1917 оноос хойш жил бүр сэтгүүл зүй, утга зохиолын салбарын шилдгүүдийг тодруулж ирсэн Пулитцерийн шагнал өнгөрсөн зургадугаар сард 104 дэх жилийнхээ шилдгүүдийг тодруулсан билээ.
Нэрт сэтгүүлч Жозеф Пулитцерийн нэрэмжит шагналыг 1917 онд сэтгүүл зүйн жишгийг өндөр өргөх, алдаршуулахад зориулан үүсгэжээ. Пулитцерийн шагналыг жил бүр Колумбын их сургуулиас тодруулж, 15 мянган ам.доллар болон үнэ бүхий зүйлээр шагнадаг. Сэтгүүл зүйн бүтээлд энэ хэмжээний шагналыг олгож байгаа нь "Чөлөөт хэвлэлийг дэмжихийн тулд мөнгөн туслалцаа үзүүлж байна" хэмээдэг байна.

Дэлхийн хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг болох Жозеф Пулитцер сэтгүүлч болохоосоо өмнө улстөрч байсан гэнэ. Түүний улстөрийн түүхтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт байдаг нь хүн рүү санаатайгаар буудсан явдал. Тэрээр 1870 онд барилгын ажил гүйцэтгэгчтэй маргалдах үеэрээ буу гаргаж ирж буудсан юм. Тухайн үед Жозеф Пулитцерт торгууль ногдуулж, улстөрийн албан тушаалаа авч үлдэхийг нь зөвшөөрсөн байдаг.

Америкийн зохиолч Харпер Лигийн “Mockingbird” зохиолыг мэдэхгүй хүн өнөө цагт ховор. Анх түүний “Mockingbird” зохиол хэвлүүлсэн ч, тэр бүр уншигчид мэддэггүй байж. Харин Харпер Лигийн “Mockingbird” зохиол Пулитцерийн шагнал хүртсэнээрээ алдаршиж, ном нь 40 орчим хэл дээр 40 сая гаруй хувь борлуулагдаж, зохиолч Харпер Ли гурав сая орчим ам.долларын ашиг олжээ.

Пулитцерийн шагнал хүртсэн цорын ганц Африк-Америк гаралтай хүн бол яруу найрагч Гвендолин Брукс. Тэрээр өөрийн хоёр дахь “Анни Аллен” яруу найргийн номоохоо 1950 онд Пулитцерийн шагналыг хүртжээ. Нэгэн удаа нэрт яруу найрагч Гвендолин Брукс Пулитцерийн шагнал хүртсэн талаараа “Энэ шагналаар шагнуулсан минь миний амьдралыг өөрчилсөн. Намайг, миний бүтээлийг ч олон хүн мэддэг болсон” хэмээж байжээ.

Пулитцерийн шагналыг хамгийн олон хүртсэн нь дөрвөн удаа хүртсэн байдаг. Гэвч дөрвөн удаа хүртсэн амжилт ганц хүнийх бус, дөрвөн хүн энэ амжилтад хүрчээ. Кэрол Гузи гэрэл зургийн бүтээлээрээ, Роберт Фрост яруу найргийн бүтээлээрээ, Южин О’Нил жүжгийн бүтээлээ, Роберт Шервуд хөрөг, ярилцлагын бүтээлээрээ тус тус дөрвөн удаа хүртсэн байдаг.

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди 1957 онд Пулитцерийн шагнал хүртсэн нь уг шагналын түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан үйл явдал болжээ. Жон Кеннеди 1957 онд “Profiles in Courage” номоороо Пулитцерийн шагнал хүртсэн. Гэсэн ч дэлхий нийтээр Пулитцерийн шагнал гардуулах хороог шүүмжилж, Кеннедиг өөрөө номоо бичээгүй хэмээн шүүмжилж байв. Харин АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедиг нас барснаас гурван жилийн дараа түүний туслахыг бичсэн болохыг нууц баримт дэлгэжээ. Гэсэн ч номын ерөнхий санаа, сэдвийг Жон Кеннеди гаргаж, номыг дэлгэрүүлж бичсэн нь түүний туслах Тед Соренсон байсан аж.

XX зууны Америкийн хамгийн алдартай яруу найрагчдын нэг болох Луис Симпсон 1964 онд утга зохиолын төрөлд Пулитцерийн шагнал хүртсэн. Гэсэн ч нэрт яруу найрагчийг үнэлж олгосон бүтээлүүд нь дэлхийн II дайнаас өмнөх бүтээлүүд байсан. Луис Симпсон дэлхийн дайнд оролцож, гэмтэл авсны дараагаар сэтгэцийн өвчтэй болсон байдаг.

Сэтгүүлч Бретт Блэкледж 2007 онд Алабамагийн коллежийн хоёр жилийн тогтолцооны маргаан, хамаатан садны албан тушаалын холбоо, авлигыг илрүүлсэн цуврал бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртэж байв. Гэсэн ч Пулитцерийн шагнал олгох хорооноос шийдвэрээ өөрчилж, Бретт Блэкледжээс шагналыг нь эгүүлэн татаж, оронд нь өөр нэгэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлд олгосон байдаг.

Америкийн “Консерватив” агентлагийн шог зураач Нелсон Хардинг хоёр жил дараалан Пулитцерийн шагнал хүртсэн цор ганц хүн. Тэрбээр Пулитцерийн шагналыг 1927, 1928 онд хүртсэн бөгөөд эхний жилдээ хүүхэлдэйн киноны зургийн бүтээлээрээ хүртсэн бол, дараагийн жил нь улстөрийн радикал, террористуудыг хөгжилтэй байдлаар дүрсэлсэн бүтээлүүдээрээ шагнуулсан байна.

АНУ-ын дуучин, зохиолч, найруулагч Боб Дилан 2008 онд Пулитцерийн шагнал хүртэж, уг шагналыг хүртсэн цорын ганц хөгжимчин болжээ. Түүний хөгжим орчин үеийн урлагийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Пулитцерийн шагнал олгосон нь тус шагналыг түүхэн товчоонд хамгийн сонирхолтой байдлаар дурсагдан үлдсэн аж. Мөн Боб Дилан нь 2000 онд Оскарын утга зохиолын шагнал хүртсэн цор ганц хөгжимчин болж байв

| Пулитцерийн шагналын тухай 10 баримт |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |