Алаагүй баавгайн арьсыг хуваах гээд Төрийн ордонд том зодоон өрнөж байна. Сонгуулийн дараа МАН, АН, ХҮН намын байгуулсан хамтарсан Засгийн газар дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн зорилтоо танилцуулж, түүхэнд байгаагүй том тоо гаргасан нь нэг талаараа улс төрд нөлөө бүхий томчууд, төрөөс төрсөн тэрбумтнууд, төсвөөр хөлжигчдийн бүлэглэлүүдийн шуналыг хөдөлгөж байгаа бол, нөгөө талаар Монгол Улсын ирээдүйг аврах, алахын эрмэг дээрх дэнчин тавьсан “тоглолт”-ыг эхлүүлчихлээ.
Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд манай улс нийт 120 их наяд буюу 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулж, батлуулсан. Үнэхээр дөрвөн жилд томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлж чадвал энэ тоо эдийн засагт эерэг үр дагавар авч ирэх чухал ач холбогдолтой. Харин эсрэгээрээ хуучин алдаагаа давтаж, хэлсэн ажил нь хэрэгжихгүй бол цөөн хэдэн бүлэглэлийн олз болоод Монгол Улс өр зээлд ороод дуусах эрсдэлтэй.
Төсвийн том тоо, өөдрөг төсөөлөл улс төрд удаан хэрнээ чимээгүй суусан бүлэглэлүүдийг сэрээж эхэлсэн бололтой. Энэ нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотгол, дагаж гарах хуулийн төслүүдээс илэрхий байна. Угтаа бол 2024 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зарлагаа гурван их наядаар нэмэгдүүлж, 30 их наяд гэх түүхэнд байхгүй өндөр өртөгтэй, өөдрөг төсөв өргөн барьчихаад хөрөнгө оруулалтаа хуваах гээд бүлэглэлүүд хоорондоо зодолдож эхэллээ.

Өнгөц харвал, 2024 оны төсвийн тодотголоор эдийн засгийн их тоо ярьж, нэг нь ирээдүйгээ харж, нөгөө нь хуулийн төслөө хамгаалж, гишүүд маргаж, олонхын бүлэг байраа сууриа нэгтгээгүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлуулж байгаа мэт харагдавч начир дээрээ төсвийн тодотголоор хэний бүлэглэл томорч, хэн нь хаалганы гадна үлдэх вэ гэдэг фракцуудын том зөрчилдөөн улс төрийн тогоонд өрнөж байгаа нь илт байна. Хэдийгээр чуулганы хуралдаанд эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын асуудлыг анхаарч байгаа мэт харагдавч бодит байдал дээрээ гацаагаад байгаа төслийн цаана бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчилдөөн өрнөж байгаа юм. Хамгийн ойрын жишээ гэхэд л эрчим хүчний асуудалтай холбоотой хоёрхон заалтын нэгийг нь УИХ-ын чуулганы хуралдааны эцсийн хэлэлцүүлэг дээр унагасан гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж байлаа.
Уг нь сонгуулийн өмнө нам, эвслүүд, төрд нөлөө бүхий улс төрийн бүлэглэлүүд, улс төрийн томчууд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хөшигний ард гар барилцаж, нэг хөнжилд орсон. Тиймдээ ч нүүрсний хулгай, ногоон автобус, газрын наймаа гээд том хэргүүдээ өнөөдрийг хүртэл хав дарж, дахиж сөхөхгүйгээр чимээгүй явсаар өнөөдрийг хүрлээ.
.gif)
Тэр дундаа эрх баригч намд “Элсний 13” шиг бүлэглэл чимээгүй бүрдэж байхыг ч үгүйсгэх аргагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэх болов. Угтаа бол хамтарсан Засгийн газрын бодлогоос дэмжихгүй төсөл байна гэдгийг эрх баригч намынхан өөрсдөө дотроосоо гаргаж ирж, эхнээсээ төвсийн тодотголыг дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг Засгийн газарт буцааж эхэллээ. Үндсэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд ногоон гэрлээр хэлэлцүүлж, батлаж байсан хуулийн төслүүдийг чуулганы танхимд эрх баригч намынхан өөрсдөө эсэргүүцэж, кнопоо дарахгүй байхыг уриалж, гацааж, хуулийн хугацаа нь тулчихаад байхад хэлэлцүүлэхгүй хойшлуулсан. Эндээс МАН дахь улс төрийн бүлэглэлүүд сэрж эхэлсэн гэж хардаж болохоор байна.
Түүний хамгийн тод жишээ нь МАН-ын гишүүн Г.Тэмүүлэн. Тэрбээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн өөрчлөлтийг эсэргүүцэж, чуулганы танхимд үүнийгээ илэрхийлсэн бол түүний араас УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Тендерийн тухай хуулийн хуудуутай заалтыг шүүмжилсэн. Энэ мэтээр МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслөөс Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад нь буцаагаад байгаа юм.
Ухаандаа төсвийн тодотголоор ч, албан тушаалын хуваарилалтаар ч сонгуулийн дараах бялуу хуваалтын аль алинд нь багтаж чадаагүй бүлэглэлүүд хамтарсан Засгийн газрын бодлогод чагт тавьж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ бололтой.
Дахин сануулахад, ард түмэн, улс орны эрх ашиг гэхээс илүү төрд үүрлэсэн том бүлэглэлүүдийн тоглолт өрнөж байгаа нь энэ мэт олон жишээнээс илэрхий байна.
| ТОМЧУУДЫН ТОМ ЗОДООН ТӨСВӨӨР ЭХЭЛЧИХЛЭЭ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |