Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улирч, МАН АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах нь тодорхой болсон ч Засгийн газар томилгоогоо хийж чадахгүй долоо хонолоо. Засгийн газрын 60 хувийг МАН, үлдсэн 40 хувийг АН, ХҮН намд хувааж өгөхөөр тохирсон ч нам доторх бүлэглэлүүд сайд нарын томилгоог гацааж байна.
Эрх баригч намд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын томилгоо голлох нь тодорхой. Мөн Н.Энхбаярын бүлэглэл сайдын суудал авна гээд МАН дотроо гурван бүлэглэлд хуваагдаад байна. Харин Ардчилсан намаас Л.Гантөмөр өөрийн хүмүүсээ Засгийн газарт “давхар дээл”-тэй суулгах сонирхолтой байгаа ч Х.Баттулгын бүлэглэл сонгуулийн үр дүнгээрээ нам дотроо жин дарах санал авсан. Тиймээс тэд Засгийн газрын томилгоон дээр нам дотроо бойкот хийж, Засагт олуулаа орох гээд зүтгэж байгаа гэх. ХҮН намын улс төрийн зөвлөл хамтарсан Засгийн газарт орно гэдгээ мэдэгдсэн. Сайдын хоёр суудал авах сонирхолтой. Гэвч АН-д квотоо алдах дээрээ тулж, мөн л маргаантай байгаа юм байна.
Ингээд харахаар Засгийн газарт дорж хаяж зургаан нөлөө бүхий бүлэглэлийн төлөөлөл орно. Тооцоолоод үзэхээр, энэ Засгийн газар бүтцээ багасгах ямар ч аргагүй болж байна. Цаашлаад шинэ яам байгуулах эсэх асуудал ч хөндөгдөж байгаа аж.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРАА УДИРДАХ Ч ЗАСГИЙН ГАЗАРТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮЛЭГЛЭЛ ОЛОНХ БОЛОХ УУ
(1).jpg)
Сонгуулийн үр дүнгээр олонхын суудал авч, намдаа ялалт авчирсан гэдгээрээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар хэвээр үлдэж, намын даргын байр сууриа хамгаалж үлдэж чадсан. Гэвч энэ удаагийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт олонхын суудал авах хэмжээнд хүртлээ багаа бүрдүүлж чадсангүй. Ерөнхийлөгчийн нөлөө намдаа том хэвээр үлдлээ. УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохыг намын гишүүд нь дэмжсэнээр, намынхаа гал тогоог дараагийн хүндээ шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийг суудлыг залгамжилснаар У.Хүрэлсүх намдаа том байр суурьтай хэвээр үлдэв.
Цаашлаад Засгийн газрын томилгоонд нэлээд том нөлөө үзүүлж байгаа юм байна. МАН Засгийн газарт 14-16 суудал авах тооцоололтой байгаа. Үүнээс Ерөнхийлөгчийн баг ерөнхий чиг үүргийн гол яамдаа авах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн гэдэг. Одоогийн Засгийн газар Ерөнхий чиг үүргийн дөрөв, Чиглэлийн 12, Тэргүүлэх таван сайдтай байх бүтэцтэй. Үүнээс Ерөнхийлөгч ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилуулах бол Сангийн сайдаар Б.Жавхланг улирааж, Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханыг, ХХААХҮ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг, Гадаад харилцааны сайдаар М.Батцэцэгийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгаланг томилуулах яриа хийсэн гэх мэдээлэл бий. Ингээд үзвэл, Ерөнхийлөгч намаасаа найман сайдын суудал Засгийн газарт авахаар болж, Засгийн газарт өөрийн байр сууриа хамгаалж үлдэх нь харагдаж байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад багтсан гишүүдээ Засгийн газарт багтаахгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн багийнхны олонх нь жагсаалтад багтсанаас харахад, Засгийн газрын гадна үлдэхээр байгаа юм. Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд Л.Оюун-Эрдэнийн багаас О.Батнайрамдал, Х.Болормаа, Б.Энхбаяр нарыг Засгийн газрын гишүүнээр томилуулах асуудал нам дотроо яригдсан гэх мэдээлэл бий. Үүнээс Хууль зүйн яамыг Б.Энхбаярт хариуцуулах бол Дотоод хэргийн яам гэж тусдаа яамтай болох талаар ч сөхөгдөж байгаа юм байна. Мэдээж МАН-д Н.Энхбаяр сайдын суудал авна гэж зүтгэх нь тодорхой. Засгийн газарт квоттой болно гэж МАХН МАН-тай нэгдсэн. Энэ удаагийн сонгуулиар МАХН-ын гишүүд МАН-д ялалт авчрахад нөлөөтэй байсан хэмээн сайдын суудал авах гэж тэмцэж байгаа харагдсан. Иймдээ ч ЦХХХ-ны сайдаар Э.Батшугарыг томилуулахаар зүтгүүлж байна. Түүний хувьд хамтарсан Засгийн газар байгуулах шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлсэн нь Засгийн газарт квотгүй үлдэх дээрээ тулсны дохио хэмээн харах хүн олон байна.
Л.ГАНТӨМӨР ЖАГСААЛТААР ГАРСНААР ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛЖЭЭ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газарт орох эсэхээ шийдэж чадахгүй улс төрийн зөвлөлөө удаа дараа хуралдууллаа. Л.Гантөмөрт Засагт хамтрах туйлын сонирхол байвч бүлэглэлүүддээ бойкотлуулчихаад гартаа дөнгөтэй, хаашаа ч хөдөлж чадахгүй хэдэн өдөр шаналав бололтой.
Түүний хувьд Засгийн газарт Шадар сайдаар суучихвал энэ сонгуулийн үр дүнгээ бүрэн баталж байгаагаас ялгаагүй үр дүнд хүрнэ. Гэвч жагсаалтаар Их хуралд суусан гишүүдийг Засгийн газарт оруулахгүй гэх асуудал сөхөгдсөн нь түүний хувьд том цохилт болов. Дээр дурдсанчлан хамтарсан Засгийн газарт Ардчилсан намынхан орлоо гэхэд Х.Баттулгын бүлэглэлээс олонх нь суух дээрээ тулснаар Л.Гантөмөрийн нам доторх нөлөө буурч эхлэв. Х.Баттулгын фракцаас Дотоод хэргийн сайдад О.Алтангэрэлийг зүтгүүлж байгаа бол Олимп, спортын сайдаар А.Ганбаатар яригдаж байгаа аж. Түүнчлэн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Засгийн газарт багтаахаар зүтгүүлж эхэлсэн гэх. Хэрэв Засгийн газарт багтаж чадахгүй бол намын даргын суудлаа Ц.Туваанд өгөх сонирхолтой байгаа гэх мэдээлэл ч Ардчилсан намынхан дунд бий. Эрүүл мэндийн сайдад С.Одонтуяагийн нэр яригдаж эхэлсэн ч мөн л жагсаалтад багтсан гэдгээрээ эргэж харах болсон гэнэ. Ийн Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газар байгуулах сонирхолтой ч томилгоон дээрээ тохирч чадалгүй хойшилсоор байна.
ХҮН НАМ НЭГ КВОТОО Т.ДОРЖХАНДАД ӨГНӨ
УИХ-д найман суудалтай болсон ХҮН нам хамтарсан Засгийн газарт нэгдэж, сөрөг хүчний байр сууриасаа ухарсан гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Засгийн газарт нэг сайдын суудал авах тохироотой. Эдийн засгийн хөгжлийн яамыг Т.Доржханд удирдаж, Шадар сайдын албыг давхар хашихаар Засгийн газарт орохоор болсон гэдэг. ХҮН намын хувьд АН-д нэг сайдын суудлаа өгөх эсэх талаар маргаантай байгаа гэнэ.
Ийн Засгийн газрын томилгоо цаг алдаж байгаа нь нам доторх бүлэглэлүүдийн квот дээрээ “зодоон”-той байгаатай холбоотойгоор хойшилсоор өнөөдөр шийдвэрээ эцэслэх бололтой.
| ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРААС ИЛҮҮ НАМ ДОТОРХ БҮЛЭГЛЭЛҮҮД КВОТ ДЭЭРЭЭ “ЗОДОЛДОЖ” БАЙНА ГЭВ ҮҮ |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |