Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт Польшийн нутагт тусаж, хоёр хүний аминд хүрсэн пуужингийн цохилтод Украин буруугүй гэдэг нь эргэлзээгүй гэж мэдэгдсэн байна. Уг пуужин өөрийнх нь биш гэдэг баталгааг дээд командлалынх нь зүгээс өгсөн гэдгийг Володимир Зеленский мэдэгджээ. Бас дэлбэрэлт болсон газарт Украины албаныхныг очуулж, мөрдөн шалгалтад оролцуулахыг тэр уриалсан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг пуужинг Киевийн агаарын довтолгооноос хамгаалах системийнх байж болзошгүй гэж мэдэгдсэний дараа Володимир Зеленский ийм мэдэгдэл хийжээ.
Польшийн ГХЯ-ны мэдээгээр, мягмар гарагт Польшийн Украинтай залгаа хилээс 6 км зайтай Пшеводов сууринд пуужингийн дэлбэрэлт болсон. Украин дахь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн хүчтэй пуужингийн цуврал цохилт тухайн өдөр болсны улмаас Украины агаараас хамгаалах систем бүрэн ажиллагаанд байжээ. Индонез улсад Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болж байх үеэр болсон энэ халдлага олон улсад асуудал дэгдээж, улмаар НАТО-гийн гишүүн улсын нутагт пуужин унаж дэлбэрлээ гэдэг мэдээлэл дайн аюултай хэмжээнд шатлан өргөжих нь гэдэг айдас түгшүүр газар авсан. Гэвч Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар Польшид унаж, хоёр хүний аминд хүрсэн пуужинг Оросын цэргүүд бус, Украины агаараас эсэргүүцэн хамгаалах системийнх гэж мэдэгдсэн. “Бидэнд болон манай холбоотнуудад байгаа мэдээллээр, энэ нь Зөвлөлтийн үеийн, С300 гэх хуучин пуужин байна. Мөн үүнийг Оросын талаас харвасан гэж үзэх нотолгоо байхгүй байна. Тиймээс үүнийг Украины агаараас хамгаалах системээс харвасан байх магадлал өндөр байна” гэж Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ.
С300 загварын ийм пуужинг Орос, Украины аль аль нь хэрэглэдэг байна. Москвагаас гадна Франц, АНУ-ын удирдагчид мөн дээрхийн адил байр суурь илэрхийлсэн. Тэрчлэн НАТО-гийн тэргүүн Украины эсрэг харгис түрэмгий дайн өдүүлээгүй бол энэ бүхэн болохгүй байсан учраас эцсийн хариуцлага Оросод ногдож байна гэдгийг өчигдөр "Би Би Си"-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Украин хэдийгээр гишүүн нь биш ч гэлээ НАТО тус улсад үзүүлж байгаа цэргийн өргөн хүрээтэй тусламжийн хүрээндээ агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “илүү боловсронгуй систем” нийлүүлэх үүрэгтэй болж байгааг Столтенберг мөн дурдсан байна. Тэрчлэн Орос НАТО-гийн эсрэг цэргийн хүчээр довтлохоор зэхэж байгаа гэх ямар ч шинж байхгүй байгаа гэдгийг Умард Атлантын эвслийн тэргүүн энэ үеэр дурджээ. Үүний зэрэгцээ Польш улсад хочр хүний аминд хүрсэн пуужингийн цохилтын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдсан байна. Энэ үеэр АНУ, Их Британийн зүгээс Оросыг энэ хэргийн цаад буруутан гэж шүүмжилсэн байна.
Харин НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя пуужинг Оросоос Польш руу харвасан гэдэг бол ээлжит худал мэдээлэл боловч НАТО-г Оростой шууд мөргөлдөөнд турхирах гэсэн санаатай оролдлого гэж мэдэгджээ.
| Польшид унасан пуужин Украиных гэж өрнөд нотолж, харин Володимир Зеленский үүний эсрэг байна |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |