 
 
Улс хоорондын харилцааны том гүүр бол хэвлэл мэдээлэл. Үүний нэгэн илэрхийлэл бол Монгол, Хятадын сэтгүүлчдийн нэгдсэн форум. Одоогоос 14 жилийн өмнө анхлан БНХАУ-ын Бээжин хотноо хоёр орны Сэтгүүлчдийн холбоо мэдээлэл солилцох анхны гэрээг үзэглэж, 2018 онд тус холбоо Хятад, Монголын “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар энэхүү хэвлэлийн форумыг хамтран зохион байгуулах гараа эхэлсэн байдаг. Түүнээс хойш 14 жил хэдийнэ улирч энэ сарын 18-нд БНХАУ-ын Өвөр Монголын Улаан цав хотод ХIV форум амжилттай боллоо. Монголын 40 сэтгүүлч тус хуралд амжилттай оролцож, өөрийн орны хэвлэлийн салбарын талаарх мэдээллийг хүргэлээ.
Форумын үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар эл уулзалтыг Монгол, Хятад сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хамгийн том нөхөрсөг уулзалт гэж тодотгосон. Үнэхээр ч хоёр улсын харилцааг холбон уясан, найрсагаар нэгтгэсэн, харилцан мэдээлэл солилцсон уулзалт болж чаддагаараа онцлог байна. Энэ удаагийн уулзалт “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч, орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд өрнөж, хоёр улсын сэтгүүлчид харилцан илтгэл хэлэлцүүлсэн. Нөхөрлөл, эв найрамдал, өсөлт дэвшлийг эрхэмлэсэн тус форумын үеэр хэлсэн үг, хэлэлцүүлсэн илтгэлээс онцлох санааг түүснийг хүргэж байна.
	
“Хэвлэл мэдээллийн хүч, орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдэвт XIV форумын эхэнд Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны Нарийн бичгийн дарга, холбооны дэд дарга Лю Сыян “Өнгөрсөн 14 жилийг эргэн харахад бид зузаан сэтгэлээр нөхөрлөлийг эрхэмлэсэн. Хоёр тал халуун айлчлалыг баримталж, найрсаг харилцаа тогтоож, халуун дулаан чанартай мэдээллийн бүтээлээр хоёр орны ард түмний гүн гүнзгий найрамдлыг уламжилсаар ирсэн. Мөн хоёр тал хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээр, ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зуран, хамтарсан сурвалжилга хийх ажлыг хамтран төлөвлөн, Монголын мянга гаруй сэтгүүлчдийг БНХАУ-ын эх нутгаар айлчлуулан сурвалжлуулж, хамтдаа хожсон өнгөтэй сайхан хуудсыг бичжээ” гэв. Мөн тэрбээр Монгол, Хятадын найрамдлыг ахиулах үндсэн зорилгыг баттай ухаарахыг сануулсан. Түүнчлэн харилцан суралцаж, хоёр талын хэвлэл мэдээллийн өндөр чанартай хөгжлийг хамтдаа ахиулна гэдгийг онцлон дурдаж байв. Харин цаашид хийх зүйлийнхээ талаар “Интернэт, хиймэл оюун ухаан, том дата, 5G сүлжээ зэрэг мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагалдан олон нийтийн яриа хэлэлцлийн экологи, хэвлэл мэдээллийн бүтэц, сурталчилгааны арга зүйд хувьсгалт өөрчлөлтүүд гарч,хоёр улс хэвлэл мэдээллийн гүнзгий цогц хөгжлийн чиг хандлага, арга замыг идэвхтэй судалж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулах хэлтсийн дарга Жэн Хунфань “Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй үүрэг гүйцэтгэхийн тулд, Монгол, Хятадын хамтын ажиллагааны хөгжлийн “Сайн дуу хоолой”-г хамтдаа дуулж, харилцааны шинэ салбарыг хамтран өргөжүүлнэ,цахим ертөнцийн хувь заяаны хамтын нэгдлийг хамтран байгуулна, хэвлэл мэдээллийн боловсон хүчний сургалтын шинэ загварыг хамтран бий болгоно” гэсэн дөрвөн санаачлагыг дэвшүүлэн хоёр тал нэгдэн хамтдаа зүтгэе гэдгийг онцолсон.
	
ХОЁР УЛСЫН ИРГЭДИЙН ХООРОНД МЭДЭЭЛЛИЙН ГҮҮР БОЛОХ ЧАДАЛ БАЙНА
Харин форумд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Хэвлэл мэдээллийн салбарт зөвийг тунгаах, бурууг ойлгох, ас уудлыг мэдрэх, боломжийг олгох давуу тал байна. Мөн бид холыг ойртуулж, хоёрыг учруулах хүч байна, иргэдийн хооронд мэдээллийн гүүр болох чадал байна” гэж энэ салбарын нөөц боломжийг онцолж байв.
-Синьхуа агентлагийн дэд нарийн бичгийн дарга Шюй Шаньна: Хоёр талын хэвлэл мэдээллийн шинэчлэл, хамтын хөгжилд хүрэхэд туслах гурван санааг дэвшүүлж байна. Үүнд, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл бол хоёр орны хөгжил дэвшил, найрсаг солилцооны тухай мэдээллийг эрчимжүүлэх, “Бүс ба замын бүтээн байгуулалт болон “Хөгжлийн замын уялдаа холбоог мэдээлж, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулах. Мөн уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэх хөгжүүлэх, хослуулах юм.
-Монголын Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн дотоод мэдээний дарга Ш.Батболд: Өнөөдөр Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 450 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн энэ оны тайлангаар 59 сонин, 43 сэтгүүл, 46 радио, 115 телевиз, 188 сайт ажиллаж байна. Манай улсад нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2.890.000, идэвхтэй сошиал медиа хэрэглэгч 2.500.000, үүрэн холбооны хэрэглэгч 4.835.520, фэйсбүүк хэрэглэгч 2.300.000 байгаа юм.
	
-Ардын өдрийн сонины Африкийн төвийн салбарын ахлах сэтгүүлч Ян Өү: 2021 оны зургадугаар сарын 19-ний өдөр Монголын ТВ2 телевиз “Хятадын хөгжлийн зам” баримтат киног хийсэн нь орон нутгийн үзэгчдийн халуун талархлыг хүлээсэн юм. Үүгээр Монголын үзэгчдэд Хятадын хөгжлийн нууцыг ойлгоход их тус үзүүлсэн байна. Түүнчлэн Ардын өдрийн сонины олон улсын хэвлэлийн олон нийтийн платформууд дээр “Монголын нэгэн телевиз Хятадын хөгжлийн нууцыг илчилсэн ийн баримтат кино хийсэн”, “Хятадын хөгжлийг ойлгох нэгэн цонх” зэрэг нийтлэлийг дараалан нийтэлсэн. Түүнчлэн шинээр нээгдэж буй “Гадаад улс төрийн намын эрхэм түшээд, нөхөрсөг хүмүүс шинэ үеийн Хятадын Коммунист намыг харахуй” буландаа МАН-ын дарга Б.Тулга, Монголын ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар нараас ярилцлага авч, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн замыг амжилттай эхлүүллээ”, “Дэлхий дахинд ирээдүйн сайн сайхан зүг хамтдааг харууллаа” гэсэн нийтлэл нийтэлж, сайн үр дүнд хүрсэн.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, FM-107.5 радиогийн захирал Ц.Ариунаа: Радио хэвлэл мэдээллийн хамгийн урт настай хэрэгслийн нэг бөгөөд өнөөдрийг хүртэл нийгэм дунд өөрийн ач холбогдлоо хадгалж үлдсэн хэвээр байна. Радио хүмүүсийг хооронд нь холбох, тэднийг мэдээллээр хангах, алжаалыг нь тайлж, зугаацуулах асар том чадвартайгаараа бусад салбараас онцлог.
	
-Хятадын Өдрийн сонины вэбсайтын дэд ерөнхий редактор Ү Яньпэн: Хятадын мэдээллийн хэрэгсэл нэгдэн “Шинэ эринд, би Хятадад байна” цуврал богино хэмжээний видео бичлэгийг бүтээжээ. Тус бичлэгийг нийтэлснээс хойш Хятадын өдрийн сонин, АPP, микроблог, тиктог, Куайшөү тэргүүн мэдээлэл, Байжя дугаар болон гадаад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформд 1000 гаруй нийтлэлийг нийтэлсэн бөгөөд нийт 50 сая гаруй түгээгдсэн байна. 2022 оны эцсийн байдлаар, Хятадын Өдрийн сонины аппликейшн нь дэлхий даяар 40 сая гаруй хэрэглэгчтэй болсон бөгөөд энэ нь манай улсад татан суулгасан хэмжээгээрээ 10 саяыг давсан англи хэлний мэдээллийн цор ганц аппликейшн. Микроблогийн дагагчдын тоо 65 саяыг давж, вичатын захиалагчдын тоо 26.4 саяд хүрсэн бол фэйсбүүк дагагчдын дагагчдын тоо 1.05 тэрбумыг давж, твиттер дагагчдын тоо 4.2 сая орчим байна.
-МСНЭ-ийн цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар: Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг, онцлог бол идэвхжүүлэх, тайлбарлах, мэдээлэх, суртачлах, танин мэдүүлэх, гэгээрүүлэх. Цахим сэтгүүл зүйн давуу тал нь мэдээ түгээлтийн зардал бага, эргэх холбоотой ажиллах боломжтой. Мөн үзэгч, сонсогч, уншигчдад зэрэг хүрэх. Харин сул тал нь зөвхөн интернэтэд суурилсан, иргэд шүүлтүүргүй хандах магадлал өндөр, худал буруу ташаа мэдээлэл тардаг, сэтгүүлчийн мэдлэг, ур чадвар, хариуцлага багассан. Иймээс цахим сэтгүүл зүйн сул талыг бууруулахын тулд редакци ажиллах шаардлагатай.
	
-Хятадын төв радио телевизийн Ази Африкийн бүсийн төвийн Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт: Хэвлэл мэдээлэл нь бусад орны ард түмний ойлголцлыг ойртуулж, ус орны хөгжлийг дэмжиж, соёлын солилцоог ахиулах, харилцан суралцахад дэм болох, иргэдийн сэтгэлийг холбох чухал үүрэгтэй.
-Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, MNB телевизийн ерөнхий продюсер Ч.Бат-Оргил: Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийн телевизийн хувьд англи хэлээр бэлтгэж буй нэвтрүүлэг, мэдээ, сурвалжилгыг БНХАУ-ын IPTV-д оруулах, Монголд зочлох жилийн хүрээнд Хятадын телевизүүдтэй хамтран сонирхолтой контент бүтээх зорилготой.
-Хятадын байгаль орчны сонины ерөнхий редактор Чэнь Тинлан: Хятадын байгаль орчны сонин олон жилийн турш хүн, байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших орчин үеийн хөгжил, үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтыг сурталчлах гол сэдэв болгон, Намын төв хорооны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн хүрээлэн буй орчныг хамгаалах тухай шийдвэрийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарлаж, иргэншлийн тогтолцооны шинэчлэл, практикийг гүнзгий сурталчилж байна.
	      -МСНЭ-ийн 2008-2012 оны үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ахмад сэтгүүлч Я.Сумъяа: 2010 оны есдүгээр сарын 19-нд ӨМӨЗО-ны Хөх хотноо Монгол, Хятадын сэтгүүлчдийн анхдугаар форумыг “Хятад Монголын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг” сэдвээр зохион байгуулж байсан.            
	
-China.com вэбсайтын дэд ерөнхий редактор Шюе Лишэн: China.com вэбсайт “Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн төсөл нь сэтгэл хорогдуулна”, “Хятад, Монголыг холбосон анхны өргөн цагирагтай чингэлэг галт тэрэг”, “Улаанбаатараас хөдөлж буй Хятад-Европын тусгай галт тэргийг Цаофэйдянь угтан авлаа”, “Хятад Улсын анхны авто замын боомт, Ганцмод боомтын хилийн шалган нэвтрүүлэх станц нь боомтод туслан 10 сая тонны барааг нэвтрүүлсэн” зэрэг олон хэлээр олон тооны мэдээлэл цацан, Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүх талыг тусгасан.
-МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүн М.Балжинням: Нийт 500 хэвлэл мэдээллийн байгууллагын 200 орчим нь өнөөдөр орон нутагт ажиллаж байна. Нийт 23 сонин ажиллаж байгаагаас гурав нь долоо хоног тутамд, бусад нь 14 хоног, сард нэг удаа гардаг. Харин аймаг бүрд телевиз бий бол богино долгионы радио орон нутаг долоо байна.
-Хятадын Өвөр Монголын Радио, Телевизийн дэд ерөнхий редактор Бөхбуян: Өнөөгийн байдлаар манай радио, телевиз хороо нь Монгол Улсын 30 гаруй радио, телевиз, интернэт компанитай хамтын ажиллагааг явуулж, урт хугацааны, тогтвортой, сайн хамтын ажиллагааны харилцааг байгуулсан.
-Монголын Сэтгүүлчдийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Адъяасүрэн: Орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэчлэлийг уламжлалт цаасан хэлбэрийн сонин цахим хэлбэрт шилжиж байгаагаар харж болно. Цахим хэлбэрээр үнэ төлбөргүй унших боломжтой найман сонин байна. Үүнээс 2022 оны байдлаар хамгийн их борлуулалттай өдөр тутмын сонины хоёрт бичигдэж байгаа “Өдрийн сонин”-г аппликэйшн хэлбэрээр захиалж унших боломжтой байна.
| ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЖ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН МОНГОЛ, ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХIV ФОРУМ |  | 
 ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
			                  
             
                ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ 
                
            
             2025-10-31 15:52:29
 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
			                  
             
                ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА 
                
            
             2025-10-31 15:38:58
 НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
			                  
             
                НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 
                
            
             2025-10-31 15:30:36
 Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно
			                  
             
                Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно 
                
            
             2025-10-31 15:25:22
 Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа
			                  
             
                Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа 
                
            
             2025-10-31 15:16:25
 Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
			                  
             
                Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ  
                
            
             2025-10-31 15:09:30
 Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо
			                  
             
                Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо 
                
            
             2025-10-31 14:16:44
 Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо
			                  
             
                Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо 
                
            
             2025-10-31 14:00:33
 Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов
			                  
             
                Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов 
                
            
             2025-10-31 13:54:04
2025-10-31 13:47:48
 Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
			                  
             
                Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ 
                
            
             2025-10-31 13:42:19
 Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
			                  
             
                Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 13:23:00
 Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ
			                  
             
                Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ 
                
            
             2025-10-31 13:00:56
 Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна
			                  
             
                Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 12:50:06
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 12:37:08
 Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
			                  
             
                Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь 
                
            
             2025-10-31 12:28:12
 ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй
			                  
             
                ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй 
                
            
             2025-10-31 12:13:48
 Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
			                  
             
                Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна 
                
            
             2025-10-31 11:57:03
 ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
			                  
             
                ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ  
                
            
             2025-10-31 11:24:24
 Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
			                  
             
                Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 11:07:28
 “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав
			                  
             
                “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 
                
            
             2025-10-31 11:00:31
 Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
			                  
             
                Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав 
                
            
             2025-10-31 10:57:50
 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо
			                  
             
                Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо 
                
            
             2025-10-31 10:43:39
 Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа
			                  
             
                Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа 
                
            
             2025-10-31 10:38:07
 “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
			                  
             
                “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
                
            
             2025-10-31 10:37:10
 "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
			                  
             
                "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 
                
            
             2025-10-31 10:16:40
 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
			                  
             
                Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 
                
            
             2025-10-31 09:59:32
 АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
			                  
             
                АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 
                
            
             2025-10-31 09:56:21
 Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
			                  
             
                Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 
                
            
             2025-10-31 09:54:46
2025-10-31 09:48:10
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 09:39:38
 Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-31 08:36:46
 Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-31 08:31:13
 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
			                  
             
                 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР 
                
            
             2025-10-31 07:00:42
 Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА
			                  
             
                Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА 
                
            
             2025-10-31 07:00:00
 ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
			                  
             
                ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ 
                
            
             2025-10-31 07:00:00
 БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
			                  
             
                БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ 
                
            
             2025-10-31 07:00:00
 Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ
			                  
             
                Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ 
                
            
             2025-10-31 07:00:00
 М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа
			                  
             
                М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа 
                
            
             2025-10-31 07:00:00
 S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
			                  
             
                S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ  
                
            
             2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
 С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
			                  
             
                С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй 
                
            
             2025-10-30 13:45:35
 Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
			                  
             
                Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ 
                
            
             2025-10-30 12:43:11
 Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
			                  
             
                Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ 
                
            
             2025-10-30 11:27:11
 УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
			                  
             
                УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ  
                
            
             2025-10-30 11:03:12
 Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
			                  
             
                Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна 
                
            
             2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
 Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
			                  
             
                Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно 
                
            
             2025-10-30 10:06:48
 Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
			                  
             
                Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой 
                
            
             2025-10-30 09:52:40
 Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
			                  
             
                Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ 
                
            
             2025-10-30 09:45:14
 ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
			                  
             
                ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ  
                
            
             2025-10-30 09:05:59
 СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
			                  
             
                СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР 
                
            
             2025-10-30 08:56:05
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа 
                
            
             2025-10-30 08:52:34
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-30 08:43:12
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-30 08:34:37
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-10-30 08:26:19
 Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар  “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
			                  
             
                Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар  “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана 
                
            
             2025-10-30 07:30:00
 Б.Буянтогтох  “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
			                  
             
                Б.Буянтогтох  “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно 
                
            
             2025-10-30 07:20:00
 Б.Хулан  “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
			                  
             
                Б.Хулан  “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана 
                
            
             2025-10-30 07:10:00
 УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
			                  
             
                УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ 
                
            
             2025-10-30 07:00:25
 МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”,  “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
			                  
             
                МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”,  “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ 
                
            
             2025-10-30 07:00:00
 ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
			                  
             
                ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА 
                
            
             2025-10-30 07:00:00
 ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
			                  
             
                ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД 
                
            
             2025-10-30 07:00:00
 Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
			                  
             
                Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР 
                
            
             2025-10-30 07:00:00
 Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
			                  
             
                Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа 
                
            
             2025-10-30 07:00:00
 ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
			                  
             
                ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ 
                
            
             2025-10-30 06:00:00
 ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
			                  
             
                ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА 
                
            
             2025-10-30 06:00:00
 
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |