Төрийн ордонд төөрч, будилж, төсөв, мөнгөнийхөө учрыг ч олж амжилгүй явсаар түр завсарлага авсан УИХ-ын гишүүд том жийп хөлөглөн хөдөө, хотгүй холхиж эхлэв. Ингэхдээ тэд ёстой л шинэхэн дээрээ сонихон гэгчээр улсын баатар болчихсон аятай маадгар гэгч нь тойргоо тойглож, томорч явна.
Сайндаа ч тэд хөдөөд очоод сайрхаад байгаа юм биш л дээ. Саарал ордонд орох шатаа болгон төлөөлөгчид горилж буй хэдэн дүү нарынхаа шүүсийг нь шахтал зүтгүүлснийхээ хариуг барих гэж яваа нь тэр. Угтаа УИХ-ын гишүүн болох гэж улайрсан улстөрчид “Төрийн сэнтийд л оччихвол төрийн албанд татна” гэх амлалт өгөөд намын үүрийн хэдэн дүү нарынхаа ах дүүс, хамаатан садных нь дэмжлэгийг авч, саналын хуудсыг өөрийнхөө талд бөглүүлсэн бол зарим нь сонгуулийн зардлаа босгуулсан нь ч бий.
Нэг ёсондоо чуулган завсарлахтай зэрэгцээд л гишүүн ах нараа нүдээ ширгэтэл харуулдаж, нэг хурал цуглаан дээр ч болов шинэхэн гишүүдээр өөрсдийгөө магтуулчих санаатай хөлөө цуцтал гүйж, нүдээ чилтэл харуулдаж эхэлсэн. Нөгөө талаараа ах нараа гишүүн болгосон дүү нартаа төлөөлөгчийн суудал өгөх гээд УИХ-ын гишүүд тал талд уралдаж байна.

Угтаа бол зарим нь улс төрд илүү олуулаа суухын тулд дүү нартаа төлөөлөгчийн суудал бэлдэж, улс төрд бойжуулж эхэлсэн бол нөгөө хэсэг нь дуртай, дургүй очиж хариугаа барихаас аргагүйд хүрэв.
Тэгээд ч зогсохгүй төлөөлөгчид горилж, томчуудаас дэмжлэг хүссэн дүү нар нь аль чадлаараа мөнгөтэй харагдах гэж түрээсийн жийп хөлөглөх нь хөлөглөөд байдгаа барж, сонгуулийн санал авахын тулд юу ч гэж амлахаас буцахгүй чих зөөлөнтэй гүйж явна. Ямар сайндаа л улсын төсвөөр шийдэж чадахгүй бол хувийнхаа мөнгөөр шийднэ гэж хэлээд ч болов саналыг нь авах гэж зүтгэсэн нэр дэвшигчид олширч байгааг сонгогчид шүүмжлэх болов. Тэгээд ч болоогүй ээ, тэд улс төрийн том дэмжлэгтэй гэдгээ харуулахын тулд хэдэн ах нараа хурал цуглаанд оролцуулах гээд сандарч яваа гэх.
Нэг ёсондоо тэд санал авч улс төрд орж л байвал нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болтлоо улайрч эхэлсэн нь тэр. Орон нутгийн сонгууль бол Саарал ордонд санаархагчдын анхан шатны өрөлдөөн. Хэрэвзээ төлөөлөгч гэсэн сэтэр намтартаа нэмчихвэл улс төрийн арвин туршлагатай мэт албан тушаал ахих нэг дамжлага болдог гэдгийг үе үеийн улстөрчдийн намтар түүхээс харж болно.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд гэхэд л нийслэлд төлөөлөгчөөр сонгогдсон 10 орчим төлөөлөгч гишүүнээр сонгогдсон бол аймгийн ИТХ-аас Засаг даргаар сонгогдон ажилласан бүхэл бүтэн Засаг дарга нарын бүлэглэл бий болох хүртлээ улс төрд өндрөө авчихсан. Харин төлөөлөгчөөр суух нөгөө хэсэг нь улс төрд удаан хэр нь чимээгүй, анзаарагдахгүй төсөв, тендерээр бизнесээ цэцэглүүлж, төрд суух ах нарынхаа санхүүжүүлэгч болох хэсэг ч бий. Нэг ёсондоо тэд мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж, төрийн тендерийг хуу хамж, төрөөс тэрбумтан төртлөө төлөөлөгчийн суудалд бугшсан гэдгийг ч олон нийт гадарлахтайгаа болсон. Тиймээс л улс төрд илүү удаан суухын тулд төлөөлөгч гэдэг албан тушаал улс төрийн хүрээнийхэнд юу юунаас илүү чухал суудал болчихоод байна.
Ингээд улстөрчид, шинэ гишүүд Саарал ордон бараадсан хэнбугай ч асан дараагийн үеэ бэлдэх гээд толгой өндийх завгүй тойргоо тойглож яваа сурагтай. Тэд дүү нартаа сонгуулийн санал авч өгөхийн тулд Монгол Улсыг тэр чигт нь орон сууцжуулж, ард иргэдийн халамж, цалин, тэтгэвэрийг нэмнэ. “Миний төлөө саналаа өгвөл ах дүү, төрөл төрөгсдийг чинь өндөр цалинтай ажилд оруулж, хүүхдүүдийн чинь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг дааж, өөрийг чинь төрийн албанд ажилд оруулна" гэх мэтээр амандаа орсноо бурж яваа.
Ёстой л шинэ баян цээж өвчтэй гэдэг шинэ дүр зураг хөдөө хотгүй үргэлжилж байна. Харин энэ дундаас хэнийг нь шилж сонгож гаргах вэ гэдэг хэрсүү сонголт зөвхөн ард түмний гарт бий. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас дутахааргүй хөл хөдөлгөөнтэй, бужигнаж байгаа сурагтай.
| АХ НАРАА ГИШҮҮН БОЛГОСОН ДҮҮ НАРТАА ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУУДАЛ ӨГӨХ ГЭЭД УИХ-ЫН ГИШҮҮД ТАЛ ТАЛД УРАЛДАЖ БАЙНА |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |