Монгол Улсын Хөгжлийн банк “арга тасарч”, найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд зарлаж, 2014-2019 оны хооронд авсан зээл нь “Чанаргүй зээл”-ийн ангилалд шилжсэн 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад буй.
Эргэлт.мн мэдээллийн сайт Хөгжлийн банкнаас олон тэрбумаар зээлчихээд буцааж төлөө “мартчихсан” компаниудын авсан зээлийн талаар цувралаар танилцуулж байгаа. Харин энэ удаад Хөгжлийн банкийг “дампууруулах дөхсөн” чанаргүй зээлдэгчдийн тайлбарыг хүргэж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2018 онд “Энсада Истерн” ХХК-д 26.8 тэрбум төгрөгийг зээл олгосон байдаг. Гэсэн ч “Энсада Истерн” ХХК-иас авсан зээлдээ ногдох хүүг төлөхгүй байсаар өдгөө өр хуримтлагдаж, “Энсада Истерн” ХХК-ийн нэр дээр 34.5 тэрбум төгрөгийн зээл “Чанаргүй зээл”-ийн ангилалд шилжсэн байна.

Бид үүнтэй холбоотойгоор “Энсада Истерн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Байгальмаатай холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Энсада Истерн” ХХК 2018 онд Монгол Улсын Хөгжлийн банканд “Экспортод зориулсан гурилын үйлдвэр, гурилан бүтээгдэхүүн”-ий төслийн хүрээнд зээлийн хүсэлт гаргаж, 26.8 тэрбум төгрөгийг зээл авсан. Манай компани Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө зээлийн хүсэлтэд тусгасны дагуу зориулалтаар нь буюу экспортод зориулсан гурилын үйлдвэр, гурилан бүтээгдэхүүнд ашигласан. Энэ хүрээнд “Энсада Истерн” ХХК шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, 68 ажлын байр шинээр бий болгосон юм. Үүнийгээ баримтаар баталгаажуулсан.
“Энсада Истерн” ХХК Хөгжлийн банкнаас зээл авснаасаа хойш нийт 2-3 тэрбум төгрөгийг зөвхөн зээлийн хүүнд өгсөн. Гэвч цар тахлын үед ААН-ийг үйл ажиллагаа зогсож, Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөө өгөх боломжгүй болсон. Тухайн үед нь манай компанийн зүгээс Хөгжлийн банканд мэдээлэл, албан хүсэлт хүргүүлж, зөвлөгөө хийж байв.

Харин 2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Энсада Истерн” ХХК-ийг шүүхэд өгч, шүүхээс манай компанийн нийт өр, алданги зэргийг тооцож гарган Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө барьцаа хөрөнгөөрөө болон мөнгөн дүнгээр төлж, барагдуулах шийдвэр гараад байгаа. “Энсада Истерн” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас 26 тэрбум төгрөг зээлэхдээ 33 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө тавьсан байдаг. Харин одоо манай компаниас барьцаа хөрөнгөөрөө Хөгжлийн банкийг хохиролгүй болгох хүсэлтээ гаргаад байна” гэлээ.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь 2015 онд “Шинэ яармаг” орон сууцны хорооллыг барихаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөг зээлсэн. Гэвч “Төрийн орон сууцны корпораци”-ийн авсан зээлийн хугацаа 56 сараар хэтэрч, 2020 онд Улсын дээд шүүхэд шилжсэн байдаг.

Бид “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл авахаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч н.Энхцэцэгтэй холбогдоход “Манайх гар утсаар мэдээлэл өгдөггүй” гэв. Улмаар тус газрын нягтлан бодогч н.Нямдуламтай холбогдоход “Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн юм.
.png)
Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2018 оны гуравдугаар сард “Монгол эм импекс концерн” ХХК-д 7.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тэгвэл Хөгжлийн банкнаас өнгөрсөн сард гаргасан мэдээллээр тус компанийн зээлсэн 7.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл 4.6 тэрбум төгрөг “Чанаргүй зээл” ангилалд шилжсэн юм.

Бид энэ талаар “Монгол эм импекс концерн” ХХК Маркетингийн албаны дарга А.Наранчимэгээс тодруулав. Тэрбээр “Манай компаниас албан ёсны цахим хуудастаа Хөгжлийн банкны зээлтэй холбоотой мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлж ирсэн. Графикын дагуу “Монгол эм импекс концерн” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө 2023 оны нэгдүгээр сарын 8-нд төлж, дуусгах ёстой байсан. Гэвч сүүлийн үед Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор байгууллагын нэр, төр рүү халдсан сөрөг, ташаа мэдээлэл цахим сүлжээнд түгэж байсантай холбогдуулан хугацаанаас нь өмнө төлөх болсон. Улмаар энэ сарын 1-нд “Монгол эм импекс концерн” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө бүрэн төлж, барагдуулсан” гэв.

| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД: Барьцаа хөрөнгөөрөө өрөө дарна. Зээл төлөх чадамжгүй болсон |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |