Улс төрийн намууд энэ долоо хоногт сонгуульд нэр дэвшигчдээ зарлаж, уурлаж, уйлж, урвайж, урваж шарвасан, усны сав шидэлцсэн халуун үйл явдлууд өрнөлөө. Тэр дундаас улс төрийн хоёр том хүчин гэгдэх МАН, АН-аас тойргийн болон жагсаалтаар нэр дэвшигчдээ зарлах гэж намын байраа “түйвээх” дөхөв.
Ардын нам арай туршлагатай дотооддоо асуудлаа дарчихдаг юм гэсэн дээ нэр дэвшигчдээ зарлаад, хэрүүл маргаанаа намын байрандаа үлдээж, шинэ боловсон хүчнээр хүч сэлбэж байгаагаа мэдэгдээд сонгогчдын дунд хүлээлт үүсгэж хурлаа өндөрлүүллээ. Алдсан хүн арван тавтай гэгчээр Ардчилсан намын хэрүүл лавтай сонгууль хүртэл үргэлжлэх юм байна. Нэр дэвшигчдийг зарласан даруйд хэрүүл, зодоон болж, тэр байтугай нэр дэвших эрхээ авсан гишүүд эхнээсээ намаасаа татгалзаж, нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн нь бий.
Цаашлаад өмнөх хоёр удаагийн алдаагаа ахиад давтахыг ч үгүйсгэх байдалд байгаа нь нэр дэвшигчдийг тодруулах үйл явцаас ил харагдаж байна.
Тэр дундаа фракцын “зодоон”-оо дийлэхгүй сөрөг хүчний байр сууриа дараагийн намдаа тавьж өгөхийг үгүйсгэхээргүй байна. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ямар ч эрх мэдэлгүй гэдгээ нэр дэвшилтийн үеэр тодорхой харууллаа. Тэр бүлэглэлийнхээ эрх ашгийг хангах гэж хэдэн талд тэлээ хурга шиг гүйсээр эцэстээ намаа тарааж дөхснийг олон нийт ил далд шүүмжлэх болов.
Ардчилсан намд “Алтангадас”, МҮДН, “Шонхор”, “Нэг ардчилал” МоАХ, гэх хуучин фракц бий. Шинээр улс төрд гарч ирж буй залуу үеийнхэн “Морьтон” “Од”, “Монде” “Хийморь” гэх улс төрийн клубуудыг байгуулсан. Гэвч энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тэргүүлсэн МоАХ, Ц.Элбэгдоржийн бүлэглэлээс нэр дэвшигчдийн олонх тодорч, хэн нь намаа атгах вэ гэдэг дотоод “дайн” дахин эхлүүлээд байгаа аж.
Ингэснээр Ардчилсан нам эрх баригч намтай биш нам дотроо өрсөлдөх нь гарцаагүй болов.
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛ ЖАГСААЛТАД ТЭРГҮҮЛЖ, Х.БАТТУЛГЫН БҮЛЭГЛЭЛ ТОЙРГОО ТОЙГЛОНО
Лу.Гантөмөрийн хувьд эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй сонгуулийг даваад гарах бодлого нам дотроо барьж байгаа. Намаа нэгтгэх талаар бодохоо ч больсон биз. Гишүүдийнхээ тоогоор жин дарж буй хоёр том бүлэглэл тунаж үлдсэн тул жагсаалт, тойргоо тэнцүү хувааж өгчихөөд чимээгүй ажиглаж суугаа нь энэ. Мэдээж аль нэг нь давуу эрх авах гэж үзнэ. Тиймээс нэр дэвшигчидийн нэр ил болмогц намын горилогчид нь тойргоо голж, тэр байтугай “Намаасаа гарна” гэдгээрээ түрий бариад ч хамаагүй эрх мэдэлд хүрэхээр улайрч эхэлсэн нь энэ.
Жагсаалтад багтагсдын 80 орчим хувийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүлэглэлийнхэн эзэлж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн нэр дэвшигчдийн нэрс зарлагдахтай зэрэгцээд жиг жуг гэх болсон.


Түүнчлэн “Шонхор”, “Нэг Монгол”, “Монде” фракцын нэр дэвшигчдийг Сангийн сайд асан С.Баярцогт зүтгүүлж байгаа гэдгийг намын гишүүд шүүмжилж эхэлжээ. Ингээд үзэхээр жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, Э.Одбаяр, П.Батчимэг, Г.Очирбат, Б.Жаргалан, Д.Оюунцэцэг, Б.Пунсалмаа нарын гишүүн багтаж байгаа юм. Нэг ёсондоо нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр С.Баярцогтыг тойрог руу нь “хөөсөн” ч ард нь асаалттай үлдэх улстөрчид хэвээр үлдэх нь.
Харин МоАХ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаас Ж.Батсуурь, Ө.Шижир, С.Цэнгүүн, К.Жандос нарын гишүүдийг жагсаалтад оруулаад байна. Тойрогт нэр дэвшигчдийн МоАХ-ны нэр дэвшигчид голлох байр суурийг эзэлж, Х.Баттулгын талаас чамгүй олон нэр дэвшигч тодроод байна.

Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгуулийн I тойрогт горилоод буй А.Адъяасүрэн, О.Алтангэрэл, С.Ганбаатар, III тойргоос Б.Бейсэн, IV тойргоос Б.Ариун-Эрдэнэ, Х.Эрдэнэбаатар, Ж.Батзандан, V тойргоос Ц.Туваан, С.Эрдэнэболд, VI тойргоос Н.Ганибал, Э.Төмөрбаатар, Ш.Батдэлгэр, VII тойргоос Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Л.Одсэр, Н.Энхбат, VIII тойргоос Т.Батцогт, IX тойргоос И.Мөнхжаргал нарын МоАХ-ын гишүүд нэр дэвших эрхээ өвөртөлсөн. Ингэснээр Х.Баттулгын бүлэглэл, тойрогтоо тэргүүлж, Ц.Элбэгдоржийн бүлэглэл жагсаалтаа “атгаж” эхэллээ.
Хэдийгээр намын дарга Лу.Гантөмөр фракцын эрх ашгуудыг хангасан шийдвэр гаргаж байгаа мэт боловч намынхаа талцал хуваагдал туйлд нь тулгаж байна. Эндээс харахад бүлэглэлүүдээ бойкотлуулсан Ардчилсан намаас энэ сонгуулиас үр дүн хүлээгээд хэрэггүй нь бололтой.
| БҮЛЭГЛЭЛҮҮДДЭЭ БОЙКОТЛУУЛСАН ЛУ.ГАНТӨМӨРИЙНХӨН |
|
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |