• Өнөөдөр 2024-03-28

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Сант сургуулийн сурагч А.Нямдаваа мөнгөн медал хүртлээ

2021-06-27,   848

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг Сингапур Улс зургадугаар сарын 19-25-ний өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагч оролцсон байна. Тус олимпиадад Монгол Улсын сурагчид багаараа амжилттай оролцож, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртлээ. А.Нямдаваа нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болоод байна.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ны дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо, МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажиллажээ. Олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажилласан байна.
 
 

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Сант сургуулийн сурагч А.Нямдаваа мөнгөн медал хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188