Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд чамгүй олон ажлын эхлэлийг тавьлаа. Хэрэгжүүлж, хийж, хэлсэн дээ хүрч чадвал энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд чамбай сайн ажилласан гэж харж болохоор ажлууд ч санаачилсан. Эхлэлийг нь зөв тавиад, зөв арга замаар хэрэгжүүлчихвэл бодлого шийдвэрүүд ард түмний амьдралд мөн ч их дэм болохоор байна.
Тэр тусмаа сүүлийн хэдэн саруудад Засгийн газар үр дүнтэй хуралдаж, нэлээд хэдэн зоригтой алхамуудыг ч хийв. Хэдийгээр олон нийтийн дунд “Сонгуульд дөхчихсөн энэ үед улс төрийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэллээ” гэх шүүмж, хардлага олон нийтийн дунд байгаа ч хэзээ эхлүүлэхдээ чухал биш, цаашдаа ажил хэрэг болгочихвол эдийн засгийн үр өгөөж талаасаа ч ард түмний аж ахуйн амьдралд ч нөлөөлөх сайн санаачлагууд олон байна. Эргээд сөхвөл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн хамгийн том ажил нь авлигатай тэмцэх эхний алхам байсан. Хэдийгээр авилгатай тэмцэх ажил ард түмний сэтгэлд нийцэхээр хангалттай сайн биелэлээ олоогүй ч энэ ажлын эхлүүлж, “эрүү, толгойгоор нь” ялгаж салгах шаардлага Монголын төрд байсан уу гэдгийг тэд олж харсан. Харин эхлүүлсэн жишгээ үргэлжлүүлээд ус, тосоор нь ялгаж, үр дүнг нь үздэг байвал Монголын төрд мөн ч дэм болох юм. Засаглал сайжрахын хэрээр байгалийн үр өгөөжөөс хүртэх үүд хаалга ард түмний өмнө нээлттэй болох ажлуудыг энэ Засгийн газар эхлүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улс Үндэсний баялагийн сангийн хуультай болж, Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялагийг тэгш хүртэх эрхээ бүх нийтээрээ эдлэх боломжтой болсон. Тодруулбал, Үндэсний баялагийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувийг Баялагийн санд хуримтлуулах олон жил ярьсныг ажил хэрэг болгож, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн.
Хуулийн хэрэгжилт дээр ард түмэн хяналтаа сайн тавьж, зөв замаар хэрэгжүүлж чадвал Монголын ирээдүйд мөн ч хэрэгтэй хуулийг тэд санаачлан батлуулсан даа. Түүний хамгийн ойрын жишээг авч үзвэл Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг 100 хувь төр мэдэлдээ авч олон жил хаягдал хэмээн хэдхэн хүний халаасыг түнтийлгэж байсан асуудлыг таслан зогсоосон. Өөрөөр бол, Засгийн газраас “Ачит Ихт” компанийн 34 хувийг төр авах найман жилийн хугацаанд олсон ашгийн 34 хувийг нөхөн төлүүлэх цаашид Эрдэнэтийн овоолго 100 хувь "Эрдэнэт үйлдэр" ТӨҮГ-ын өмч байхаар шийдвэр гаргаад буй.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 20 минутын стандарт хотыг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Сүүлийн хэдэн жил нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утаа, түгжрэл агаарын бохирдлыг нэг мөр шийдэх боломж ч байж мэдэх юм аа. Хуулийн төсөлд тусгаснаар Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж бүрдүүлэх нь. Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлэхээр болсноо зарлаад буй. Үүнд Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Толгойт хот, Баянхошуу хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Дарь-Эх хот, Баянзүрх хот, Амгалан хот хэмээн нэрлэж, иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох санаачлага гаргаад буй. Мөн Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн. Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх боломжийг ч бүрдүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Ямартай ч Засгийн газар Улаанбаатарын утаа түгжрэлийг бууруулах арга зам хайж, туршлага судалж, ийм шийдэл олоод байгаа юм байна.
Цаашлаад Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр гарц гаргалгаа ярьж эхэллээ. Өнгөрсөн өвлийн зуд малчдын шандсыг сорьсон. Тиймээс цаг уурын энэ нөхцөлд хоршоо байгуулж, хамтарч ажиллах нь зөв юм байна гэдэг дээр төр засгаас ч санаачлага гаргаад эхэллээ.
Өчигдөр гэхэд л Засгийн газрын хуралдаанаас Үндэсний орон сууцжуулах хөтөлбөрийг баталж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болсноо зарлав. Цахилгаан станцын ажлыг урагшуулчихвал өнгөрсөн өвлийг өлгөн салган давсан эрчим хүчний салбарт мөн ч их дэмтэй байна даа.
Ингээд харахаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг үзэх нь юу юунаас илүү чухал байна. Засгийн газрын эхлүүлсэн ажлууд сонгуулийн дараа ч үргэлжилдэг байвал Монголын ирээдүй гэрэлтэй байна.
| ЗАСГИЙН ГАЗРЫН ЭХЛҮҮЛСЭН АЖЛУУД СОНГУУЛИЙН ДАРАА Ч ҮРГЭЛЖИЛДЭГ БАЙГААСАЙ |
|
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |