• Өнөөдөр 2026-05-15

“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ

2026-03-27,   1348

       “Тахир соёот”-ын хорихоос Тусгаар тогтнолын ордон зүг Б.Ганхуяг айсуй. “Нүүрсний хулгай”-н жинхэнэ хэрэгтнүүдийг хамаатнууд шигээ сайн таних хүн бол тэр. Энэ хэргийн талаар А-Я хүртэл нь мэдэх цагаан толгой л гэсэн үг. Тэр шүүхийн танхимаас “Би энд золиослогдож, тэд тэнд засагтай, тамгатай, төртэйгөө үлдэж болохгүй” хэмээн хөмхий зууж хэлчихээд хорих руу ачигдсан. “ЭТТ”-г эрхшээж байх үед нь атга нүүрс ч голохгүй царайчилж байсан Ардын намынхан нь ачигдахаас авраагүйд, ачигдаад явахад араас нь сүү ч атугай өргөөгүйд тэр гомдолтой яваа. 
 
       Тэр тусмаа, Б.Ганхуяг задарч явах яг ид үед нь зангиаг нь тайлж, зоосыг нь хурааж, засаг хоолонд оруулсан Л.Оюун-Эрдэнэд өш зангидчихсан яваа. Хорихын хашааны хог шороо шүүрдээд зогсож байхдаа Б.Ганхуяг гараад хэрхэхээ, хэнтэй хамтран хорсолоо тайлж, хундага өргөхөө тооцоолсон л байж таарна. Туулсан намтрыг нь харсан ч туг тахигдаад, эсхүл хийсэн хэрэгтээ гэмшиж хэлээ хазаад амьдрах хүн яавч биш. Ардын намынхаа ах нартай тэрсэлдэж, Тусгаар тогтнолын ордны үүдэн гэр бариад зусаж байлаа. Хэлмэгдэгсдийн хөшөөг тойруулан хэдэн арван улаан майхан зоогоод, Ардчилсан намын эсрэг акцалж ч явлаа. Хэнтэй хамтарч, хэний өөдөөс хэрхэн “зодолдох”-оо мэддэг хашир толгой. 
 
        Хүүхдийн хориход номын санч хийж байсан Т.Аюурсайхан сарын өмнө суллагдсан. Хэд хоног дусал залгуулж тэнхэрээд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай нийлчихсэн. Төрийн ордонд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Т.Аюурсайхан ялаа эдлээд дуусчихсан юм чинь одоо айх юмгүй өөрөө гарч ирээд наад нөхдүүдийнхээ булайг ярих хэрэгтэй” гэж Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж мэдэгдэл хийгээд л, маргааш нь Т.Аюурсайхан телевизэд Л.Оюун-Эрдэнийг муулаад сууж байх жишээтэй. 
 
Тэгэхээр шүүхийн танхимд ч, шоронгийн торны цаана ч нэгнээ матаж, нүүрсний нууцаа дэлгэж нөхөрлөлөөсөө урваагүй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр наранд гарч ирчихээд сална гэж байхгүй. Түрүүлж наранд гарсан Т.Аюурсайхан нь хэний дэргэд тухалчихсан байна, тэнд Б.Ганхуяг очиж таарна. Тийм ч учраас “Тахир соёот”-оос айсуй Б.Ганхуягийг Тусгаар тогтнолын ордонд хамгийн түрүүлж тосож авах хүн нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байх болов уу. Бүр хоёр алгаа үрээд хүлээж байгаа ч байх. 
 
        Уржигдар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглаж “Энэ бүлэглэсэн хулгайчдын ард заавал гарч, үнэнийг нь нотлох ёстой гэдэг шазуур буцалж байна” гэж бичсэн байна лээ. Б.Энхбаярын буцалсан шазуур, Б.Ганхуягийн зангидсан өс хоёр  нийлвэл Л.Оюун-Эрдэнэд өөрийнх нь хэлдгээр шорвог, бас амаргүй байх болно. 
 
      Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярын эсрэг гар хоосон биш. Удахгүй А.Амундра Шанхайгаас ирнэ. Ирээд Л.Оюун-Эрдэнийн ярьсныг буюу ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “Бодь”-иос авсан 1.3 сая ам.долларын авлигыг АТГ-т гэрчилнэ гэдгээ мэдэгдчихсэн. Товчхондоо, Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёр Б.Ганхуяг, А.Амундра гэх нэг, нэг цэнэгтэй “зэвсэг”-тэй болж аваад, өнөө “халуухан хавар” гэгчээ үзүүлэх нь бололтой. 
 

“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-28 07:10:14
    ОЮУТНЫ ХОЛБОО: Америк руу зугтаасан юм биш үү, наад хулгайч чинь........................ тэр олон сая долларыг нөхөж төлүүлэх хэрэгтэй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-27 12:45:03
    Зочин: Ганхуяг их юм мэдэж байгаа Бүх үнэнийг хэлэх байхаа Улс оронд хэхэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-27 10:22:34
    Зочин: SAWI80955877URN SHINEGENE AMSI SEXSDEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-27 10:05:25
    ОЮУТНЫ ХОЛБОО: ОЮУТНЫ ХОЛБООНЫ БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД ЭТТ-Г ЖИНХЭНЭ САМАРСАН ГСН ШҮҮ, ИДЭЖ УУГААД , ХАМГИЙН СҮҮЛД ТАЛБАЙ ДР ЖАГСВАЛ ЦАГ БҮРТГЭНЭ ГЭЖ ШААСАН ГСН ..........................ПААА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-27 09:35:01
    Зочин: ANUSDAAD XUCHINDUULI BIEE UNELLEED VANAGN SEXSEER UILCHLEX BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEED ANUSDI XUCHINDUULEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-27 09:33:47
    МАН гишүүн: МАН-ын бүх сонгуулийг Эрдэнэс тавантолгойгоос портер2 мөнгөөр санхүүжүүлсэн хэрэгтээ үргэлжлүүлэн байцаалтаа өгөхөөс эхлэх бх даа, энэ хулгайчын бүх хэрэг нь ergelm6mn сайтад дэлгэрэнгүй бдгийт бна штээ: астанад хороолол, хотхоныг Нурлаттай барисан, Ам?рик Солонгост олон сая доллар гувчуулсанг бүгдийг манай хуулийнхан илрүүлсэн бна лээээээээээээээээээээээээээээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-27 09:07:45
    зочин: Амьдрал үргэлжилсээр л байна цаг хугацаа бүхнийг хэлэх бөгөөд харуулах болно. Ганхуяг ялна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188