• Өнөөдөр 2026-10-18

Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо

     АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн “U23” ангиллын залуучуудын ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Тус ДАШТ-ээс Төв аймгийн БТСГ-ын “Төв- Арж” клуб,  “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Наадамбатын Батбилгүүн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.  Тэрбээр ийнхүү “U20” Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, “U23” Азийн аваргын алт, “U23” ангиллын ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай тамирчин боллоо.


 

 


Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188