-50 хэмийн хүйтэнд хөлдөггүй Жаргалант гол нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт оршдог. Нутгийн иргэд тус голыг "амьд ус" хэмээн эртнээс дээдэлж ирсэн түүхтэй. Жаргалант гол нь Байц уулын урдах 1690 метрийн өндрөөс эх авч, Дархадын хотгороор тахирлан мушгирч 35 километр урсаж байгаад Рэнчинлхүмбэ сумын төвийн урдуур гарч, Шишгэд голд цутгадаг байна. Өвлийн хүйтэнд голын ойролцоох модод цан хүүргээ даахгүй цав цагаан болдог ч Жаргалант гол нь хөлдөхгүй мөртлөө ёроолд нь ургадаг цэцэг, ногоо өвөл ч ногооноороо харагддаг байна. Жаргалант голын ёроолд ургасан ургамал ямар онцлогтой болоод өвлийн улиралд ч ногооноороо байдаг талаар ургамал судлаач, доктор Ж.Оюунмаатай ярилцлаа.
-Сүүлийн үед Жаргалант гол руу монголчууд төдийгүй гадаадын жуулчид ихээр очих боллоо. Гол хөлддөггүй мөртлөө ёроолд нь ургасан ургамал мөнхийн ногооноороо байдгийг нь аялагчид ихэд сонирхож байна. Тэнд чухам ямар төрлийн ургамал ургадаг вэ?
-Жаргалант голд усны ургамал буюу усан хөрш, түмэн навчит, холтсон цэцэг, хөвдөг цэцэг, ногоон замаг гэх мэт ургамал ургадаг. Жаргалант голын ойролцоо -40 хэмийн хүйтэн байлаа гэж бодоход усны мандал нь -1-4 хэмийн хүйтэн, гол дотроо -1-0 хэмийн хүйтэн байдаг. Тэгэхээр -1-0 хэмд ургах боломжтой ургамал усан дотор жилийн дөрвөн улирал ургаж, ногооноороо харагддаг гэсэн үг.
-Голын ёроолд ургасан ургамал өвөл ч ногооноороо байх нь байгалийн зохилдлого төдийгүй ургамлынх нь онцлог гэсэн үг үү?
-Усанд ургасан ургамал өвөл ч ногооноороо харагдах нь онцгой үзэгдэл биш. Яагаад гэвэл Жаргалант гол 0-4 хэмийн дулаантай байгаа учир тэнд ургасан ургамал үхэхгүй, хөлдөхгүйгээр ургаж байна гэсэн үг. Жаргалант гол нь уулын энгэрээс боргилж, харзалж ундардаг учраас хөлддөггүй. Харин 7-8 метр урсаад хөлдөж эхэлдэг онцлогтой.
.png)
-Усны ургамал Жаргалант голоос гадна хаана элбэг, олон зүйлээрээ ургадаг вэ. Усын ургамлын онцлог нь юу вэ?
-Хөвсгөл далайд 20-30 зүйлийн ургамал, Дархадын хотгорт 30-40 зүйлийн усны ургамал буюу дээд ургамал ургадаг. 20, 30 зүйлийн ургамал нэг усанд олноороо ургадаггүй. Хүчилтөрөгч ихтэй буюу цэвэр усанд усны ургамал ургадаг. Замаг ихтэй бол ус бохирдож эхэлсэн байна гэсэн үг. Усны ургамал бол усныхаа бохирдлыг шүүж, хүчилтөрөгч ялгаруулж усаа цэвэршүүлдэг онцлогтой. Ус ихээр бохирдох юм бол усны ургамлууд ургахаа больж, ногоон замаг ургаж эхэлдэг.
-Усны ургамал ургасан гол, горхи бол хамгийн цэвэрхэн устай байна гэсэн үг үү?
-Усны ургамал ургасан бол тухайн гол, ус цэвэрхэн байгаагийн баталгаа гэсэн үг. Хамгийн цэвэр усанд усны ургамал ургадаг. Хэтэрхий гүнд усны ургамлууд ургадаггүй юм. Яагаад гэвэл, нарны гэрлээс шим тэжээл авч, хүчилтөрөгч ялгаруулахын тулд фотосинтез ялгаруулах боломжтой гүехэн усанд ургадаг. Мөн шим тэжээлээ авах хөрсөнд үндсээрээ бэхлэгдсэн байдаг. Хэдийгээр усанд ургасан ч гэлээ гаднах байдлаараа газрын гадаргуу дээрх ургамалтай адилхан. Харин доторх нарийн бүтцээрээ ялгаатай.
-Сүүлийн үед хүмүүс харзны усанд ихээр орох болсон. Усанд орж байхдаа усны ургамлуудыг тасдах, гэмтээх тохиолдол гардаг байх?
-Усны ургамал ургасан харзны усанд ороод үндсээрээ шаварт бэхлэгдсэн эмзэг, зөөлөн хөрсөнд ургасан ургамлуудыг үндсээр нь тасдаад, шаврыг нь бужигнуулаад байвал ургамал ургахаа больчихдог. Усанд маш эмзэг ургамлууд ургадаг учир дорхноо тасарч, гэмтэх нь элбэг. Хэдийгээр усны ургамал ч гэлээ 4 хэмийн хүйтэнд тэсэж ядаж байгаа гэсэн үг шүү дээ. Усны ургамал түргэн үржих, нөхөн төлжих чадвар удаан байдаг. Тиймээс хүмүүсийг харзны усанд битгий ороосой гэж захимаар байна. Байгалийн сайхныг үзэж, хараад, зургийг нь дараад явахад л болно шүү дээ.
(5).jpg)
-Дээд ургамал буюу усны ургамал хэчнээн төрөл байдаг вэ?
-Усанд цэцэглэдэг ургамлыг нь дээд ургамал гэж нэрлэдэг юм. Усны хөрш нь янз бүрийн өнгөөр цэцэглэдэг. Усны ургамал Хөвсгөл аймагт 40-50 төрөл байдаг. Дээд ургамал гэдгээрээ 3000 гаруй болсон. Хөвсгөлийн Их хар усанд намгийн балиу, хорс, холтсон цэцэг, усны тарна ургадаг. Харзтай усанд усны ургамал ургах боломжтой.
| УРГАМАЛ СУДЛААЧ Ж.ОЮУНМАА: ХӨВСГӨЛИЙН ЖАРГАЛАНТ ГОЛД УСАН ХӨРШ, ТҮМЭН НАВЧИТ, ХОЛТСОН ЦЭЦЭГ БУЮУ УСНЫ ДЭЭД УРГАМЛУУД УРГАДАГ БОЛОХООР ӨВӨЛ Ч НОГООНООРОО ХАРАГДДАГ ОНЦЛОГТОЙ |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |