Торгон дээл, том жийптэй шинээр сонгогдсон гишүүд аймаг, сумдын ой дамжиж наадамлаад тун чиг завгүй явна. Ёстой л гавьяа байгуулсан гэсэн шиг наадам болгоноор төв асрын хойморт суугаад, түрүү бөхчүүд, түрүүлсэн морьдод байр, машин “амлаад”, бай шагнал гардуулж, бэл бэлчингээ багтаан ядаж байна уу гэлтэй цахим орчинд дэлгэж байна.
Наадам яах вэ, гишүүд ээ. Намрын бэлтгэлээ хийхгүй бол сонгууль гээд “гурилын уут”-аа гөвж дууссан Монгол Улсын эдийн засаг тартагтаа тулахад ойрхон байна. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу 78 гишүүнийг тойргоор, 48 гишүүнийг жагсаалтаар сонгож, парламентын түүхэнд анх удаа таван нам суудалтай болсон ч хамтарсан Засгийн газар байгуулсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаараа үнэмлэхүй олонхоороо засаглаж байсан бол энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр салбар бүрийн төлөөлөл сонгогдож, ард түмэнд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн, судлаачид онцолсон. Хэдийгээр УИХ-д суудалтай гурван нам хамтарсан Засгийн газар байгуулах шийдэлд хүрсэн ч энэ нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ саадгүй явуулахад том давуу тал болно хэмээн олзуурхах хүн олон байна.
Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж, 100 хоногийн төлөвлөгөөгөө гаргаж байгаагаа, тун удахгүй төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн мэдүүлэхээ мэдэгдээд байна. Төсвийн тодотголоор эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээг эрчимтэй авахгүй бол элгээрээ хэвтэж мэдэхээр эрсдэлтэй байгааг судлаачид удаа дараа сануулсаар буй.
Нийслэлчүүд дүн өвлийн хүйтнээр хөлдөж болзошгүй муу мэдээ биднийг хүлээж байгаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц удаашралтай, хүнд бэрхшээлүүд тулгарч байгаа гэнэ. Актлагдсан шугам хоолой, станцуудаа арчилж, тордохын хүчинд өдий хүрсэн. “Аргална даа” гэх салбарын сайдын үг хөхөө өвлийн хүйтнээр цахилгааны хязгаарлалтад оруулж, ёстой л дүнгэн данган өнгөрсөн өвлийг давсан. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг тасалдуулахгүйн тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулахаа мэдэгдээд байгаа юм. Хэрэв зээ тэгж чадахгүй бол нийслэлчүүдийг хөхөө өвлийн хүйтэнд хөлдөх эрсдэл хүлээж байна гэсэн үг.
(1).jpg)
Засаглал сайжрахын хэрээр байгалийн үр өгөөжөөс хүртэх үүд хаалга ард түмний өмнө нээлттэй болох ажлуудыг энэ Засгийн газар эхлүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болж, Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялгийг тэгш хүртэх эрхээ бүх нийтээрээ эдлэх боломжтой болсон. Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд хуримтлуулахаар олон жил ярьсныг ажил хэрэг болгож, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх хариуцлагатай цаг гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз. Хуулийн төслүүдийн хэрэгжилтүүдийг хангуулахаас эхлээд мөн ч олон ажил 126 гишүүнийг хүлээж байгаа.
(1).jpg)
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ураны төслөө урагшлуулахаас эхлээд манайд хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр хангалттай олон байна. Наанадаж, Улаанбаатарыг утаанаас нь салгаж, түгжрэлээс нь холдуулах төлөвлөгөөгөө хурдлуулахгүй бол өвөл хаяанд ирчихээд хаалга тогшиж байна.
Тавантолгойн дулааны цахилгаан станц барих ажлаа урагшлуулчихсан бол, Тавдугаар цахилгаан станцын төслөө хэрэгжүүлсэн бол гэж халаглаж суусаар өвөлтэй залгах болчихоод байна. Уг нь Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын хамт Тавантолгойн цахилгаан, дулааны станцын төсөлд 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлыг оруулсан ч УИХ дэмжээгүй, буцаасан. Тавдугаар цахилгаан станцын ажлыг 10 гаруй жил хойшлуулан, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй хэвээр байна.
Найр, наамдаа өндөрлөөд, намрын бэлтгэлээ базаахгүй бол хүнд намар хүлээж байна, эрхэм түшээд ээ.
| НАЙР, НААДМАА ӨНДӨРЛҮҮЛЭЭД, НАМРЫН АЖИЛДАА ОРЦГООЁ, ТҮШЭЭД ЭЭ |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |