-Сайн уу. Өөрсдийгөө манай уншигчдад танилцуулаач?
М.Сондор: Сайн байна уу. Намайг Мөнх-Эрдэнийн Сондор гэдэг. Би одоо найман настай. НЕБ-ын 141-р сургуулийн Н.Алтантуяа багштай 2б ангийг сая төгссөн. Манай дүүг Мөнх-Эрдэнийн Үжингоо гэдэг. Одоо зургаан настай. Сая цэцэрлэгээ төгссөн. Намар надтай хамт манай сургуульд явна. Манайх ам бүл тавуулаа. Аав ээж, агаа, тэгээд бид хоёр.
М.Үжингоо: Бас хотын өвөө эмээ, Буурай өвөө эмээ, Даваажав өвөө, Цэндээ эмээ гээд бид хоёрыг байнга харж өгдөг, дэмждэг зөндөө хүмүүс байгаа.
-Хамгийн сүүлийн тэмцээнийхээ тухай яриад өгөөч. Медаль авах ямар байсан бэ?
М.Сондор: Маш гоё байсан. Өнгөрсөн жил Улсын аваргад би долоон настай байхдаа найман настай эгч нартайгаа баг болж анх оролцоод эхний өдрөө хасагдаж байсан. Харин энэ жил багаараа маш сайн тоглоод мөнгөн медаль авсан. Алтын төлөө тоглоод хожигдоод, цом авч чадахгүй болсондоо харамсаад зөндөө уйлсан. Ээж аав, дүү маань намайг тайвшруулсан. Тэгсэн чинь медаль гардуулах үеэр би тэмцээнийхээ “Өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин”-аар тодроод цомоо аваад маш их баярласан. Сэтгэл догдлоод гоё байсан. Ер нь медаль авах гоё байдаг. Хүч ороод л, урамтай санагддаг. Миний 8 дахь медаль, 3 дах цом.
М.Үжингоо: Би зургаан настай. Анх удаа аниагаа дагаад улсын тэмцээнд орж үзсэн. Өмнө нь дандаа аниаг дагаад тэмцээнийг нь аав ээжтэйгээ үздэг байсан бол энэ удаад өөрөө өмсгөл өмсөөд тоглох гоё байсан. Медаль аваад, зургаа даруулах, бусад тамирчдад баяр хүргэх хамгийн гоё байдаг. Би аниагаа дагаж явсаар байгаад гурван медальтай болчихсон байгаа.
.jpg)

-Тэмцээнд орохдоо сандарсан уу?
М.Сондор: Эхэндээ сандарч байгаад тоглоод ирсэн чинь сандарахаа больчихсон.
М.Үжингоо: Би ерөөсөө сандраагүй ээ.
-Аав, ээж нь тэмцээний өмнө юу гэж захидаг вэ?
М.Сондор: Миний охин маш ухаантай бодож тоглоорой гэдэг. Бас гэрээс гарахдаа “Би алтан медаль авнаа” л гэж бод төсөөл гэдэг.
-Тэмцээн дээр багш нар нь юу гэж хэлж дасгалжуулдаг вэ?
-Сондороо зүгээрээ чи чадна штээ. "Тайван тогло.Зайгаа харж хая. Өөрөө ав" гэдэг. Шарангад клубын Батноров, Буянбат, Дөлгөөн, Билгээ, Солонгос багш нартаа, Амирлан, Мөнхсувд, Анхилуун, Эгшиглэн багийнхандаа баярлалаа гэж хэлье.

-Та хоёр гар бөмбөг хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Аав, ээж нь зааж өгсөн үү?
М.Сондор: Жоохон байхаасаа л гэр дотроо, байрныхаа гадаа ах эгч нартайгаа харьцсаар байгаад сурсан. Өнгөрсөн жил манай Шарангад клубын Билгээ багш байрны гадаа тоглож байхыг маань хараад “Чи волейболоор хичээллэдэг үү, тэмцээнд орж үзэх үү" гэхээр нь би мэдэхгүй ээ аав ээжээс асуу гэсэн. Тэгээд л анхны тэмцээндээ орж үзсэн. Аав ээж маань бид хоёрыг маш сайн дэмждэг. Дугуйланд явуулдаг. Бас тоглолтын хувцас хийлгүүлж өгдөг. Тэмцээн болгоныг маань ирж үзэж, орилж дэмждэг.
М.Үжингоо: Би аниатайгаа л хааяа харьцдаг байсан. Энэ жилээс секцэнд явж байгаа. Багш маань намайг таслахгүй ирээрэй гэдэг. Би хааяа залхуурах гээд байдаг.
-Гар бөмбөг тоглохоор ямар мэдрэмж төрдөг вэ?
М.Сондор: Маш гоё мэдрэмж төрдөг.
М.Үжингоо: Үнэхээр гоё мэдрэмж төрдөг.
-Гар бөмбөгийн спортоор хичээллэснээр ямар чадваруудтай болдог вэ?
М.Сондор: Үсэрч давуулах, пасс авах, хаях хуурах гээд олон чадвар сурсан. Бас авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвцээр, цаг барилт сурсан. Би хоцрох маш дургүй. Хоцорвол уйлмаар санагддаг.
М.Үжингоо: Би одоо л сурч байгаа. Дараа жил аниа шигээ бүүр мундаг болно.
-Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?
М.Сондор: Миний 8 дахь медаль. Тав нь волейболоор, хоёр нь таеквондогоор, нэг нь гар дээр суниалтаар авч байсан. Би Дэлхийн аварга Б.Отгонбаяр багш дээр Таеквондогоор хичээллэдэг байхдаа 7 настайдаа Улсын аваргын хүрэл медаль авч байсан.
М.Үжингоо: Миний гурав дахь медаль. Би аниагаа дагаж яваад л медаль авдаг.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?
-Бид хоёр гадаа гарч тоглох дуртай. Дугуй унах, ролк унах дуртай. Парк орох дуртай. Chami, Gremix үзэх дуртай. Бит бокс хийх, бүжиглэх, дуулах дуртай. Voice шоунд орох мөрөөдөлтэй.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?
М.Сондор: Би дуучин болохыг мөрөөддөг. Эсвэл волейболын дээд лигийн аварга тамирчин болноо.
М.Үжингоо: Би шүдний эмч болно. Хагас өдөр нь эмчээ хийгээд хагас өдөр нь лигийн тамирчин хийнэ. Эсвэл загвар өмсөгч болно.
-Энэ ярилцлагыг уншиж байгаа найзууддаа хандаж үг хэлэх үү?
-Волейболоор хичээллээрэй, маш гоё шүү. Дараа жил Мини волейболын улсын аваргын тэмцээн дээр уулзацгаая гэж хэлье.



| М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |