П.Цагааныг Сингапурт саатуулсныг прокуророос санал гаргаж, ганцхан өдрийн дотор шүүх хүчингүй болгосон нь Ерөнхий сайдыг бухимдуулав. Ерөнхий сайдын гол зорилго “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах байсан ч хэдхэн цагийн дотор утааны асуудал улс төрийн халуун сэдвээр солигдож, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг олны анхааралд дахин авчрав. Дахин гэдэг нь сонгуулийн өмнө дуулиан дэгдээгээд намжсан “П.Цагааныг барьж, “Эрдэнэтийн овоолгыг эзэмшдэг Ачит-Ихтийн 34 хувийг төр эзэмшилдээ авах. Ц.Элбэгдоржийг хорьж хонгилын шүүхийг нураах” асуудал сөхөгдсөн гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ ийн уурласан нь таван жил гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгасан ч П.Цагааныг барьж чадахгүй шарлахсаны илрэл үү, эсвэл Монголын шүүх Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг барьж дийлэхээ больтлоо "мафи"-жсан уу гэдэг нь улс төрийн халуун сэдэв болж байна.
Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд тасралтгүй “Монголын шүүх Ц.Элбэгдорж, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг нарын харцаар “хөдөлдөг” хэмээн мэдэгдэж байгаа. Энэ мэдэгдэл нь аль эрт ЗГХЭГ-ын дарга байхаас эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь ч анхаарал татаж байна.
"ЗАХИАЛГАТАЙ" ЖАГСАГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ
Ямартай ч, Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдэл хэсэг намжаад байгаа унтаа улс төрийг амь оруулж, бүлэглэлүүд “зодолдож” эхэлснийг дахин сануулав. “Зодолдох зодолдохдоо” том эрх ашигтай, том “зодоон” өрнөж байгааг бүр тодоор анхаарууллаа. Цаашлаад энэ "зодоон" үндэстэн дамнасан том асуудал болох хүртлээ өндрийг өвч мэдэхээр байна. Тэрбээр “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хэлцэл эхэлсэнтэй холбоотой улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн” гэв. Нөгөө нь Үндэсний баялгийн сангийн хууль улс төрийн нөлөө бүхий томчуудын эрх ашгийг хөндөж эхэлсэнтэй холбоотой болох нь ч тодорхой байна.
Цаашлаад улс төрийн том бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж эхэлснээр “Засгийн газрыг огцруулах жагсаалыг захиалгатай явуулж байна” гээд шуудхан зарлачихлаа. Ерөнхий сайдын хэлж буйгаар жагсаалыг санхүүжүүлэгчид нь П.Цагаан түүний хүү юм байна. Нөгөө талд нь шүүх Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг хэргээс мултлахын тулд бүрэн бүрэлдэхүүнээрээ даалгавар авсан цэрэг шиг нэгэн зэрэг ажилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилийн хугацаанд улс төрд МАН олонхоороо засаглаж, төрийн томчуудын суудлыг тэр чигт нь эзэгнэж байгаа ч шүүх эрх мэдэлд халдаж чадахааргүй тийм том хана хэрмийг Ц.Элбэгдорж тэргүүтэй тэдний бүлэглэлийнхэн "угсарсан" юм байна.
.jpg)
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий шүүгч Б.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн хүмүүс. Тиймээс эзэндээ үйлчлэх гэж байна. Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал бий. “Эрдэнэтийн 49 хувь" иргэдийнх болох учраас энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц рүү өгөх гэж байгаа. Энэ хуулийг хамгаалахгүй бол ийм хуйвалдаан явна. Үүнд эзэндээ үйлчилж байгаа шүүгч нар оролцоно” хэмээн мэдэгдсэн. Хэрэв зээ Ерөнхий сайдын ил мэдэгдэл үнэн бол захиалгатай жагсагчдад хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг. Угтаа бол Монгол Улсыг нэг айлаар төсөөлбөл “Ууган хүү” нь Ерөнхий сайд болж таарна. “Ууган хүү”-гийн хэлсэн үг дүү нарт нь том сургамж болох учиртай. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захиалгатай жасгсагчдыг зарлаад өнгөрөх бус хариуцлага хүлээлгэх бүрэн эрх нь ч түүнд байгаа гэсэн үг.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАНИЛЦСАН ГЭГДЭХ “ЧАЙНА ЭНЕРЖИ”-ТЭЙ ХИЙСЭН ХЭЛЦЭЛИЙГ ИЛ БОЛГОЁ, ЕРӨНХИЙ САЙД АА
Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлд ноцтой бас нэг асуудал бий. Тэрбээр “Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг авах байсан. 2013 онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс урд хөршид очиж, Хятадын талд “Тавантолгойг өгье” гэдэг санал өөрсдөө тавьсан байдаг. Тэгэхэд нь Хятадын тал "Яагаад хоёр улсын Засгийн газар, төрийн өмчит компани шууд гэрээ хийж болдоггүй юм" гэдэг асуудал тавьсан. Гэтэл Монголын тал заавал аж ахуйн нэгжийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын аж ахуйн нэгжүүд орно. Хятадын талд 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурсан. Ингээд төмөр замаа 17, 17,17,49 хувиар буюу Тавантолгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр гарын үсэг зурсан. Харин энэ баримт бичгээ устгасан. Би Шанхайд очих үеэрээ "Чайна энержи"-гийн удирдлагуудтай уулзаад энэ баримт бичгийн талаар асуулаа. Надад энэ баримт бичгийг тэд гаргаж өгсөн. Би үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Тиймээс ямар ч эсэргүүцэлгүй УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. 2003 оноос эхлээд Тавантолгой компанийг 100 хувь бизнес модель болгож авах гэж байгаа хэсэг бүлэг хүний эрхийг маш их зөрчиж байгаа юм” гэж мэдэгдсэн.
Тухайн үед Ц.Элбэгдоржтой Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс явсан нь Хөхөөгийн Ганболд, Г.Батцэнгэл, Д. Энхтүвшин байсан гэдгийг ч өнөөдөр сануулсан. Үнэхээр Тавантолгойг Хятадын талд өгөх бичиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд очиж, УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бол ард түмэн ч түүнийг мэдэх бүрэн эрхтэй. Ийн Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын асуудал Үндэсний баялгийн сангийн хууль улстөрчдийг уурлуулж, бизнесийнхнийг хөдөлгөж эхэллээ. Угтаа Ерөнхий сайдын ууртай мэдэгдэл улс төрийн том бүлэглэлүүдийн “зодоон” туйлдаа хүрснийг илтгэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүлж эхэлсэн үеэсээ л “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэрэгтнүүдтэй хатуу хариуцлага тооцно" хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн авлига албан тушаалын хэргүүд шүүх дээр гацдаг. Монголд шударга шүүх байхаа больсон. Өнөөг хүртэл МАНАН, мафын хор уршиг шүүх дээр үргэлжилж байгаа хэмээсэн нь ч бий. “Төрийн ордонд хүчгүйдвэл Төв талбайд ард түмэнтэйгээ гарч тэмцлээ үргэлжүүлнэ” гэж хүртэл олны анхааралд оруулдаг энэ тэмцлийн эцсийг үзэх үү, гэдгийг харах л үлдлээ, ард түмэн.
| ЕРӨНХИЙ САЙДЫН УУРТАЙ МЭДЭГДЭЛ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН "ЗОДООН" ТУЙЛДАА ХҮРСНИЙ ИЛРЭЛ ҮҮ |
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |