Сонгуульд горилогчид намаасаа нэр дэвших эрхээ өвөртлөх гэж мөнгөөр туйлж байгаа сурагтай. Зардал өндөртэй томсгосон тойрогт намууд улс төрийн өндөр босго тавьж, намын гишүүдээсээ санхүүжилт гаргуулаар хэдэн сая байтугаа хэдэн тэрбум төгрөгийн дэнчингийн мөнгө авч эхэлжээ. Ингэснээр хэн хөрөнгөтэй нь нэр дэвших гээд бэл бэлчингээрээ уралдаж эхэлсэн гэх. Нэг ёсондоо мэдлэг чадвартай, туршлагатай гэхээс илүүтэй мөнгөтэй нь энэ сонгуульд өрсөлдөх шинэ дүрэм үйлчлэх нь.
Хэдийгээр намууд нэр дэвшигчдээс дэнчингийн болон рейтинг тогтоох судалгааны мөнгө авахгүй, жагсаалтаар орж буй улстөрчдөөс хандив авахаар зохицуулсан гэж байгаа ч намын сонгуулийн зардлыг гаргуулахаар мөнгөний босго тавьж ханцуйн дотроо квот наймаалцдаг байдал байсаар байна. Нэг ёсондоо намын дарга нар нэр дэвших квотдоо санхүүгийн босго тавьж, намын санхүүжилтэй гаргаж таарах нь.
Өнгөрсөн удаагийн сонгуулиар Ардчилсан нам 100 сая төгрөгийн дэнчин гэж зарласан нь нэлээд хэл ам дагуулж байлаа. Тухайн үедээ Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “10 сая төгрөг гэдэг бол нэр дэвшигч нарт тогтоосон босго биш. Энэ бол намын сонгуулийн сурталчилгаа зардал. Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн дэчин байтугай түүнээс их задал гаргана. 100 сая төгрөгийн босго давж чадахгүй бол улстөрч байгаад яах юм бэ” хэмээж байлаа.
Ил болсон нь энэ болохоос сонгуулийн жилүүдэд намууд дэнчингийн мөнгөний цензур тавьж, нэр дэвшүүлдэг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Эрх баригч Ардын нам өнгөрсөн удаагийн сонгуулиар гишүүдээсээ дэнчингийн мөнгө авахгүй гэж зарласан ч цаанаа рейтинг тогтоох судалгааны мөнгө гэж чамгүй өндөр мөнгө гишүүдээ авсан гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд гарч л байв. Харин энэ удаад улс төр дэхь мөнгөний босго улам өндөрсөж, зардал нэмэгдсэн нь залуу, шинэ улстөрчдийн толгойны өвчин болж байгаа гэнэ.
Харин ялалт байгуулсан намын гишүүдийн нэрийг жагсаалтаар оруулж, Их хуралд суух бүрэн эрх нь үүснэ гэсэн үг. Нэг талаараа нэр дэвшигчид хариуцлага үүрч, нөгөө талаараа хэн бэл бэлчинтэй нь тодорч мэдэх улс төрийн шинэ нөхцөл байдал үүсэж байгаа юм.
Сонгууль дөхсөнтэй холбоотой намын дарга нарын эрэлт нэмэгдэж, намаасаа дэвших сонирхолтой, жагсаалтад багтах улстөрчдийн цуваа тасрахгүй байгаа гэх. Хуулийн хугацаагаараа намын мөрийн хөтөлбөрөө энэ сард танилцуулна. Намуудын сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байгаа гэсэн үг. Харин нэр дэвшигчдийн жагсаалт, намын жагсаалтад багтагч нарын нэрийг жагсаахаар намын дарга нар толгой өндийх завгүй суугаа гэлцэх.

Энэ удаагийн сонгуулиар улс төрд суудалтай намууд дэвшихээр горилогчдын босгыг 500 саяас эхлүүлж байгааг эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Нэг ёсондоо 500 сая төгрөг бэлнээр намдаа тушаасан нь нэр дэвших эрхээ шууд өвөртлөнө. Бэл бэлчинтэй нэг нь үнэ хаялцаж, нэр дэвших эрхээ өвөртлөж эхэлсэн гэх яриа ч улстөрчдийн дунд өрнөх болжээ. Угтаа бол нэр дэвших доод ханш 500 саяас эхэлж байгаа болж таарах нь.
Нэр дэвших эрхээ өвөртөлсөн зарим нь хөдөөгүүр явж өвс, тэжээл тараах ажилд дайчлагдаад, малчдын нүдэнд өртөх сонгуульт ажилдаа орчихсон яваа. Сонгуулиас өмнө сонгогчдын саналыг татах ажилдаа ч ханцуй шамлан орсон гэсэн үг.
Харин намын жагсаалтад багтах квот нэр дэвших эрхээс хоёр дахин илүү байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай намууд жагсаалтад багтах гишүүдийн босгыг хоёр тэрбум төгрөгөөр эхлүүлсэн сурагтай. Өөрөөр хэлбэл, жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх тусам мөнгөний босго нэмэгдэх магадлалтай гэсэн үг.
Эрх баригч намын тухайд өрсөлдөөн ихтэй, босго өндөртэй байгаа гэлцэнэ. Угтаа бол ирэх сонгуулиар ард түмэн хүссэн хүсээгүй МАН олонх болох тактикийн ажлаа хэдийнэ хийчихсэн. Нэг ёсондоо жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог бусад намаас илүү байна гэх тооцоололтой суугаа. Тиймдээ ч Их хуралд горилогчид жагсаалтын эхэнд эрэмбэлэгдвэл Их хуралд зовлонгүй суух нь. Жагсаалтын босгыг хоёр тэрбум төгрөгөөр эхүүллээ гэж тооцоолоход 48 гишүүний тэргүүнд эрэмбэлдвэл дор хаяж 30-40 тэрбум төгрөгийн ханштай байх нь. Нэг ёсондоо намын жагсаалтад багтахын тулд улстөрчид 2-4 тэрбум төгрөгийн дэнчинг намдаа тушаах нь тодорхой болов бололтой.
Ингээд харахаар ирэх сонгуулиар хэн мөнгөтэй, бэнчинтэй төрийн түшээдэд суух эрх өвөртөлж, мөнгөтэй нам нь ялалт байгуулах магадлал улам бүр нэмэгдэх нь. Хэдийгээр томсгосон тойрог улсыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхэд хэрэгтэй гэж байгаа ч мөнгөний сонгууль болох нь тодорхой харагдаж байна. Тиймээс ч энэ удаагийн сонгуулиас шинэ цагийн дуулал, улс төрийн манлайлал хүлээгээд горьдоод нэмэргүй бололтой. Тэр тусмаа улс төрд шинэ залуу улстөрч, мэдлэг туршлагатай боловсон хүчин хүлээлтгүй юм байна. Үндсэндээ мөнөөх л улс төрд удаан сууж, хөрөнгө чинээ нь өссөн улстөрчид бизнесийн салбарын томчууд Их хуралд суух нь илэрхий байна.
| СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХ 500 САЯАС, НАМЫН ЖАГСААЛТАД БАГТАХ НЬ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |