Ёстой чиг тачигнаж байна даа, Монголын хөх өвөл. Угаас тачигнаж л байсан уул тал, ухаа толгод, гүвээ даваа, гол горхи, зам харгуй өнөөд ч тас няс хийж, амьтай голтой хэн бүхэн тэдний сүр хүч, тэсгэл алдам жаврын илчинд шандас сорьж явна. Ойрдоо хүйтний эрч улам ч оргилдоо хүрч, өвөл гэх залуу жаврын тэнхээ чадлынх нь ихийг дийлэмгүй боллоо. Нумарч бөгтийж, нугдайн шигдэж явахаас өөрөөр тэсэж гарахад ч бэрх хүйтэн налайж байна. Хөх өвөл хэмээсний учир хахир хатуу зан чанартай улирал. Хот сууринд бол өвлийн өнгө хөх. Юм, юмтай холилдон холболцож, хоршин, хөхөрч, хөлбөрөөд, хүүгэж, хаагаад тавьтаргүй, тэсвэргүй, хайр найргүй жавар. Бүгдийг нь айлгаж, өмнөө суулгаж, өөртөө номхруулдаг их хүйт. Хөдөөд бол цайдам тал дуугаа хурааж, хөр цасны амьсгаанд хүүхэд, хөгшидгүй хацар ам, нүд, гараа хайруулж, цээж тэнийм цэнгэг агаар дүүрэн, дүрэн залгилж, бүүр ууж, найрлаад мөн ч сайхан байгаа даа. Тийм сайхан агаарт, хайруу жаврын ширүүнийг ч умартан хамгаа өгч зогсоход нүд онгойж, инээд тодорч, хацар улайн, жинхэнэ мөн чанар, амьд байгалийн сайхныг мэдэрдэг сэн. Ийм сайхан мөчийн жаргалыг өвөл өгдөг гэхээр түүнд сайхан тал, гэгээн юм бий, бий. Хайр найргүй хүйтнээр шилбүүрдэн, хамгийг тэсгэл алдуулдаг л болохоос бусдаар хиргүй тунгалаг, мөнгөрөн тунарсан ил улирал.
-ХӨДӨӨД-
Хөдөөгийн өвөл, уудам талын ээрэмд тас няс хийх өвөл рүү хамт очье. Уул хадны өвөр, нөмөр бараадан буусан айлууд ч галаа алдахгүй өрдөж, “Хэчнээн гал өрдөөд ч та нар сөрж чадахгүй ээ” гэх шиг хүүгсэн жавар хүнгэнэтэл үлээнэ. Гэрийн яндангаар арай ядан амь тэмтчих мэт туниа муутайхан суунаглах хөх утаа дальдчиж, тэнхээндээ эрдэж, ааг омогтоо багтсан их жаврын сүрэнд хумигдаж, тэрүүхэн тэндээ уугина. Хот айлын хамгийн дулаахан газар бол малын хашаа. Жаварт хөөгдөж, дэрмийтлээ даарсан хэн ч хонины хот, малын хашаа руу ороход пүгхийсэн дулаан оргино. Гэр болоод уул л гэхээс өөрөөр хоргодчих газар үгүй ил цагаан, ээрэм талын эрчилсэн хүйтэнд үүнээс өөрөөр дулаан, бүлээн, амар амгалан газар үгүй гэмээр. Малын хашаанд хөгнөж, нэмнэсэн ишиг, хурга, тугалхан байж, тэд ёстой чиг дулаахан гэртээ дун чөмгөөрөө дургиж байгаа мэт л тоглон, хөрвөөж, майлалдан, мөөрнө. Аргал, хөрийн пүнз ч жаварт баригдаж, хүйтэнд эзлэгдэж, гэртээ аргал оруулдаг хэний ч хамгийн ойрын туслагч болох хувин гар хайрна. Түүнийг гарнаас минь илүү даардаг гэж бодох ч “Гэрийн баруун хаяагаар хөглөрөөд байгаа элдэв зүйлсийг гарга” гэх ээжийн тушаалаар гадаа байлгахаас өөр аргагүй. Магад нохойн элдүүр, аргалын хучлага, пүнзний хаалга, аргал, хөр, үхэрийн баасны төмпөн л хүйтэн жаврын ирийг илүүтэй мэдэрдэг гэмээр. Айлууд ийм байхад, асга хад хангинам хүйтэн байхад, гэрээсээ гараад л хамаг бүхэн хайруулж, хүйтэн жаварт ороолгуулан байхад тэнгэр л харин даажигнах мэт цэлмэг харагдана. Тэнгэр ийн байдгаараа цэмцийн, тунгалагших өдөр, юу юунаас илүү хүйтэн байна гээч. Юмс цөм ижил байхад нэг л юм өөр байхаар цаанаасаа анхаарал тэр зүйл рүү татагддаг гэмээр тэнгэр рүү байн, байн ширтэж, “Чи бүүдийгээд цас орвол жаахан дулаан болно доо” гэсэн барьцсан бодол төрж, ёстой чиг чи үхэхээр, би үх гэдэг шиг ч зүйл санааны үзүүрт торно. Тийм бодол төртөл хүйт сийгнэ. За тэгээд хад асга, гүвээ толгод гээд авралгүй жаварт үлээгдэж, улаан гараараа тулалдана гэдэг шиг л тэмцэлдэнэ. Ийм хүйтэнд яваа малчдын барааг харахад дээлэн дотроо шигдэж, бөгтийсхийх нь тэсгим хүйтэн жаврыг тэнхээгээрээ л сөрж яваа гэмээр. Тэсгэл алдам ийм хүйтэн өвлийн дээр нар байгаад ч нэмэргүй. Нар зүгээр л өдрийн гэрэлд дэм болох төдийхөн мэт үүрэггүй болдог. Нар, тэнгэр, мал, малчин гээд юуг ч сүргүй, юуг ч үүрэггүй болгож, бүхнийг дийлж, бүхний дээр эзэн суух жаврын дураараа, өөрийнхөөрөө, хэнд ч дийлдэмгүй байдал жилийн эхэн саруудад илүүтэй мэдрэгдэнэ.
Өвөл ийм л болохоор өвөл байдаг юм болов уу даа. Өнөтэй дулаахан, шал пал байвал өвөл гээд яанам гэсэн бодол ч тархин дотор цас мэт бударна. Ааг омог, авир зангүй, тэсгим хүйтэн жавар, мөс цасны амьсгалгүй байсан бол өвөлтэй байгаад ч яанам.
Сүртэй, хүчтэй, чадалтай, чансаатай байж гэмээнэ л өвөл оршино. Тэсэрч, тасарч, хүүгэж, хаагаж байгаа өвлийг тэсэж, давж, тэнхээтэйхэн туулахаас өөр аргагүй. Өвлийн тухай өөрөө ийн бодож суухад өвлийн тухай бусдын зураглал, зүйрлэл ч нэхэгдэнэ. Түүний тухай бичвэр дотроос хамгийн ойр, мөнхүү тун онож буулгасан нь, унших төдийд л нээрээ тийм л байдаг даа гээд цэнгэг агаар залгих шиг, дотор уужрах шиг, ийм өвлийн шөнийг үзэхээр хөдөө явмаар болдог нь их найрагч Д.Нацагдоржийн “Өвлийн шөнө”. ”Тасхийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн одон оч шиг гялалзаад, уул нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд алзаамын адил гилтгэнэ. Хүйтний мөс өмнөөс үлээгээд голын мөс тас няс хийн хагарна...” гээд л хачин сайхан дүрсэлсэн байдаг сан. Тийм ээ, Монголын өвлийн шөнө их найрагчийн дүрсэлсэн шиг тийм сайхан. Монголын өвөлд ааг омог, амт, агаар, сүр хүч, гэрэл цог, тас няс хийлт цөм бий. Угаас тачигнаж л байсан уул тал, ухаа толгод, гүвээ даваа, гол горхи, зам харгуй өнөөд ч тас няс хийж, амьтай голтой хэн бүхэн тэдний сүр хүч, тэсгэл алдам жаврын илчинд шандас сорьж явна.
| ТАС НЯС ХИЙЖ БАЙНА ДАА, МОНГОЛЫН ӨВӨЛ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |