.jpg)
–Жюү жицү-гийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа.
.jpg)
-УАШТ-ий хэдэн тойрог барилдаан хийж мөнгөн медаль хүртсэн бэ?
-Би УАШТ-ий хоёр тойрог барилдаж мөнгөн медаль хүртсэн. Манай жингийнхэн бүгд их хүчтэй өрсөлдөгчид байлаа. Өмнө нь тэдэнтэй барилдаж байсан болохоор ерөнхий дөө барилдааныг нь сайн мэдэж байсан. Надтай аваргын төлөө барилдсан өрсөлдөгч тамирчин маань хүчтэй, уртай байлаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Баясгалангийн Алтанчимэг гэдэг. Би одоо Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Дунд сургуулийн долдугаар ангид орох жилээ аав, ээжийгээ дагаад Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд шилжиж очсон.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх ам бүл зургуулаа. Би айлын том охин. Доороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй.
.jpg)
-Танай гэр бүл бөхийн удамтай юу?
Манай удамд бөхөө гэхээсээ илүүтэйгээр тулааны спортоор хичээллэдэг хүмүүс их байдаг.
–Жюү жицү-гээр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би анх бөхийн спортыг сонирхдоггүй байсан. Аав маань бөхөд их сонирхолтой дуртай байлаа. Аав намайг Түмэнцогтын сургуулийн жүдо бөхийн секцэнд оруулж өгсөн. Жүдогийн бэлтгэл хийдэг тэр жижиг өрөөнд их дургүй л очиж байсан. Харин бэлтгэлд яваад сүүлдээ жүдо бөхөд сонирхолтой, дуртай болсон.
.jpg)
Гэтэл манайх Түмэнцогт сумаас аймгийн төв рүү нүүсэн. Тэр үед бэлтгэлийн жижиг заалаа, найз нараа их санасан. Аймгийн төвд очсоны дараа тэмцээнд цуг ордог байсан танил найз намайг нэг өдөр дуудсан. Тэр найз маань “Багш чамайг ирж уулз” гэсэн гэж хэлэв. Тэгээд багштай нь очиж уулзаад асуулаа. “Танайх ямар бөхийн төрлийн сургалт явуулдаг вэ” гэсэн чинь жюү жицү, самбо, жүдо гээд бүх төрлийн бөхийн сургалт явуулдаг гэв. Тэр үеэс эхлэн жюү жицү-гээр хичээллэж эхэлсэн юм.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би багадаа ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анх 4-5 настай байхдаа морь унаж сурсан. Амралтаараа өвөө, эмээ дээрээ очдог байлаа.
-Жюү жицү-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би жюү жицү-гээр хичээллээд дөрвөн жил болж байгаа.
.jpg)
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би колухстил бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой.
- Жюү жицү-гийн анхны багш нь хэн бэ?
-Миний бөхийн анхны багш гэвэл О.Алтансүх гэж хүн бий. Харин жюү жицү-гийн багш гэвэл Амарбаясгалан, Мөнхжаргал нар.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Би Түмэнцогт суманд суралцаад нэг жил болж байхад шинэ биеийн тамирын багш ирж, жүдо бөхийн дугуйлан байгуулсан. Би бөхийн спортод тийм дуртай байгаагүй л дээ. Харин аав намайг хичээл тарах үед шууд авч яваад л жүдочдын секцэнд бүртгүүлээд, оруулж өгсөн юм.
- Жюү жицү-гээр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Мэдээж олон тэмцээнд явахаар олон хүнтэй танилцаж, мэдэхгүй, чадахгүй мэх, техник,барилдааны арга барилд суралцаад гоё байдаг. Тийм болохоор шантарч, мохох зүйл гардаггүй.
-Сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Би босоо барилдаанаас давхар ачих, хутгах мэхийг хийдэг. Харин хэвтээ барилдаанд пасс их явагдана. Мөн armband, аmbar-ыг гол төлөв авдаг.
- Жюү жицү-гийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2022 онд жюү жицү-д орсон. Анх УАШТ-ий хоёр хүрэл медаль хүртэж байсан. Түүнээс хойш УАШТ-ээс гурван мөнгөн медаль авсан. Олон улсын тэмцээний мөнгөн медальтай.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Сэтгэл хоногшсон тэмцээн гэвэл миний анхны оролцсон УАШТ юм болов уу. Тэр тэмцээн хэзээ ч мартагдаггүй. Тэр УАШТ-д манай жүдогийн Алтансүх багш маань намайг өсвөр үеийн ангилалд бүртгүүлсэн байв. Би уг нь бага насны 52 кг барилдах байсан юм. Тэгээд л өөрөөсөө том эгч нартай барилдаад хоёр ялж, хоёр ялагдаж, хүрэл медалиас мултарсан. Анхны тэмцээн байсан болохоор яг юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, их сандарч байж билээ.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Ер нь бол би гоо сайхан, хумс будах хобби, сонирхолтой. Чөлөөт цаг одоохондоо нэг их гарахгүй л талдаа байгаа. Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болохоор давтлага, бэлтгэл гээд л яваад байгаа.
| Б.АЛТАНЧИМЭГ: Аваргын төлөө барилдсан өрсөлдөгч тамирчин маань хүчтэй, уртай байлаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |