Алдар толгойг тойрч, Айдасын давааг магнайдаа тоосгүй давж, үзсэн наадамчдын нулимсыг мэлмэрүүлж, “араажав”-аар сонссон хүний сэтгэлийг хөөргөсөөр Х.Сүрэнхорын “Босоо” хээр азарга Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойн хурдан азарганы уралдааныг тэргүүлсээр барианы зурхайд ирэв. Манлай уяач Х.Сүрэнхор “Босоо” хээрээ хөтөлсөөр хөлсний хашаа руу зүглэхэд хээр азарга нь газар цавчлан дайрч, хөлсөө авахуулахгүй “зан гаргаж”, азарганы уралдааны замд ханаагүй зангирсан булчин, шөрмөсөө амраах гэж цаг илүү хугацаанд дүүхэлзэн тогтож ядан эргэцэж байжээ.

Монголын хурдан морь сонирхогч дунд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, улсын манлай уяач Х.Сүрэнхорыг мэдэхгүй хүн үгүй. Харин Х.Сүрэнхорын монгол түмний “Босоо” хэмээн өргөмжилсөн хээр азаргыг дуулаагүй хүн байхгүй болов уу. Улсын наадамд Дэлгэрхааны цэлгэрхэн хөндий талаас Туулын хөвөөнд ирж, түрүүлснийхээ маргааш нь согтуу жолоочийн “хохирогч” болсон Х.Сүрэнхорын хээр азарга “Магнайдаа тоос хүргэж үзээгүй тэнгэрээс ирсэн хүлэг байсан юм билээ” хэмээн халаглах хүн олон.

“Босоо” хээрийн эцэг нь Галшарын очир зээрдийн удам, эх нь орлой адууных . Их том биш дунд зэргийн биетэй, дэл, сүүл, мундаа, зоо бөгтрөг их сайхан ганган азарга харсан болгоныхоо л харааг булаадаг байж. Эцэг нь азаргандаа давхил ханахгүй их морьтой давхиж л давхил ханадаг байсан гэдэг. Х.Сүрэнхорын хээр ч гэсэн дээр дурдсанчлан азарганы уралдаанд давхил ханалгүй тийн аягладаг байж.
Хурдан адуу гарааны зурхайгаас 70-80 милийн хурдтай эргэж, барианд 40-50 милийн хурдтай ирдэг. Харин Х.Сүрэнхорын хээр гараанаасаа хурдалж, бариандаа 60 милийн хурдтай ордог байсан гэх. Уяаны үед хээр азарганы буруу талын гуян дээр том цагаан мэргэ гарч ирдэг байсан талаар манлай уяач Х.Сүрэнхор дурдсан байдаг. Буруу талын гуяан дээр нь гарсан том цагаан мэнгэ сунгааны үест дэвтрийн цаас шиг цагаанаар тодорч, 4-6 шүдэнд нь хар хаг суудаг байж. “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд түрүүлэхдээ “Босоо” хээрийн голын хоёр шүд нь дун хар болж, захын хоёр шүд нь буйл махнаасаа цухуйж уралджээ. Уралдааны дараа нөгөө мэнгэ ч, хар хаг ч алга болж, буруу талын хүзүүнийх нь бүдүүн уганд далны хавсарга өөд гарсан нүх гардаг байсан гэж ярьцгаадаг.

“Босоо” хээр 1990 оны “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн хурдан азарганы уралдаанд цугласан Баатарын халтар, З.Гүнтэвийн бор зэрэг 274 шилмэл азарганаас хавчиг насандаа магнайдаа тоосгүй түрүүлсэн. Харин тэр жилийн наадамд нэрт уяач Д.Даваахүүгийн уясан сартай зээрд соёолон түрүүлж байв. Ирэх жил нь болох Ардын хувьсгалын 70 жилийн ойн хурдан азарганы уралдаанд Д.Даваахүүгийн сартай зээрдтэй Х.Сүрэнхорын “босоо” хээр л уралдана гэж хурдан морь сонирхогч олон шагшиж байсан талаар манлай уяач Г.Батчулуун дурссан байдаг.
Манлай уяач Х.Сүрэнхор түмэнд үзүүлээгүй, Хэрлэнгийн хөдөө аралдаа домог болсон хүлгээ улсын наадамд уях сураг гарахад нь хашир уяачид “Бүү уралдуул” гэжээ. Гэсэн ч манлай Х.Сүрэнхор түмэнд үзүүлээгүй хурдан хүлгээ улсын наадамд сойж, наадамчин олны нүдийг баясгахаар Хэрлэнгийн хөдөө арлаас Яармагийн дэнжийг зорьжээ.

1991 оны улсын баяр наадамд Х.Сүрэнхорын хээр азарга ирсэнд Яармагийн дэнжийг зорьж, Хэрлэнгийн “Босоо” хээрийг харж баясах хүн ихсэж, тэр жилийн хурдан азарганы уралдааныг олон наадамч үзсэн юм билээ. “Босоо” хээр ч наадамчин олны итгэлийг алдалгүй, цөсийг нь хөөргөж, магнайдаа тоос хүргүүлж Д.Даваахүүгийн сартай зээрдтэй хамт уралдааныг өнгөлөх нь бүү хэл, хол тасарч, барианы зурхайд хүрчээ. Тэр жилийн наадамд түрүүлснээрээ Х.Сүрэнхорын долоон настай хээр нь долоон наадамд орохдоо долоон удаа түрүүлсэн байдаг. Харамсалтай нь улсын наадамд түрүүлснийхээ маргааш “Босоо” хээр осолд орсон юм. Ардын хувьсгалын 70 жилийн ойд хээр азаргаа түрүүлгэсэн манлай Х.Сүрэнхор нутгийн уяачидтайгаа оройхон хөдөлж, Яармагийн дэнжээр адуугаа тууж хөдөлжээ. Барагтай л бол адуутай нийлдэггүй “Босоо” хээр адуунаасаа 30 орчим метрийн урд яваад согтуу жолоочид мөргүүлсэн юм. Домогт хээр азаргыг уяач нар хуйвалдаж, санаатайгаар мөргөж, алсан ч гэх шуум ч олны дунд тархаж байлаа. Харин энэ шуумыг манлай Х.Сүрэнхор дарж, “Босоо” хээрийнхээ сэгийг ачиж, Дэлгэрхаан сумынхаа Хэрлэнгийн хөдөө аралд хүний ёсоор оршуулсан гэдэг.
“Дэлгэрхааны хээр ажнай унаган удамдаа амьтай
Дэлхийг гишгэлсэн Монголын их адуу тэнгэрийн хөх сэтэртэй” хэмээн нэрт яруу найрагч Ц.Чимэддорж шүлэглэсэн нь бий. Үүний адилаар түмний домог болсон “Босоо” хээрийг мөнхжүүлсэн дурсгал ч олон.
.jpg)
| Тэнгэрийн хүлэг, газрын домог Х.Сүрэнхорын хээр азарга |
|
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум"-д баримтат кино, бүтээлийн талаар танилцууллаа
2026-09-08 19:25:01
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |