УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэмжигдэх эсэх нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хаврын улс төрийн зодоон дундуур, чуулган нээхтэй зэрэгцээд нэн яаралтай горимоор УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн.
Гэвч УИХ-ын дарга унахтай зэрэгцэж УИХ-аар хэлэлцүүлэх товтой оруулж ирсэн хуулийг энэ сарын 1-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх байсан ч хойлуулсан билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч санал хураалгүй мөн л хойшлуулсан. Тодуулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн санал гаргана хэмээн нэг хоногийн завсарлага хүссэнээр уг хуулийн төслийг санал хураалтыг ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.
.jpg)
Харин өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцэж, нэгдсэн саналд хүрсэн гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүлгээс Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй байх дээр санал нэгдсэн гэдгээ танилцуулаад байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан. Хуралдаанд 42 гишүүнээс 25 гишүүн оролцож, хоёр одтой шийдвэр гарсан.Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Ардчилсан парламентыг дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөө ухарна гэж үзэж байгаа” хэмээн мэдээлсэн.
Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг танилцуулахтай зэрэгцээд УИХ дахь ХҮН намын зөвлөл мөн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүниг эгүүлэх татах хуулийг төслийг хэлэлцүүлсэн. Улмаар ХҮН намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн зарим зүйл заалтыг дэмжих боломжгүй гэх шийдвэр гарсныг танилцуулаад байна. ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг “Ард иргэдийн шаардлага, Ерөнхийлөгчийн зорилгыг дэмжиж байгаа. Гэхдээ гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг эгүүлэн татах хэсэг нь агуулгаасаа хэтэрсэн байгаа тул хэлэлцэхийг дэмжихгүй. Тиймээс энэ хуулиа буцааж татаад, Үндсэн хуулийн агуулга, хүрээнээс халихгүйгээр оруулж ирэх хэрэгтэй” хэмээн мэдэгдээд байна.
УИХ олонхын суудал бүрдүүлж бйагаа МАН-ын бүлэг 30, 38-ын бүлэглэлээрээ хоёр хуваагдчихсан. Тэр тусмаа МАН-ын 30-ын бүлэглэлийн гишүүд эсрэг саналтай байгаагаа чуулганы нэгдсэн хуралдаанаар сануулж байлаа. Цаашлаад Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлах эрхгүй, Үндсэн хуультай зөрчилдөнө хэмээн байр сууриа илэрхийлсэн гишүүд ч цөөнгүй байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг ёс зүйн хариуцлагаар эгүүлэн татах заалт орсон нь гишүүдийг олон нийтийг талцуулаад байна. Өөрөөр хэлбэл, олон гишүүн хэлэлцүүлгийн үеэр ёс зүйг хуульчлах боломжгүй хэмээн шүүмжлээд байшаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар таалагдахгүй улстөрчөө энэ хуулиар намнаж болох боломжийг энэ хуулиар би болгоно хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд байна. Цаашлаад хуулийн тсөлийн ажлын хэсгийн гишүүдтэй холбоотой шүүмжлэлүүдч Ерөнхийлөгчийн хуулийг унагааж мэдэхээр байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт уг хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр Ажлын хэсгийн гишүүн, ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн Б.Жаргаланг “МУИС-д суралцаж байхдаа дүн гуйсэн” гэх асуудлыг ярьсан нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс АН-ын бүлгээс ҮАБЗ-д шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нь чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад зохих ёсоор хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан. Энэ нь төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх ёсонд ноцтой харшилж байна. Тэрээр Төрийн албаны тухай хуульд заасан бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрахгүй байх, мушгин гуйвуулахгүй байх тухай заалтыг зөрчсөн. Иймд А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна" хэмээн мэдэгдсэн. Дан ганц уг асуудлаас гадна хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүдийг загинаж, сүрдүүлэн гэх асуудлууд ч чуулганы танхимд нэг бус удаа сөхөгдсөн билээ.
Ийн УИХ-ын гишүүдийн дунд дэмжлэг багатай хуулийн төслийг унагаах шалтгааныг хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн Ажлын хэсгийн гишүүд бүрдүүлж байгаа гэх шүүмжлэл ч гарах боллоо. Нэг ёсондоо тэд парламентын гишүүддээ хүндэтгэлгүй хандаж байгаа нь Ерөнхийлөгчийг муухай харагдуулж байгааг ч олон нийт сануулж байна.
Ийн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр дэнсэлнэ. Намын бүлгийн шийдьэрүүдээс харахад Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын босго давахгүй ч байж мэдэх нь.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |