийн амийг нэхээгүй юм. Зүгээр л, наадам зохион байгуулахгүй байхыг хүссэн. Хүсэл, сэтгэл нэгдсэн залуусын хөдөлгөөн суулт болон хувирч, Сүхбаатарын талбай дүүрэн залуус “No naadam” хэмээн лоозонтой хэчнээн хоног суув. Бас болоогүй дайны хажуугаар дажин гэгчийн үлгэрээр хэсэг бүлэг морьтон төв талбайд ирж сүрийг үзүүлсэн. Үндсэндээ монголын ард түмэн хоёр хуваагдаж, нэг нэгэн рүүгээ дайрч эхэлсэн гэж хэлж болно. Ажиглагч нар “no naadam” ч тэр, морьтонгуудын жагсаал ч тэр улс төрийн тоглолт байлаа хэмээн ярих болсон. Их л өндрөөс хаясан чулуу бололтой. Ядарсан иргэдээ нэгэн рүү нь турхирч байж асуудлаа шийддэг, хожоо гаргадаг ядмагхан ч төр болдоо.

ХЭЧНЭЭН ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, ХЭДЭН ХҮН ДЕЛЬТАГААР ӨВЧЛӨХ БОЛ ДОО
Цаг үе хүнд байгааг хэн хэн нь мэдэж байгаа болохоор наадмаа тэр чигт нь хойшлуулчих хэрэгтэй байсан юм. Наадмын сургаар адгаж, яарсан уяач нар газар сайгүй сунгаа хийж байгаа. Сунгаа үсэргээний алинд нь ч унасан хүүхдээ биш уясан морио хардаг нь уяачдын зан. Өөрөөр хэлбэл улс, аймгийн баяр наадамд оролцохдоо л хамгаалалтын хувцас өмсдөгөөс бусад үед хүүхдүүд ямар нэгэн хамгаалалтын хувцасгүй уралддаг. Харамсалтай нь том уралдаан биш л бол хүүхэд унахгүй гэсэн хууль байхгүй. Сүүлчийн гурван жилд 96 унаач хүүхэд мориноос унаж, гэмтэж, бэртсэн байна. Тодруулбал, 2019 онд 61, 2020 онд 31-н хүүхэд мориноос унаж гэмтсэн гэх судалгаа бий. Харин энэ он гарсаар таван хүүхэд мориноос унаж, бэртэл авчээ. Мөн өнгөрсөн онд зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулсан, морины сунгаа хийхдээ хамгаалалтын хувцас өмсгөөгүй зэргээс үүдэн гурван хүүхэд амиа алдсан байна. Угтаа бол, унаач хүүхдийн эрх нь зөрчигдөж буй талаар бид дөрвөн цуврал нийтлэл бэлтгэж хүргэсэн. Өөртэй нь холбоотой мэдээлэл гарах вий, нэр төрд нь халдсан байх вий гэхээс айж, өглөө бүхэн хэвлэлийн төлөөлөгч, туслахуудаараа сонин, сайтын материал шүүлгэдэг сайд дарга, гишүүд монгол хүүхдийн амийг юман чинээ бодсонгүй. Орон нутаг бүрд хурдан морь уралдуулахыг зөвшөөрнө гэж байгаа. Хэрэв дельта вирусээр халдварласан нэг нөхөр очоод наадам дунд цамнах л юм бол халдвар гэрлийн хурдаар тархах болно. Очих юм бол ч гэж дээ, алтан бүс зүүж, үнэтэй хөөргөөр гангарсан уяач нэртэй хотын хэдэн баячууд, төрийн томчууд бүгд л хөдөөг зорих нь дамжиггүй. Л.Оюун-Эрдэнэ сайдын чиглүүлсэн үзэгчгүй наадам ч, наадам биш Улаанбаатараас орон нутаг руу дельта вирус зөөх “харын нүүдэл” болох нь дээ. Тэр цагт халдварын тоо нэмэгдсэн нэмэгдээгүй өвчтөнийхөө ачааллыг дийлэхгүй байгаа эмнэлэг, эмнэлгийн ажилчид л УОК-ын “мэдрэмжгүй”, судалгаагүй шийдвэрийн “лайг” нь үүрч, ард түмэн горыг нь амсана.
.jpg)
| ОРОЙТСОН НААДАМ ОСОЛТОЙ ДОО, ОСОЛТОЙ |
|
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |