Биднийг очиход “нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой” тангараг өргөх өдрөө хоног тоолон догдлон хүлээж буй цэргүүд угтан авлаа. Тэднээс юу ч асуусан нэгэн дуугаар “Тийм, үгүй” гэж хариулна. Цэргийн албанд татагдаад дөнгөж нэг сар болж буй ч тэд хэдийнээ эх орны хөвгүүд болжээ.
Бид эхлээд 016-р нэгтгэлийн шинэ, хуучин байруудаар орж танилцлаа. Тус ангийн барилга 1982 онд ашиглалтад орсон учир эхнээс нь их засвар хийж байгаа аж. Хуучин салааны бүх цэргүүд нэг зааланд амьдарч байсан. Харин одоо өрөөний зохион байгуулалттай болж, нэг өрөөнд 13 цэрэг амьдардаг болж байгаа гэнэ. Мөн цэргийн дэглэлт, хал цэрэг, шинэ цэргийн ялгааг арилгахын тулд өнгөрсөн жилээс эхлээд, жилд нэг удаа л цэрэгт татдаг болсон гэнэ.
Цэргийн амьдрах байрыг үзсэний дараа Цэргийн эмнэлгээр орж, цэргүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч буй талаар тус ангийн эмч А.Баатараас тодрууллаа.
Тэрбээр “Цэргүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлж байна. Бид арваннэгдүгээр сарын 8-ний өдөр бүх хугацаат цэргийн алба хаагч нарыг томуут болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан. Мөн долоо хоногт нэг удаа их эмчийн үзлэг хийж байна. Би ангидаа байрлаж ажилладаг учир өдөр бүр сувилагч нартайгаа хамт явж бүх цэргүүдэд гадаад гэмтэл, шарх байгаа эсэхийг шалгадаг. Бэртэл гэмтлийн хувьд шинээр гарч буй гэмтэл бус хуучин бэртлүүд ачаалал авсны улмаас сэдрэх тохиолдол л гарч байгаа. Цэргийн эмнэлэг хэвтэн эмчлүүлэх өрөөтэй. Мөн цэрэг ямар нэгэн өвчин туссан тохиолдолд эмчийн заавраар тариа хийлгэх, эмийн сангаас эм авч уух боломжтой, хангалттай нөөцтэй байдаг” гэлээ.
Биднийг эмнэлгээс гарахад өдрийн 13:40 цаг буюу үдийн хоолны цаг болсон учир Цэргийн гал тогооны зүг цэргүүд салаа салаагаараа жагсан орж харагдлаа. Тэд гал тогоонд ороод, үүдний хананд байрлах өлгүүрт малгай, гадуур хувцсаа өлгөж, жагсаалын дагуу хоолоо авцгаана. Өнөөдрийн өдрийн хоолонд пяртан, гуляш, үзэмний шүүс орж байгаа аж. Хоолны ширээн дээр барьсан талх, эгнүүлэн өрсөн төмөр аяга, будаг нь халцарсан данх харагдана.
Тэдэнтэй хамт сууж хооллох зуур байлдагч Б.Бат-Очир “Танд манай цэргийн хоол таалагдаж байна уу. Анх ирээд гэрийнхээ хоолыг санаж байсан ч одоо хэдийнээ дасчихжээ. Найзуудтайгаа бор цай, талх, хоолоо хувааж идсээр, нэг мэдэхэд гэр бүл шиг болсон байна” гэсэн юм.
.jpg)
Цэргийн хоол, хүнсний эрүүл ахуйн шаардлага, өдрийн хүнсний талаар тус ангийн Захирагчийн материал хариуцсан орлогч дэд хурандаа Д.Энхбат “Бид хүнсээ нэгдсэн журмаар зэвсэгт хүчний төв базз болох 316-р ангиас стандартын шаардлага хангасан, шинжилгээний бичиг дээр үндэслэн авдаг. Хуурай хүнсийг улирал тутам, махыг долоо хоног бүр гал тогоонд нийлүүлдэг. Хугацаат цэргийн алба хаагч хоногт 3800-4200 килкалор авдаг. Мөн хоол, цайны температурыг заасан байдаг. Хоолыг тогооч, бэлтгэгч, савлагч нар бэлтгэж, ангийн захирагч болон холбогдох албан тушаалтнууд хоолны дээжийг шалгаж, гарын үсэг зурж баталгаажуулдаг. Мөн хоолны дээжийг 72 цагийн турш хадгалдаг. Энэ хугацаанд цэргүүдээс хоолны хордлого илэрсэн тохиолдолд дээжийг лабортари руу явуулж, шинжилгээнд оруулдаг” гэсэн юм.
.jpg)
Үдийн хоолны дараа цэргүүдтэй уулзаж, ярилцах үеэр нэгдүгээр салааны байлдагч Ц.Батжавхлан хайртай бүсгүйдээ зориулан тэрлэсэн шүлгээ бидэнд уншиж өгсөн юм.
Гэрэлт орчлон гийгүүлсэн
Гэнэхэн хонгор хайр минь
Нэгтгэл ротоос гэгээн дүрийг чинь бодон шүлэг тэрлэж сууна
Зэвсэгт хүчний төлөө эх орны хүү болоод нэг жил
Энхрий чинийхээ төлөө 60 жил зүтгэнэ ээ хайрт минь
Зүрхэн талдаа зургийг тань хадаад
Зүүрмэглэх нойрноосоо зүүдлэн сэрнэ ээ
Мөн найз бүсгүйдээ “Хайр нь сайн байгаа, тангарга өргөх өдөр уулзана гэхээр догдлоод, тэсэн ядан хүлээж байна. Чамдаа маш их хайртай шүү” хэмээн үг дайлгалаа.
Биднийг тус ангийн Соёл амралтын ангид ороход, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэрэгт татагдан ирсэн ах, дүүс болох М.Батзориг, М.Батаа нар биднийг угтан авсан юм.
М.Батзориг:Би өмнө жил цэрэг татлагаасаа хоцроод, энэ жил дүүтэйгээ хамт ирсэн. Хэдий өөр ротод байгаа ч гэлээ “Хамт байгаа” гэж бодохоор түшигтэй сайхан байдаг. Амралтын цагаар болон үдийн хоолны үеэр уулздаг. Анх цэрэгт ирэхэд бүх зүйл цагийн хуваарийн дагуу болохоор жаахан хэцүү байсан ч одоо дассан.
М.Батаа:Манай найзууд энэ жил хамтдаа цэрэгт явахаар шийдээд, ирсэн. Цэрэгт ирээд, их зүйл сураад сайхан байгаа. Тангараг өргөх өдрөө их хүлээж байна даа. “Гэр бүлийнхэнтэйгээ уулзана, эх орны хүү болсноо харуулна” гэж бодохоор л баярлаж байгаа. Аав, ээждээ “Ах бид хоёр албаа сайн хаагаад очно оо” гэж хэлмээр байна.
Мөн тус цэргийн анги баяр ёслолын өдрүүдийг угтаж, Урлагийн наадам зохион байгуулдаг байна. Өнөөдөр урлагийн үзлэг нь болж буй учир бид Соёлын төвөөр нь түр саатаж, тэдний үзүүлбэрийг үзэж, сонирхсон юм. Цэргүүд дуулж, хамтлаг бүжиг бүжиглэнэ. Харин наадамд оролцоогүй хэд нь үзэгчдийн суудлаас найзуудыгаа чин сэтгэлээсээ дэмжиж, алга ташиж суух нь сайхан харагдана. Тэдгээр үзүүлбэрүүдээс шалгарсан нь Тангараг өргөх өдөр тоглогддог аж.
Ийм нэг өдрийг цэргийн амьдралтай танилцан өнгөрүүлж, нар жаргахдаа зэрэгцэн бид Улаанбаатар хотын зүг хөдөллөө.
.jpg)
| ТАНГАРГАА ӨРГӨХӨӨР ХҮЛЭЭЖ БУЙ БАЙЛДАГЧДЫН НЭГ ӨДӨР |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |