Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт манай улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт манай улсад коронавирусээр биш хатуу, харгис хөл хорионоос болж нас барсан анхны тохиолдол гарлаа. Засгийн газар хуралдаж, нийслэлийн хөл хориог гурав хоног, Архангай, Сэлэнгэ аймгийн голомттой сумдын хөл хориог 10 хоног сунгалаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд амьдардаг 10 настай охин "тархины харвалт" оноштой, эмчлүүлэхээр хотод ирсэн ч "Коронатай аймгийнх" гэж ад үзэгдсээр хорвоогоос одлоо.
.jpg)

Энэ хэрэгт ЭХЭМҮТ-өөс “Охиныг анхнаасаа хотод авчирч болохгүй байсан. Биеийн байдал нь хүндэрсэн байсан учраас яаж ч чадаагүй” гэх тайлбар хийсэн. Харин манай сайт талийгаач охины ээж Х.Ураннавчаас тодруулхад “Мандал сумын эмнэлэг миний охинд “Тархины цус харвалт байж магадгүй” гэсэн онош тавьж, нугасны ус аваад Улаанбаатар хот руу явуулахаар болсон. 22-ын товчоонд очиход “Голомттой бүсээс ирсэн” гээд эмнэлэг хүлээж авахгүй гээд биднийг гурван цаг орчим хот руу оруулаагүй. Хүүхдийн маань аппаратны хүчилтөрөгч дуусах гээд байсан учир бид арга ядаад Зүүнхараа руу эргээд буцахаар болсон. Гурван цаг охин минь хүйтэн машинд толгой нь хүчтэй өвдөж, тарчилсан. Гэтэл Зүүнхараагийн эмнэлгийн дарга “Маш хүнд хүүхэд учраас буцаж ирээд ямар ч найдваргүй” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн дарга, түргэний эмч гээд ЭХЭМҮТ рүү олон хүн хэл дуулгаж байж арай гэж охиныг минь нийслэл рүү оруулахаар болсон. ЭХЭМҮТ-ийн эмч залгаад “Охиныг чинь эмнэлэгт авч болно гэнэ. Харин таныг 21 хоног тусгаарлана. Үүнийг зөвшөөрч байвал ирж болно” гэхээр нь хүүхдээ аврахын тулд зөвшөөрсөн. Тэгээд бид түргэний тэрэгтэй хот руу нэвтэрч, намайг 25 дугаар эмийн сангийн ойролцоо буулгаад, “... зочид буудалд тусгаарлагд” гээд ганцааранг минь явуулсан. Өнөөх газарт нь яваад очтол “Манайд гурван хятад хүн байгаа учир авахгүй” гэхээр нь эмнэлгийн гадаа алхаад очсон. Охиныг минь Эх нялхсын жижиг өрөөнд ганцааранг нь тусгаарласан байна лээ. Шинжилгээ аваад 24 цаг болсны дараа тасагт шилжүүлж, шинжилгээ авсан гэсэн. Энэ хооронд би эмч нар руу олон удаа залгаж асуухад “Ажилтай байна. Битгий олон дахин залгаад бай. Танай хүүхэд сэхээнд орохооргүй зүгээр байна” гэсэн. Ингэж хэлэхээр нь жаахан уужраад байж байтал маргааш нь эмнэлгээс залгаад “Яаралтай ир” гэхээр нь яваад очиход миний охин ямар ч ухаангүй болчихсон байсан. Арван минут биднийг охинтой минь уулзуулаад “Эмчилгээ хийж байгаа” гэж хэлсэн. Төд удалгүй дахин дуудаад “Хүүхдийн чинь биеийн байдал тун муу байна. Таныг сахиураар авна” гэж хэлээд оруулсан. Сахиураар орж байгаа юм байх гэж бодсон чинь охиноос минь тусдаа олон хүнтэй хамт эмнэлгийн хонгилд тусгаарласан. Гэтэл тэнд хэвтэж байсан хүмүүс намайг “Коронавирус гарсан нутгаас ирсэн хүн холд, яв” гэх мэтээр хэлж хөөсөн. Миний охиныг хүртэл голомттой бүсээс ирсэн гээд ганцааранг нь нэг өрөөнд байлгасан байна лээ. Эмнэлэгт ирээд хоёр хоноод л нас барсан. Үнэхээр гомдолтой байна” гэсэн юм.
| "ЭРГЭЛТ"-ИЙН ТОЙМ: Хөл хориог "сэтгэлгүй" хэрэгжүүлэгчдээс болж хоёр амь тасарсан, хөдөөд цианит дахин алдсан долоо хоног |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |