• Өнөөдөр 2022-05-19

Өнөөдөр 7800 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 156, түр хоёр цэг ажиллана. Вакцинжуулах цэгүүдэд 158 багийн 741 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд та өөрт ойр вакцинжуулах цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэл хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 58
  • II тунд 87
  • III тунд 1772
  • IV 1892 иргэнийг хамруулжээ.

Улмаар вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.1 хувьд хүрээд байгаа юм.

 


Өнөөдөр 7800 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188