Дөрвөн жилийн өмнө тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар маш ноцтой мэдээллийг сошиал хуудастаа жиргэж, Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдээллээ бататгаж, тайлбар өгсөн байдаг.
Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчийг зодож, дарамталсан хэрэг 2021 онд гарсан. Одоогоор хэргийг прокурорт шалгагдаж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлэх шатандаа явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэний машинд Улаанбаатар хотын төвөөс хоёр хүн сууж, хотын зах руу гарч байгаад эрх чөлөөнд нь халдаж, зодож, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж, гарын үсэг зуруулсан. Түүнийгээ Төрийн ордны шуудангаар концесстэй холбоотой байгууллага руу явуулсан. Өөрөөр хэлбэл, замын концесс эзэмшдэг компанийг концессоосоо татгалзахыг сүрдүүлсэн гэсэн үг. Үүнд гадаадын иргэд бас давхар холбогдож, шалгагдаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрхэд халддаг, айлган сүрдүүлдэг, Монгол Улсад оруулж ирэхийг хориглодог байдал сүүлийн 10 жилийн хугацаанд хэрээс хэтэрсэн. Уг байдлыг таслан зогсоох ёстой” гэсэн юм.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарын мэдэгдэж, бусдад дарамтлуулж, концессын гэрээгээ булаалгасан гэх этгээд нь “Шинжиан шинфа” компанийн захирал Сун Гуан Чуан гэгч байсан. Тэрбээр Төрийн банкны хэргээр ял сонсож, шүүхийн тогтоол уншуулж байсан аж. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Төрийн банкнаас 20 тэрбум буюу өндөр үнэтэй зээлийг хууль бусаар гаргуулж авсан гэх. Зээлийн эргэн төлөлт заасан хугацаанд хийгдээгүй тул эл хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шинжиан Шинфа” ХХК-ийг Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, “Шинжиан Шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сун Гуан Чуанд хоёр жилийн хорих ял, тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалагт 1.6 жилийн хорих ял оноосон байдаг. Мөн “Шинжан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан юм. Тэгвэл Шинжиан шанфи компанийн захирал Сун Гуан Чуан суллагджээ. Түүнийг суллагдсаны дараа эл хэрэг гарсан байж болзошгүй байгаа аж.
“Шинжиан Шинфа”-ийн бүртгэлийг хайж үзвэл Си Вай Си Кэй ХХК болон Sun Guangchen гэж хүн эзэмшдэг. Улсын бүртгэлд 2008 оны зургадугаар сарын 19-нд Сун ГуангЧен (Sun GuangChen) гэх гүйцэтгэх захиралтай барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж байжээ. Энэ хугацаанд хэд хэдэн удаа гүйцэтгэх захирал сольж байсан бөгөөд одоогийн байдлаар Жигмээ Бизъяабал гэх эрэгтэй гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Тэрбээр 2021 оны аравдугаар сарын 12-нд гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
Мөн “Шинжиан шанфи” компанийн хцвь эзэмшигч хуулийн этгээд болох “Си Вай Си Кэй” гэх ХХК нь 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Ву ЗенЖун (Wu ZhenJun) гүйцэтгэх захиралтайгаар бүртгүүлж байжээ. Мөн үүнээс гадна 5-6 компанийн хувь эзэмшигчээр 2021 оныг хүртэл бүртгүүлсэн байна.
Тус компанийн хувьцаа эзэмшигч ӨМӨЗО-ны Чи Ян Чунь, Барилгын материал, тоног, төхөөрөмжийн компани хэмээн бүртгүүлсэн байдаг. Мөн 2014 оны аравдугаар сарын 13-нд үйл ажиллагааныхаа чиглэлийг дарах байдлаар шинэчилж, өргөжүүлсэн байна.
-2012-2015 оны хооронд Улаангом-Хяргас нуур /100 км/ чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан байдаг.
-2016 он гэхэд 5.572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Шинжиан шинфа компани Алтай-Баянхонгор /128 км/,
-Улаангом-Наранбулаг /90 км/,
-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 128 км
-Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад багтсанаар- Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам
-2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих, шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Шинжиан шинфа” компанийн захирал Сун Гуан Чуаныг дарамталж, конфессоос татгалз хэмээн сүрдүүлж, эрх чөлөөнд халд хэмээн үүрэг өгсөн хүн бол нэр бүхий томоохон улстөрч гэх. Мөн түүнийг дарамтлах, концессоос татгалзах ажиллагаа 2019 оноос буюу Сун Гуан Чуаныг ял сонсохын өмнөх үеэс эхэлжээ. Түүний эрх чөлөөнд хэд хэдэн удаа халдаж, хүчээр гарыг үсэг зуруулахыг удаа дараа завдаж байсан гэх.
| Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авч, ял сонссон “Шинжиан шинфа” ХХК-ийн захирал СУН ГУАН ЧУАНЫГ УЛСТӨРЧИД ДАРАМТАЛЖ, КОНЦЕССООС ТАТГАЛЗ ГЭСЭН ГЭВ ҮҮ |
|
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |