АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 12–18-ны өдрүүдэд чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Чөлөөт бөхийн залуучуудын “U23” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн "Алдар" спорт хорооны тамирчин Н.Нархажид, 72 кг-ын жинд өрсөлдсөн Төв аймгийн "Төв-Арж" клубийн тамирчин Э.Одгэрэл нар амжилттай барилдаж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо.

| Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |