Нийслэлчүүд утаа, түгжрэлээсээ салж, хөдөөгийн иргэд амьдарч байгаа орчин нөхцлөө, сайжруулж чадах уу гэдэг ирэх дөрвөн жилийн сонголтоо өнгөрсөн баасан гарагт хийлээ. Хоёр сая сонгогчийн 53 хувь буюу нэг сая иргэний сонголтоор нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-ын төлөөлөгчдийг сонгосон.
УИХ-ын ээлжит сонгуулийн ирц 73 хувьд хүрсэнтэй харьцуулбал орон нутгийн сонгуулийн ирц хангалтгүй муу байсан нь эндээс харагдаж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд 10 нам, эвслийн 17,278 нэр дэвшигч 8031 суудлын төлөө өрсөлдсөн ч МАН, АН гэсэн хоёр намын төлөөлөгчид л нийслэл болон аймаг, дүүргийн ИТХ-д олонхоороо суух болов. Тодруулбал, 21 аймгийн 14-д МАН олонх болж, үлдсэн долоон тойрогт нь АН-ын төлөөлөгчид ялалт байгуулжээ. Аймгуудыг задалж авч үзвэл
.png)
ТООН МЭДЭЭЛЭЛ:
Архангай аймаг: 41 төлөөлөгч сонгогдохоос МАН-28, АН-12, ХҮН-1 суудал авснаар МАН олонх болсон.
Баянхонгор аймаг: 35 төлөөлөгч сонгосноос МАН-23, АН-12 суудал авч, МАН олонх болсон.
Баян-Өлгий аймаг: 41 төлөөлөгч сонгогдохоос АН-23, МАН-18 суудал авсан АН олонх болжээ.
Булган аймаг: 29 төлөөлөгчөөс АН-15, МАН-14 суудал авснаар АН олонх болсон
Говь-Алтай: 29 төлөөлөгчөөс АН-18, МАН-11 суудал авч АН болсон
Говьсүмбэр: 24 төлөөлөгч сонгохоос МАН-21, АН-4 суудал авч МАН олонх болсон
Дархан-Уул: 41 төлөөлөгчийн МАН-24, АН-16, Бие даагч-1
Дорнод: 35 төлөөлөгчөөс МАН-19, АН-16 төлөөлөгч сонгогдож, МАН олонх болсон
Дорноговь: 38 төлөөлөгчийн 28-МАН, 7-АН сонгогдож, МАН олонх болсон
Дундговь: 25 төлөөлөгчийн 16-МАН, 9-АН авч МАН олонх болсон
Завхан: 35 төлөөлөгчийн 20-МАН, 15-АН авч МАН олонх болсон
Орхон: 41 төлөөлөгчийн 21-МАН, 20 АН авч МАН олонх болсон
Өвөрхангай: 41 төлөөлөгчийн 29-МАН, 12-АН авч МАН олонх болсон
Өмнөговь: 35 төлөөлөгчөөс 13-МАН, 21-АН, 1-бие даагч сонгогдож, МАН олонх болсон
Сүхбаатар: 29 төлөөлөгчийн 9-МАН, 20-АН сонгогдож, АН олонх болсон
Сэлэнгэ: 41 төлөөлөгчийн 21-МАН, 19-АН, 1-бие даагч сонгогдож, МАН олонх болсон
Төв:41 төлөөлөгчийг 20-МАН, 21-АН сонгогдож, АН нэг суудлаар олонх болсон
Увс:35 төлөөлөгчийн 18-МАН, 15-АН, 2 бие даагч сонгогдож, МАН олонх болсон
Ховд: 41 төлөөлөгчийн 14-МАН, 27-АН төлөөлөгч сонгогдож, АН олонх болсон
Хөвсгөл: 41 төлөөлөгчийн 26-МАН, 15-АН сонгогдож, МАН олонх болсон
Хэнтий: 35 төлөөлөгчийн 17 МАН, 18-АН сонгогдож, АН олонх болсон.
2020 оны орон нутгийн сонгуульд МАН 12 аймагт, АН 9 аймагт олонх болж байжээ. Өөрөөр хэлбэл, МАН амжилтаа ахиулсан бол Ардчилсан нам хангалтгүй оролцсон гэдэг нь харагдаж байгаа юм.
Улаанбаатар хотын есөн дүүргийн найман дүүрэгт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж, нэг дүүрэг буюу Сүхбаатар дүүрэгт АН төлөөлөгчид сонгогдсон. Ийн сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намд орон нутгийн сонгуулиар иргэд итгэл хүлээлгэсэнгүй. Харин НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн 40 нь МАН-аас, 5-АН-аас сонгогдлоо. Үүнийг задалж үзвэл
Баянгол дүүрэг- 5 мандаттай- МАН-5 төлөөлөгч сонгогдсон
Хан-Уул дүүрэг- 5 мандаттай- МАН-4, АН-1 төлөөлөгч
Баянзүрх дүүрэг 2 тойрог 10 мандаттай- МАН-9, АН-1 төлөөлөгч
Сонгинохайрхан дүүрэг-2 тойрог-10 мандаттай- МАН-10 төлөөлөгч
Сүхбаатар дүүрэг- 4 мандат- МАН-2, АН-2 төлөөлөгч
Чингэлтэй дүүрэг 4 мандат- МАН-4 төлөөлөгч
Налайх дүүрэг 2 мандат-МАН-2
Багануур дүүрэг 2 мандат- МАН-2
Багахангай дүүрэг-1 мандат-АН-1 төлөөлөгч сонгогдсон байна.

Энэ удаагийн сонгуулиар АН гурван суудлаа алдаж, ХҮН нам нийслэлд суудалгүй хоцров. Ийн орон нутгийн сонгуульд АН болон ХҮН нам хангалтгүй оролцсон нь хамтарсан Засгийн газар байгуулсантай холбоотой гэж олон нийт шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам 42, ХҮН нам найман суудал парламентад авсан. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хэмжээний суудал авсан ч хамтарсан Засгийн газарт хоёр намын төлөөлөл багтсан нь улс төрийн намууд нэг “хөнжилд” орсон хэмээн дүгнэхэд хүргэж, иргэд дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, ХҮН нам үнэмлэхүй ялагдал хүлээлээ.
ИТХ нь тухайн аймаг, нийслэл сум дүүргийн Засаг даргыг томилохоос гадна орон нутгийн төсвийг хэлэлцэж, шийдвэрлэх үүрэгтэй чухал байгууллага юм. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн болон аймаг, дүүргийн Засаг дарга нар хэн байх вэ гэдэг таамгууд өрнөж эхэллээ. Нийслэлд АН олонх болвол хотын даргаар нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг, ХҮН олонх болвол тус намын нийслэлийн дарга Э.Золзаяаг томилно гэдгээ мэдэгдэж байв. Тэгвэл НИТХ-д МАН олонх болсон учир одоогийн хотын даргад Х.Нямбаатарыг улираана гэдэг таамаг өрнөж байна. Түүнчлэн НИТХ-ын дарга болон дүүргийн Засаг даргаар хэн хэнийг томилох вэ гэдэг нь олны анхааралд орж эхэллээ.
НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн 32 нь өмнө нь нийслэл болон дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчөөр сууж байсан бол 13 нь шинээр төлөөлөгчөөр сонгогдож байгаа юм. Угтаа бол өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд “ногоон автобус”-ны хэрэг, түгжрэлийн төсөв, зам засварын ажил зэрэг дуулиантай асуудал олон гарсан ч нийслэлчүүд хууччуулаасаа салж чадсангүй.
Нийслэлд МАН олонх болсноор ирэх дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө эхлүүлсэн зам засварын ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй бөгөөд утаа, түгжрэлийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдгийг ард түмэн хүлээж байна.
Өнгөрсөн хугацаанд УИХ-аас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, хотын удирдлагуудын эрх мэдлийг нэмж, төсөвт төвлөрүүлдэг байсан хөрөнгийг нийслэлд нь үлдээсэн зэргээр олон зохицуулалтыг хийсэн. Цаашлаад нийслэлийг бүсчлэн хөгжүүлж, Улаанбаатар хотын төсвийг нэмнэ гэдгийг Ерөнхий сайдын зүгээс мэдэгдээд байгаа.
Ийн Улаанбаатар хот метротой болж, түгжрэлийг бууруулах, хотын стандарт бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, 20 минутын хоттой болох зэргийг МАН-ын амлалтууд дараагийн дөрвөн жилд биеллээ олж чадах уу гэдэг хүлээлт үүсэж байна.
| Эргэлтийн тойм: МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, АН, ХҮН АМААРАА ШОРОО ҮМХСЭН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ |
|
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |