Ардчилсан намынхан анхиатай байвал улс төрд мөн ч олон хожилтой байна. Адаглаад жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломж АН-ынханд байна. Яг үнэндээ ирэх сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн үйл явцаас харахад Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам өрсөлдөгчгүй орох боломжтой харагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд төрд дангаараа ноёрхсон Ардын намынханы идээ бээр нь ил гарч, ард түмний өмнө арчаагаа алдаж, үнэн төрхөө илчилж эхэллээ. Ингэхдээ тэд Монголын төрийг гацаанд оруулж, эрх мэдэлдээ өөрсдөө барьцаалагдаж, хаашаа ч хөдөлж чадахгүй гав дөнгөтэй болцгоосноо ил цагаан харуулж байна. Есөн сарын хугацаанд Ерөнхий сайдаа хоёр удаа огцруулж, УИХ-ын даргаа хоёр удаа солилоо. Үр дүнд хүрэхгүй нь тодорхой болов. Өнөөдөр тэд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ ч зурж, чадахгүй, УИХ-ын даргаа ч томилж чадахгүй ацан шалаанд орчихсон байгаа нь шинэ Ерөнхий сайдын нүүрний хувирал, биеийн хэлэмжээс нэвт шувт уншигдаж байна.
Одоо ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох атал эрх баригч намынхны улс төрийн зодоон ид дундаа халуурч бүлээрч байна. Ингэхдээ нэг нэгнийхээ булхайг дэлгэж, хэдэн сая ам.доллараар яригдах их хулгайгаа илчлэлцэж, хэн нь их идснээ шалгаруулах марафонд ороод байгааг ч монголын улс төрд өрнөж байгаа үйл явдлууд харуулж байна.
Тэр байтугай эхлээгүй төслөөсөө идсэн уусан нь илчлэгдэх дээрээ тулж, “Намайг алчихаад төлсөө зогсоогоорой” гэж улайрах хүртлээ галзуурч байна, МАН-ынхан. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх лидэргүй болтлоо эрх мэдэлд хошуурцгааж байна. УИХ-ын даргад, Ерөнхий сайдад хэчнээн ч хувилбар дэвшүүлээд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, Засглалын хямралд хүрч байгааг харж, дүгнэж байгаа хүн олон байгаа биз. Улс төрийн лидэргүй, нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх хүнгүй болтлоо хагарч байгаа МАН-ынхан нэмээд ард түмэнд ч хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй боллоо.
Эдийн засаг, иргэдийн амьжиргааг ярих юм биш. Эрх баригч намынханд найдах зүйл огтоос алга. Ард түмэн ёстой хоёр идэж, хоосон хонох нь эрх баригч намынханд юу ч биш болсоныг мөн ч их харуулж байна. Өчигдөрхөн гэхэд л УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Уг нь МАН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэр үр дүнтэй ажилласан бэ гэдэг тайлангаа ард түмний өмнө тавьж байгаа том шалгалт байв. Гэтэл тайлангаа хэлэлцэж, сайн муу ярилцаад, “Дэлхийн нийтэд нүүрлээд байгаа эдийн засгийн их хямралаас ингэж гаръя” гэж ярилцахаас илүүтэй сайдын суудалд санаархаж, эрх мэдлийн төлөө хошуурцгааж байгаагаа харууллаа, тэд.
Засгийн газрын өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайланг чуулганы танхимд 16 гишүүн хэлэлцүүлж байгааг, тэр 16 нь сайдын суудалд шансгүй болсон хүмүүс болохыг Ардчилсан намынхан чуулганы индэрээс зарлаад ч нэмэр болсонгүй, үнэндээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тайлан бол Ардын намынхны ард түмэнд амлалт өгч гарч ирсэн мөрийн хөтөлбөр нь гэдгийг анзаарах сөхөөтэй хүн ч алга. Бодоод үздээ, 2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны тайланд Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 65 дугаарт буюу өмнөх оны мөн үеэс 5.39 хувиар буурсан гэх үзүүлэлттэй гарсан байна. Хамгийн ноцтой нь халдварт бус өвчний нас баралтыг бууруулах тоо зорилтод түвшинд хүрээгүй. Нялхасын эндэгдэл өссөн гэх тоон судалгаа байна. Энэ мэтчлэн эрх баригч намынханы эхлүүлсэн ажил, амалсан амлалтууд нь муу үнэлгээтэй атал чуулганы хуралдаандаа суух гишүүнгүй байлаа, үнэндээ. Ардын намынхны улс төрийн “зодоон”-оос ард түмэн үнэндээ залхаж эхлээд байна. Үнэндээ тэднээс ямар ч шинэ санаачлага, их бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт, хүлээх итгэл найдвар алга. Ийм цаг үед Ардын намынханд төрийн тэргүүний суудлыг ард түмэн амархан “бэлэглэхгүй” нь лав.
МАН-ынхан ХҮН намыг хоёр Засгийн газарт хадаг тавьж, урьж байгаа нь учиртай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН намынхан хамтарсан Засгийн газарт хоёр сайдын суудал авсныхаа хариуг эрх баригч намынханд барина гэсэн үг.
Үндсэндээ тэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаас илүү хамтарсан Засгийн газарт багтаж, дараагийн сонгуулийн мөнгө өө босгох нь юу юунаас илүү чухал байгаа. Тиймдээ ч ХҮН намынхны Ерөнхийлөгчийн сонгуулиар хариугаа барьж, эрх баригч намынхандаа санал хувааж, найр тавих “халаасны”-ны нам нь болох нь тодорхой биз..
“Үндэсний эвсэл”-ийнхэн парламентад сөрөг хүчин ч болж чадахгүй, хамтарсан Засагт багтаж чадахгүй “жулдаж” байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Өмнө нь хоёр удаа хамтарсан Засгийн газар байгуулахад Үндэсний эвсэл хаалганы гадна үлдэж байлаа. Н.Учралын Засгийн газарт уригдаж суух хүсэлтээ ч “Үндэсний эвсэлийнхэнд албан ёсны урилга ирээгүй” хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэлээд бухимдуу хэлсэн.
Үнэндээ “Үндэсний эвсэл”-ийг Засагт багтаахгүй байх сонирхол Ардын намын аль ч Засгийн газрын үед байхгүй байгаа нь илт мэдрэгдэж байна. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүчтэй лидер “Үндэсний эвсэлд” алга. Арга аа ядахад эвсэлээ төлөөлж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвөлөгөөтэй байж мэднэ. Харин ард түмэн түүнд итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй байна.
Улс төрийн намуудын тамга тэмдэгний хэрүүл Иргэний зориг ногоон намд халдварлаад удаж байна. Үнэндээ эрх баригч намынхны дуулианд дарагдчихаад байгаагаас биш ИЗНН-ынхан дотроо мөн ч түнжин муутай байгаа. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын онц их хурлаа өнгөрсөн сард хуралдуулж, намын дарга Батын Батбаатарыг намын даргаас огцруулснаа мэдэгдсэн. Улмаар УИХ-д тус намаас жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгосноо зарласнаар ИЗНН-ынхны тамга тэмдэгний хэрүүл эхэлсэн. Өөрөөр хэлбэл, намынхаа тамга тэмдэгийг хуучин дарга нь тас зуурчихаад өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ийн ИЗНН-ынхан “ах” нарынхаа мэхэнд унаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулж чадахгүй байх нөхцөл рүү орчихоод байгаа нь энэ юм.
Ийм л цаг үед Ардчилсан намынхан амандаа орж ирсэн шар тосыг хэлээрэй түлэхчихгүйхэн шиг эвтэй, тооцоо судалгаатай байх нь юу юунаас илүү чухал байна. Өөрөөр хэлбэл, тэд “ах” намынхаа арганд орчихгүйхэн хэрсүү байж чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд “халзан төлөг” дэвшүүлсэн ч ялалт байгуулах нөхцлөө бүрэн бүрдүүлчихээд байна.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |