Жил жилийн сонгуулиар буух эзэн буцах хаяггүй тойргоос тойрог дамждаг поп улстөрчид сонгуулийн үр дүнг будилаантуулсаар ирсэн. Угтаа бол улс төрд урагшгүй, усалсан тойрогтоо нэр хүндгүй, урваж шаравсан хүмүүс тойргоос, тойрог дамжиж, салхинд хийссэн хамхуул шиг зүг чиггүй хийсэх нь олон таа.
Тэдэнд улс төрийн үзэл хандлага, чиг баримжаа, зорилго, зорилт гэхээсээ илүү сонгуулийн тойргуудад санал хуваах нь ашигтай. Өөрөөр хэлбэл, олонд хамгийн их таалагдах улс төрийн нүүдэл хийдэг, бодит байдал дээрээ хуучин тойрогтоо очих нүүргүй, хэрсүү сонгогчдын хараанд өртчихсөн поп улстөрчид тойрог сэлгэх нь элбэг гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тэднийг олон нийт “баг”-тай улстөрчид хэмээн шүүмжлэх нь ч бий.
Энэ удаагийн сонгуулиар тойрог сэлгэсэн, салхинд хийссэн хамхуул болох улстөрчид чухам хэн хэн байхыг сануулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

Сонгууль болгоны өмнө тойрог сэлгэж, буурь сэлгэдэг улстөрчдийн эгнээг “Босоо” гэх хочоороо олонд танигдсан УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар тэргүүлж байна. Тэрбээр анх 2012 онд УИХ-ын гишүүнээр Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшин сонгогдож байсан бол 2020 онд Та бидний эвслээс Орхон аймгаас сонгогдож байлаа. Өдгөө Ардчилсан намын гэх хаягтай болсон тэрбээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй шар дээлээр ижилсээд Хангайн бүсэд буюу УИХ-ын сонгуулийн I тойрог болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад нэр дэвшихээр сонгуулийн кампанит ажлаа өрнүүлж явна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд С.Ганбаатар дахин тойргоо сэлгэж, Хангайн бүсэд нэр дэвшихээр горилж байгаа нь энэ юм.
Түүний хувьд улс төрд хамгийн их шудрага ёсыг шаарддаг “эх орон” ч гишүүн хэмээн өөрийгөө тодорхойлдог ч эрх ашгийн асар том зөрчил байж болзошгүй талаарх баримтыг бид дэлгэж байлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хадам дүү, баз хүргэн хоёрынхоо “Инконтек” ХХК-ийг Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 20 сая ам.долларын төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж, хувь хүртсэн байж болзошгүй баримт бий. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нэр дээрээ 10 гаруй компанитай. Гэхдээ С.Ганбаатар ХОМ-тээ хоёрхныг нь мэдүүлдэг, бусдыг нь яагаад ч юм нууцалдаг. Тэгвэл эхнэр Б.Тунгалаг нь “Ворлд плас файв” ХХК-ийг 2018 оны зургадугаар сард Базарын Цээпилдорж, Доржпүрэвийн Баярмаа, Мөнхбаатарын Ариунаа, Жумдааны Энхжаргал нартай хамтран байгуулсан байна. Судалж үзвэл, “Ворлд плас файв” ХХК нь ОХУ-аас бараа импортлодог худалдааны компани ажээ. ОХУ-ын худалдааны санд “Ворлд плас файв” ХХК-ийн ОХУ дахь ханган нийлүүлэгч нь Индира Валерьевна гэж бүртгэгджээ. Харин Индира Валерьевна гэгч ОХУ-ын Эрхүү хотын толгой бизнесменүүдийн нэг бөгөөд “Байкал фарм”, “Волна Байкала” компаниудын эзэн гэж мэдүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2020 оноос төрөөс зарласан төсвийн тендерүүдийг сорчлон түүдэг байж болзошгүй баримт ч түүнд бий. Ингээд харахаар түүний хувьд “сайн” улстөрчийн дүрд тоглодог суудал сэлгэж, тойрог сольдог тогтворгүй улстөрч гэдэг нь илэрхий харагдаж байгаа юм.
ҮАБЗ-ИЙН ДАРГА АСАН Ж.ЭНХБАЯР

Ж.Энхбаяр 2008 онд 36 настайдаа аавынхаа нутаг Говь-Алтайд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2012 оны сонгуулийн өмнөхөн Батлан хамгаалахын сайдаар томилогдож байлаа. Мөн л дэслэгч генерал аавынх нь нэр, сүрийг бодолцож ийн Батлан хамгаалахын сайд болгосон гэдэг. Түүнээс хойш Ж.Энхбаяр 2012, 2016 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын сонгуулиудад улирч сонгогдсон. Харин энэ сонгуулиар төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт горилж явна.
Тэрбээр 2018 онд “ЖДҮ-чин” гэх хүсэвч, хусавч арилахгүй хочтой, хар тамгатай болсон. Жилдээ 2.2 тэрбум төгрөгийн орлоготой, дансадаа 3.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 12.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлдэг атлаа ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж, “Газар буудай” ХХК-аараа 950 сая төгрөгийн зээл авчихсан нь нийтэд таалагдаагүй. Дээрээс нь, Ж.Энхбаяр ЖДҮ-ээс 3.0 хувийн хүүтэй авсан зээлээ “Газар капитал партнерс” ББСБ-араа 30 хувийн хүүтэйгээр иргэдэд зээлдэж, мөнгө хүүлсэн гэгдсэн нь нийтийн уур, унтууцлыг хүргэсэн. Тиймдээ ч У.Хүрэлсүх 2020 оны сонгуулиар “ЖДҮ-чид”-ийг төлөөлүүлэн Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёрыг өнжөөж, сонгуулийн дараа Я.Содбаатарыг Шадар сайдаар, Ж.Энхбаярын Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар, дараа нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилж байв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ

2016, 2020 оны хоёр удаагийн сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр томилогдож байсан Б.Саранчимэг энэ сонгуулиар мөн тойргоо сэлгэж, Говийн бүсэд горилохоор сэтгэл шулуудан УИХ-ын гишүүний тайлант ажлаа тавьж явна. Түүний төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намын гэх тодотголтой ч эгчийнхээ тойргийг өнгөрсөн хугацаанд чамгүй усалсан. Харин өөрөө УИХ-ын гишүүнээр ажиллахдаа “Өдрийн од” гэх нэр зүүтлээ хууль сахиулах ажлаас хол явсан учир эгчийнхээ улс төрийн ажилд дэмжлэг үзүүлж өөрөө бизнесээ бодохоор шийдсэн бололтой.
Дундговийн гаралтай гэгдэх Б.Саранчимэг говийн бүсийн “олгирахууд”-тай нэр дэвшихээр горилохыг бодоход чамгүй хөрөнгө нэгэн гэдэг нь анзаарагдаж байгаа юм. Түүний улс өрийн намтар түүх тийм ч дардан биш.
Тодруулбал, Б.Саранчимэгийг 2016 онд УИХ-ын гишүүн болсны дараахан нөхөр Д.Мөнхбаатар нь “Буянт-Ухаа” нисэх буудлын даргаар томилогдсон. Дараа нь, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аэродроны дарга болсон. Ингээд зогсохгүй, Б.Саранчимэгийг 2020 онд хоёр дахиа УИХ-ын гишүүн болсны дараа нөхөр Д.Мөнхбаатар нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсон. Цаашилбал, Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь “Дүнжингарав” худалдааны төвийн менежерээр ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, дараа нь ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болж байв.
Түүнчлэн Б.Саранчимэгийн бага дүү Б.Оюунчимэг гэх эмэгтэй бий. 2016 онд АНУ-ын Киунсландын их сургуульд магистр хамгаалахаар Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын авсан гэх асуудал нь өнгөрсөн онд нийтэд ил болсон.
Мөн Б.Саранчимэг, нөхөр Д.Мөнхбаатарынхаа хамт “Жонон лүндэг” ХХК, “Гранд фиорэ” ХХК-уудыг эзэмшиж ирсэн. “Жонон лүндэг” ХХК нь Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байхад мод, бутны суулгац, үрсэлгээ нийлүүлдэг байсан гэдэг. Харин “Гранд фиорэ” ХХК нь нийслэлийн ЕБС-уудын үдийн хоолны мах, гурил, будаа гэх мэт хүнсний материалуудыг нийлүүлж ирсэн баримт бий.
АН-ЫН ГИШҮҮН Ц.ЖАДАМБАА

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Дорноговь аймагт Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэлтэй ханьсаж нэр дэвшээд унасан. Ирэх сонгуульд тойргоо сольж, Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр горилж байна.
АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, Хэнтий аймгийн Бор-Өндөрт өссөн. “Их Засаг” их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. “Глобал удирдагч” сангийн тэргүүн, “Глобал удирдагч” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2008 онд АН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялж, засаглаж эхэлмэгц Ц.Жадамбаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар томилогдож дөрвөн жил ажилласан.
Ц.Жадамбаа “Агро хаан” ХХК, “Ай Ло Инновэйтив” ХХК, “Женерал эко партнерс” ХХК, “Замтын далан” ХХК, “Говь хүнс мах трейд” ХХК, “Шинэ сэгэ фүүд” ХХК, “Шинэ сэгэ буйлд” ХХК, “Шинэ сэгэ мед” ХХК-уудыг эзэмшдэг. Түүний “Шинэ сэгэ буйлд” ХХК нь Богдхан уулын Зайсангийн аманд “F.I one” гэх 400 айлын орон сууцны хотхон барьж байгаа. Харин “Шинэ сэгэ мед” ХХК нь төрийн өмчит эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг”. Тэр тусмаа, Ковид-19” халдварт тахлын үед “Шинэ сэгэ мед” ХХК нь Эрүүл мэндийн яаманд 14 тэрбум төгрөгийн түргэвчилсэн оношлуур нийлүүлсэн баримт бий.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ЭНХТУЯА

2020 оны сонгуульд Ардчилсан намаас Дархан-Уул аймагт нэр дэвшиж бүдэрсэн Д.Энхтуяа тойргоо сольж, энэ сонгуулиар Баянгол дүүрэгт горилох бололтой.
Ааваараа Өвөрхангайн Бат-Өлзий, ээжээрээ Өмнөговийн Гурвантэсээр овоглодог. Eagle” телевизийн мэдээний албаны дарга, “NTV” телевизийн дэд захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН засаглаж эхэлмэгц УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга болж нэг жил ажилласан. Улмаар 2013 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож, гурван жил ажилласан. Ингээд 2016 оноос хойш “TV2” телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшээд унасан. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
Намтарт нь дурдсан “ТV2” телевизийг “Эм Ди Энтертайнмент” ХХК эзэмшдэг. Харин “Эм Ди Энтертайнмент” ХХК-ийн 50 хувийг С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар, нөгөө 50 хувийг нь Д.Энхтуяагийн нөхөр Д.Энхболд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Д.Энхтуяа нь С.Эрдэнийн хувь, хувьсгалын халаас нэгтэй хамтрагч нь. Тиймдээ ч С.Эрдэнэ Дарханд нэг дэвшээд унасан Д.Энхтуяаг эхнээс нь буюу НИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил суулгаж, түмэнд зүсийг нь таниулаад, одоо УИХ-д өөртэйгөө хамт дахин зүтгүүлж буй хэрэг.
| ТОЙРОГ СЭЛГЭГСЭД |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |