Монгол Улс 2022 онд нийт 36 сая тонн нүүрс болон бусад эрдэст бүтээгдэхүүний экспортолж, ирэх оны төсвийн эх үүсвэр болгохоор төлөвлөсөн. Гэтэл төсвийн таамаглал бодит байдлаас зөрүүтэй гарч, манай орон оны эхний улиралд ердөө гурван сая тонн нүүрс экспортолж, тэр нь долдугаар сарын эцсийн тооцоогоор 11.1 сая тонн болтлоо өссөн ч, төлөвлөгөөгөө биелүүлж, төсөвт орлого болоход хангалтгүй болоод байгаа. Зөвхөн экспортын орлого төлөвлөгөөнөөс зөрснөөс гадна нийгэм, эдийн засаг, геополитикийн хүнд нөхцөлд байгаа энэ үед 2023 оны төсвийг урьд өмнөх жилүүдээс илүү багаар тооцох таамаг иргэдийн дунд үүсжээ. Ирэх оны төсвийн асуудал яригдах эхэлсэн энэ үеийн асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
2023 оны төсвийн төсөөллийн талаар тэрбээр “Монгол Улсын төсвийн төсөөлөл гэж бий. Засгийн газраас 2020 онд ДНБ-ий өсөлт, инфляцийн түвшин, төсвийн орлого, зарлага, тэнцэл, нийгмийн халамж зэрэг суурилсан ойрын гурван жилийн төсвийн төсөөллөө гаргасан. Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын төсвийг тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төлөвлөлтийг бодитой болгоход чиглэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангахад зориулсан баримт бичиг” гэсэн юм.

Засгийн газраас танилцуулсан төсвийн төсөөлөлд 2023 онд 19.2 их наяд төгрөг төсөвлөхөөр тусгасан. Гэсэн ч ирэх онд Гэрэгэ бондын 530 сая ам.доллар, Хөгжлийн банкны 30 тэрбум иены өр төлөхөөс гадна гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байгаагаас үүдэн Засгийн газрын таамагласан 19.2 их наядын төсөв дахин нэмэгдэх хүлээлттэй байв. Тэгвэл энэ талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Төсвийн төсөөлөл өнгөрсөн жилүүдэд тодорхой хэмжээний зөрүүтэй гарсан. Анх таамагласнаас орлого, зарлага их байдаг нь үнэн. Төсвийг анх өндөр орлого, зарлага, алдагдалтай төлөвлөсөн нь төсвийн хэрэгжилтийн явцад зөрүүтэй болдог. Үүний улмаас төсвийн гүйцэтгэл хэрэгжихгүй байх магадлал үүсдэг. Зарим жил улсын орлогыг хэт доогуур төлөвлөснөөс өндөр орлого орж ирсэн ч тохиолдол бий. 2023 оны төсөв маш бага байх нь төлөвлөлтийн хувьд өрөөсгөл ойлголт. Экспорт энэ оны эхний найман сарын байдлаар төлөвлөгөөнөөс хэт хол зөрсөн зүйл байхгүй” гэлээ.
.jpg)
Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн зардал төлөвлөгөөнөөс 1.3 их наядаар их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдэгдэв. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг төсвийг гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх тухай чуулганы хуралд хэлж байв. Тэгвэл анх Засгийн газраас гаргасан төлөвлөгөөгөөр 19.2 их наяд төгрөг байсан 2023 оны улсын төсөв нэмэгдэх бус, харин буурах талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байна. Ж.Дэлгэрсайхан “Төсвийн нийт орлогын төлөвлөлтийг 16 орчим их наяд төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын орлого 53 орчим хувь бөгөөд есөн их наяд төгрөгийн түвшинд байгаа. Гэсэн ч уул уурхайн экспортын орлого өмнө төлөвлөснөөс их хэмжээний зөрүүтэй гарах нь тодорхой болсон. Улмаар өмнөх төлөвлөгөөнөөс экспортын хэмжээг өөрчилж, энэ ондоо багтааж, 20 сая тонн нүүрс экспортлох магадлалтай болоод байгаа юм. Дээрх жишээнүүдээс дараа дараагийн жилийн төсвийн төсөөлөлд орлого, зарлагыг илүү бодитой гаргах нь чухал байна” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Өнгөрсөн жилүүдэд цар тахал болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, төсвийн алдагдал таван их наяд төгрөгөөр хэмжигдсэн тохиолдол бий. Тиймээс алдагдлыг аль болох бага байлгахад анхаарах нь зүйтэй” гэсэн юм.

Монгол Улс 2022 оны төсвийг батлахдаа төсвийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, макро эдийн засгийг төсвийн баримт бичигт тусгасан. Тэгвэл эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлснээр энэ төсвийн жилийн гүйцэтгэлээс илүүтэй 2023 оны төсвийг оруулахдаа Засгийн газар, Сангийн яамнаас төсвийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй аж.
Тэрбээр 2022 оны төсвийн гүйцэтгэл болон 2023 оны төсвийн өөрийн төсөөллийн талаар “2023 он УИХ-ын сонгуулийн өмнөх жил. Сонгуулийн өмнөх жилийн улсын төсөв асуудалтай гардаг гэх яриа иргэдийн дунд байдаг. Тиймээс миний хувьд ирэх оны төсвийг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа бодитоор ухамсарласан, макро эдийн засагт тохирсон, улс төржилт багатай байгаасай гэсэн хүлээлттэй байгаа” гэсэн юм. Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтыг “Дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтын төслүүддээ анхаарч, хөрөнгө оруулалтын бодлого руу чиглэсэн байгаасай. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлага үүссэн. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан үндсэн зарчмуудаа баримталж, хөрөнгө оруулалтаа хамгийн үр ашигтайгаар тооцоолж, эрэмбэлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг нь хасах, хэрэгтэй. Маш олон байгууллагаас Монгол Улсын эдийн засаг оны эцэст унах магадлалтайг анхааруулж байгаа. Тийм ч учраас маш их болгоомжилсон төсөв батлахад анхаарах шаардлагатай” гэв.
.jpg)
| БАЙР СУУРЬ: 2023 оны төсвийг батлахдаа эдийн засгийн уналтаас болгоомжлох хэрэгтэй |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |