• Өнөөдөр 2024-09-18

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРАА ТЭРГҮҮЛЖ, Д.АМАРБАЯСГАЛАН УИХ-ЫН ДАРГА, Л.ГАНТӨМӨР ШАДАР САЙД БОЛОХ МАН, АН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРОО

2024-07-01,   2055

    МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёр яг одоо улс төрийн зураглал гаргаж байна. Тэр хоёр АН, ХҮН намтай  нэг хөнжилд орж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зөв гэдэг байр суурин дээрээ бат зогсож байна. Аль өнгөрсөн жилийн өвөл  ийм улс төрийн прогноз гаргасан  юм.


      МАН ганцаараа найман жил засаглачихсан. Дахиад дөрвөн жилээр сунгачихвал  нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд АН, ХҮН хоёртой хамтарсан Засгийн газар байгуулахгүй бол улс төрийн байр суурь нь хаашаа ч ганхаж мэдэхээр эмзэг байгаа. Тиймээс л өчигдөрхөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН хоёрт Засгийн газарт багтаж ажиллах санал тавьсан байна.

       УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг товчоор тоймолж үзвэл парламентад МАН 68, АН 42, ХҮН найм, ИЗНН дөрөв, “Үндэсний эвсэл” дөрвөн  суудалтай болсон. Ийн 126 гишүүнтэй парламент улс төрийн дөрвөн хүчнээс бүрдэж, Засгийн газрын бүтэц бүрдэлдэхүүнээ Үндэсний баяр наадмаас өмнө томилох нь тодорхой болж байна.

    УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Хамтарсан Засгийн газар байгуулахын тулд Засгийн газрын бүтцийг ч нэмэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, шинээр бүрдэх Засгийн газрын 20 яамтай байх эхний хувилбарыг ярьсан бөгөөд бүрэлдэхүүний 60 хувийг МАН, үлдсэн 40 хувийг АН болон ХҮН-д хувааж өгөх тохироотой байгаа юм байна. Цаашлаад Засгийн газраа Л.Оюун-Эрдэнэ өөрөө тэргүүлэх бол Хэрэг эрхлэх газрын даргад Н.Учрал яригдаж байгаа аж.

    Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улирснаар намаа дахин удирдаж, хамгийн удаа засагласан Ерөнхий сайдын рейтингийг эвдэх нь бололтой. Тэрбээр одоогийн байдлаар хамгийн удаан Засгийн газрыг удирдсан гурав дахь Ерөнхий сайдаар нэрлэгдэж байгаа.

ЕРӨНХИЙ САЙДАД Л.ОЮУН-ЭРДЭНЭ УЛИРЧ, ЗГХЭГ-ЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ ТОМИЛНО ГЭВ ҮҮ

     Л.Оюун-Эрдэнэ 126 гишүүнтэй УИХ-ыг даргалахаас илүү Засгийн газраа удирдаж, танхимынхаа сайд нарыг улираан томилох, цаашлаад сонгуулийн үр дүнгээр бүрдсэн багийнхаа гишүүдээр бүтцээ бүрдүүлэх нь өөрт нь ашигтай хувилбар болж таарах нь. Өөрөө хэлбэл, өнгөрсөн хугацаанд өөрийн багаа хангалттай бүрдүүлж чадаагүй тэрбээр энэ удаад жагсаалтад багтаасан шинэ улстөрчдөөрөө Засгийн газрын бүтцээ бүрдүүлж, Ерөнхийлөгчийн шахааны цөөн хэдэн төлөөллийг багтаа нь тодорхой. Гол бодлогын яамдуудаа МАН удирдаж, чиглэлийн яамдаа АН, ХҮН-д хувааж өгнө.

      Л.Оюун-Эрдэнийн Сангийн сайдаар Б.Жавхланг улираах бол Уул уурхайн сайдаар одоогийн дэд сайд Б.Уянга, Боловсролын сайдад Ж.Галбадрахыг томилох хувилбар яригдаж байгаа аж. Цаашлаад Эрүүл мэндийн яамыг Т.Мөнхсайханд хариуцуулах бол ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилох талаар ярилцаж байгаа юм байна. Мөн Ерөнхийлөгчийн багаас Т.Мөнхсайханаас гадна Соёлын сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очирыг томилох яриа хийгдсэн гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэгийг “давхар дээл”-тэй сайдаар зүтгүүлэх сонирхол ч байгаа юм байна. Энэ удаагийн сонгуулиар салбар салбарын төлөөллийг жагсаалтад багтаасан гэдгээрээ Засгийн газарт шинэ яам байгуулж,  шинжлэх ухааны салбарыг тусгай яамтай болгох хувилбарыг ч ярьж амжжээ. Өөрөөр хэлбэл, МАН жагсаалтад багтаасан ШУА-ын Ерөнхийлөгч академич Д.Рэгдэлд шинэ яамыг хариуцуулах бололтой. Харин ЦХХХ-ны сайдад УИХ-ын гишүүн Э.Батшугар яригдаж байгаа бол шинэ залуу үеийн төлөөлөл Э.Болормаад мөн яам хариуцлах талаар ч ярьжээ.  Хуучин сайд нараас С.Бямбацогт, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нарыг Засгийн газарт үлдээх тохироотой байгаа ч чухам хаана томилох нь тодорхойгүй байгаа юм байна. Эрчим хүчний сайдаар МАН-ын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн М.Энхцэцэгийг томилох хувилбар ч яригджээ.

Л.ГАНТӨМӨР ШАДАР САЙДААР ТОМИЛОГДОЖ, Т.ДОРЖХАНД “ДАВХАР ДЭЭЛ” –ТЭЙ БОЛНО

       Хамтарсан Засгийн газар байгуулах тохироонд хүрвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Шадар сайдаар томилогдохоос гадна  АН-д 4-5 сайдын суудал өгөх яриатай байгаа юм байна.  Одоогоор Ардчилсан намаас УИХ-д 42 суудал авсан. Үүнээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүжин, АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан нарыг “давхар дээл”-тэй сайдаар томилох хувилбар яригдаж байгаа юм. Мөн Ардчилсан намаас УИХ-д сонгогдож чадаагүй хуучин гишүүдээ дан дээлтэй сайдын суудалд зүтгүүлэх хувилбар ч байгаа юм байна. Тухайлбал, УИХ-ын сонгуульд II тойрогт нэр дэвшиж бүрдэрсэн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Н.Ганибал нарыг дан дээлтэй сайдын суудал руу зүтгүүлж байгаа гэх яриа ч бий.

        Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас МоАХ буюу Х.Баттулгын  фракцынхан парламентад олноороо суусан. Харин Ардчилсан нам шинэ дүрэмдээ УИХ-ын сонгуульд өмнөх сонгуулийн дүнгээс давуулсан үр дүнд хүргэвэл намын даргаа улираан томилох заалт оруулсан байна. Тиймээс Л.Гантөмөр “Давхар дээл”-тэй сайдын суудалд суудалд очихоос гадна намаа үргэлжлүүлэх удирдах бололтой. Харин намын даргыг чөлөөлвөл Х.Баттулга өөрийн талаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын даргад зүтгүүлж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

      Харин ХҮН намын тухайд суудлын тоогоо нэмсэн амжилттай сонгууль болсон. Тэд хамтарсан Засгийн газар байгуулах тохироо хийж, нэг сайдын суудалд томлигдох хувилбар яригдаж байгаа аж. Харин намын дарга Т.Доржханд өөрөө “давхар дээл” нөмрөх үү, эсвэл УИХ-ын гишүүнээр сонгогдсон П.Наранбаярыг зүтгүүлэх үү гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

     126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТЫГ Д.АМАРБАЯСГАЛАН ДАРГАЛНА

       Ийн МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулах тохироотой байгаа. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуульд ялагдал хүлээснээр түүнийг орыг одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Амарбаясгалан 126 гишүүнтэй анхны парламентыг даргалах хувилбар яригдаж байна. Улмаар УИХ-ын дэд даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр томилогдох асуудлыг ч ярьж байгаа юм байна.

     2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, батламжилснаар УИХ-ын тангарагийн чуулганаа зарлах учиртай. Үүнтэй зэрэгцээд МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, Засгийн газрын зураглалаа гаргах юм байна.

   

 

 

 


Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРАА ТЭРГҮҮЛЖ, Д.АМАРБАЯСГАЛАН УИХ-ЫН ДАРГА, Л.ГАНТӨМӨР ШАДАР САЙД БОЛОХ МАН, АН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 21:50:00
    Зочин: TANKLTSI90955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 21:18:02
    Gangaa: Bugd l hoorhii yas gorudsob nohoimet daravtsgaaj baigaa daa, uhdeluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 21:16:29
    Gangaa: Bugd l hoorhii yas gorudsob nohoimet daravtsgaaj baigaa daa, uhdeluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 14:22:53
    Зочин: DYYDLGN80955877XUSSEN SEXSY
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 13:48:39
    [зочин: Яам тамгаа цөөрүүлмээр бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 11:25:11
    Зочин: ANUSDI80955877AX NARN TAASHAALG
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 10:40:39
    Сонгогч: Ж.Энхбаяр УИХ-ын даргад яг тохирно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 10:34:55
    zochin: Учрал бол эд нар дотороо хамгийн нэр цэвэр, гар цэвэр, өсөхийн өлөн биш, авилгач, хулгайч бишь хамгийн мундаг залуу шүү. Ерөнхий сайд хийсэн ч чадна. Гэхдээ Оюук, хулгайч Амарбаясгалан хоёр өрсөлдөгчөө гэж хардаг, айдаг учраас Учралыг үеийн үед дарж ирсэн. Учрал бол МАН байтугай АН болон бусад намтайгаа ч учраа олоод явчих, холбон тоглогч, лидер залуу шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 10:28:37
    Үлгэр: Яамны тоог хасаж 9-11 болгомоор байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188