Өмнөговь аймгийнхны тендерийн хулгай ил болж, АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн түр орлон гүйцэтгэгч М.Мөнхмаа болон Э.Ганхуягийн дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дүү Э.Очирхуягийнхаа компанид давуу байдал олгож, тендер олгосон. Үүнийгээ тендерийн хорооныхонтой хуйвалдсан, өөрийн найз, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хамжсан. Тэгвэл энэ хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэж, “тендерийн мафи” гэгдээд байгаа этгээдүүдийн нь хэн нь хэн бэ гэдэгт анхаарал хандууллаа.
Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Э.Ганхуяг гэж хэн бэ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын сургуулийн найз, ойрын хүн нь. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон. Жилийн 75 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг. Хоёр орон сууцтай, орон сууцны үнэлгээ нь 459 сая төгрөг. Суудлынм Lexus, NX 300 маркийн автомашинтай, өмчлөх эрхийн хоёр, эзэмших эрхийн нэг газартай. Дотоодын хадгаламжиндаа 156 сая төгрөгтэй, 23 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй гэж төрийн албанд орохдоо ХОМ-тээ мэдүүлжээ.
Гол асуудал, Э.Ганхуяг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрсөн дүү Энхээгийн Очирхуягийн “Хуяг-Эрчим” ХХК-д 2024 онд,
-Сумын төв, суурин газрын гэр хороололд 0.4 квт-ын ЦДАШ-ын өргөтгөл хийх, эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг эхлүүлэх /Шар тээгийн уулзвар цахилгаан хангамжийн шугам сүлжээ/-405 сая төгрөг,
2025 онд,
- Баяндалай сумын 0.4кв шугамыг шинэчлэх- 569 сая төгрөгийн тендер олгожээ. Түүнчлэн “Хуяг-Эрчим” ХХК нь Э.Ганхуягийг Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдохоос өмнө 26 тендерт оролцож 17-д нь шалгарч, 7.2 орчим тэрбум төгрөгийн тендер авчээ.

Тайлбар: Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн дарга Б.Чинбат нар.
Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн дарга Б.Чинбат мөн АТГ-т дуудагдсан гэх мэдээлэл цацагдсан. Б.Чинбатыг судалж үзвэл, Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Компьютер Техник Менежмэнтийн сургуулийг Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн.Тэрбээр 2025 оны тавдугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн даргаар томилогджээ.
Б.Чинбат уг албан тушаалд томилогдохоосоо өмнө “Говийн анир” ХХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тэгвэл “Говийн анир” ХХК нь түүний эхнэр Сүхээгийн Номинцэцэгийн нэр дээр бүртгэлтэй. “Говийн анир” ХХК нь Б.Чинбатыг Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн даргаар томилогдох үед буюу 2025 оны тавдугаар сард,
-Алслагдсан сум, багийн нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэгдүүлж, өрх бүрд өндөр хурдны интернет, утасны сүлжээ хүргэх боломжийг бүрдүүлэх, гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэх /Манлай, Цогт-Овоо, Баяндалай, Сэврэй, Ханхонгор, Мандал-Овоо, Хүрмэн, Булган, Баян-Овоо/- 3.3 тэрбум төгрөг,
-Сүлжээний өргөтгөл /Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар/-400 сая төгрөг,
-Даланзадгад зарим шаардлагатай хэсэгт камерийн хяналтын систем суурилуулах- 2.3 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарчээ. Мөн үүнээс гадна 2025 оноос өмнө 40 тендерт оролцож, 31-т нь ялалт байгуулжээ.

Тайлбар: "Говийн анир" ХХК-ийн эзэмшигч С.Номинцэцэг нөхөр Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн дарга Б.Чинбатын хамт.

Өмнөговийн “тендерийн мафи”-ийн гол гишүүн нь ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн түр орлон гүйцэтгэгч М.Мөнхмаа гэгдээд буй. Тэрбээр саяхныг хүртэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Эдийн засаг, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Харин тав хоногийн өмнө Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын дэмжлэгээр ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
М.Мөнхмаагийн АТГ-т ээрэгдэх болсон шалтгаан нь төрсөн ах М.Мөнх-Оргилын “Эрхэст баян говь” ХХК Өмнөговв аймгийн тендерийг баруун солгойгүй тоншиж, хүртэж байгаатай холбоотой. Тодруулбал, М.Мөнхмаагийн ах М.Мөнх-Оргилын “Эрхэст баян говь” ХХК нь Өмнөговь аймгийн 37 тендерт оролцож, 12-т нь шалгарчээ.
2024 онд,
-Түрээсийн орон сууц хөтөлбөр-ийг түрээслэх, өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх хүрээнд Даланзадгад суманд түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх- 10 тэрбум төгрөгийн багц тендер,
-Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан конторыг барилгыг барьж эхлүүлэх- 4.7 тэрбум төгрөг,
2023 онд,
-Нанзад хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлыг дуусгаж, иргэд хувийн хэвшлийн оролцоотойгоор зарим гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлэх- 1.6 тэрбум төгрөг,
2022 онд,
-Төр, хувийн хэвшлийн оролцоотой "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг түрээслэх, өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх /Номгон, хуучин ЗДТГ барилга/- 385 сая төгрөгийн тендерт тус тус шалгарч байжээ.

Тендерийн “толгойлогч” гэгдээд буй Өмнөговь аймгийн Засаг дарга Насанбуянгийн Энхбат тус аймгийн Баяндалай сумын уугуул. 2007 онд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө буюу 2007 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, хоёр жил цув, цүнхийг нь барьж гүйсэн намтартай. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн Хаан банкны захирлаар томилогдож, 2020 он хүртэл тэндээ ажилласан. Энэ завсарт Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард тухайн аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр томилогдсон байдаг. Учир нь, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон учир Н.Энхбат дэвшин ажиллаж эхэлсэн гэсэн үг.
Хоёр жилийн өмнө Н.Энхбат говийн тойргоос УИХ-д залрахыг санаархсан ч нутгийн олон нь сонгоогүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Өмнөговь аймагтаа дахин нэр дэвшиж, аймгийн ИТХ-д сонгогдон, Засаг дарга болсон түүхтэй. Ташрамд сонирхуулахад, Н.Энхбат 2022 оны улсын баяр наадмаар Н.Жаргалбаяр заантай утсаар найраа ярьж, улсын начин Э.Нямаад цол “авч” өгснөөрөө олонд танигдаж байлаа. Дахиад наадам болох нь, одоо тэр албан тушаал ахисан. Дараагийн найраа, начны учраа хэн бол гэдэг нь ч анхаарал татаж байна.
Бизнесийн тухайд, Н.Энхбат нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, УИХ-ын гишүүн Р.Сэддорж хоёртой “Говь төрх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Цаашилбал, Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат Б.Эрдэнэ-Очир, Н.Хүрлээ, Ш.Баянбат, Х.Түмэнбаяр, Ч.Батжаргал нартай “Өм нэгдэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ноцтой нь, “Өм нэгдэл” ХХК-ийг Өмнөговь аймгийн улс төр, бизнесийн асар том “лобби бүлэг” гэж ойлгож болно. Тухайлбал, Н.Энхбатын хамтрагчид болох В.Мөнхбат, Ш.Баянбат хоёр нь Өмнөговь аймгийн барилгын бүх тендерийг “хамдаг” бол Н.Хүрлээ, Ч.Батжаргал, Х.Түмэнбаяр, Б.Эрдэнэ-Очир дөрөв нь Өмнөговь аймгийн нүүрсний тээврийг “атгадаг”.
Улс төрийн хамаарлын тухайд, Н.Энхбатын ард “Ажнай” Д.Бат-Эрдэнээс эхлээд Өмнөговь аймгийн АН-ын улс төр, бизнесийн бүх томчууд зогсож байгааг хэн хүнгүй ярьдаг. Н.Энхбатыг УИХ-ын гишүүн асан Ж.Бат-Эрдэнийн туслахаас ажлаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл салаагүй яваа гэдгийг дээр дурдсан. "Ажнай" Д.Бат-Эрдэнэ АТГ-т шалгагдаад "сураггүй" болсон. Хэдийгээр тэр улс төрөөс явсан "гар", "хөл"-үүдээ Засаг дарга, УИХ-ын гишүүнд залгамжлуулсан.
| АТГ-Т ДУУДАГДСАН ГЭХ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙН “МАФИ”-ИЙНХНЫ ХЭН НЬ ХЭН БЭ |
|
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН С.БАЛДАНПҮРЭВИЙН БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СЭТГЭЛД ОЙР
2026-01-22 07:58:17
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ ЗӨВЛӨХ Б.НЯМААТАЙГАА ХАМТРАН ЗАЙСАНГИЙН АМАНД ХОТХОН, ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ
2026-01-22 07:00:00
АТГ-Т ДУУДАГДСАН ГЭХ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙН “МАФИ”-ИЙНХНЫ ХЭН НЬ ХЭН БЭ
2026-01-22 07:00:00
УЛСААРАА ЦАХИЛГААНГҮЙ ЗУТАРЧ БАЙХАД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ ЯЛАРХАЖ, ДААПААЛЖ СУУГАА Т.ДОРЖХАНДЫН АМЛАЛТЫГ САНАЦГААЯ
2026-01-22 07:00:00
Б.МАРАЛГУА: ГЭГЭЭН ДУУГ СОНСОЖ, ХАЙРЛАЖ, МЭДЭРЧ БАЙГАА ХҮН БҮРД ТАЛАРХАЖ БАЙНА
2026-01-22 07:00:00
О.УРАНГОО: Аав минь биднийг спортоор хичээллэхийг үргэлж дэмжиж ирсэн
2026-01-22 07:00:00
Д.Мөнххуяг: 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдогчийн ээжийн гар утасны бичлэгийг нотлох баримт болгох эсэхийг шүүхээр шийднэ
2026-01-21 15:57:00
“Physical Asia”-д оролцсон тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа
2026-01-21 14:01:26
Б.Чойжилсүрэн: Шаардлагатай засваруудыг хийсэн учраас цагийн дараагаас цахилгааны хязгаарлалт гайгүй болно
2026-01-21 11:36:52
С.Бямбацогт: Битүүний өдрийг амралтын өдөр болгож, ажлыг хоёрдугаар сарын 28-нд шилжүүлсэн
2026-01-21 11:15:22
Game of Thrones цувралын өмнөх үйл явдлын талаар өгүүлэх A Knight of the Seven Kingdoms цуврал үзэгчдэд хүрч эхлэлээ
2026-01-21 11:07:19
Taylor Swift “The Fate of Ophelia” дуугаараа дэлхийн хөгжмийн зах зээлийн эзэлж байна
2026-01-21 11:03:28
“Шунхлай” групп бахархалт тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2026-01-21 10:24:02
УРГАМАЛ СУДЛААЧ Ж.ОЮУНМАА: ХӨВСГӨЛИЙН ЖАРГАЛАНТ ГОЛД УСАН ХӨРШ, ТҮМЭН НАВЧИТ, ХОЛТСОН ЦЭЦЭГ БУЮУ УСНЫ ДЭЭД УРГАМЛУУД УРГАДАГ БОЛОХООР ӨВӨЛ Ч НОГООНООРОО ХАРАГДДАГ ОНЦЛОГТОЙ
2026-01-21 07:58:53
“Чингис хаан” үндэсний музей Олон улсын өвийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо
2026-01-21 07:25:00
“ТЭНГРИ” ХҮРТЭЛХ “THUNDER”
2026-01-21 07:22:02
МҮОХ-ны ерөнхийлөгч мөсөнд авиралтын тамирчдыг хүлээн авч уулзав
2026-01-21 07:20:00
Н.Нямбаяр Солонгосын уулын жимийн гүйлтэд мөнгөн медаль хүртлээ
2026-01-21 07:10:00
АМГТГ-ЫН ДАРГА АСАН Ш.ГАНХУЯГИЙН Г.АЛТЖИН АГСНЫ ХҮҮ ЭДВАРД СҮРЭНГЭЭС АВСАН 2.5 ТЭРБУМ АВЛИГЫН МӨНГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН АДУУЧИН ДҮҮ Г.ГАН-ОДЫНХОО ДАНСААР ДАМЖУУЛСАН УУ
2026-01-21 07:00:28
ПРОГНОЗ:ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН-ААС ГОРИЛОГСОД
2026-01-21 07:00:00
ТАТВАРЫН ДАРГА НАРААРАА ТУГ ТАХИСАН ТЕГ-ЫН ДАРГА Б.ЦОГТНАРАНГИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ
2026-01-21 07:00:00
М.АНУЖИН: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ МЯДАГИЙН ДОТООД ШАНАЛАЛ, ХАЙР, ТЭВЧЭЭРИЙГ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ДАМЖУУЛЖ, ҮЗЭГЧДЭД ҮНЭН ХҮРГЭХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДААЛГАВАР БАЙЛАА
2026-01-21 07:00:00
Б.АЛТАНЧИМЭГ: Аваргын төлөө барилдсан өрсөлдөгч тамирчин маань хүчтэй, уртай байлаа
2026-01-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |