-Сайн байна уу. Юуны өмнө Чехийн алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Ямар аялгуу тоглож оролцсон бэ?
-Баярлалаа. Уралдаанд “Веriot violin concert No. 7 in G Major” ая тоглосон. Яраслов Косианы хийлчдийн уралдаанд жилийн хугацаанд Д.Галбадрах багштайгаа бэлдсэн. Шаргуу, тууштай бэлдсэний эцэст зорьсон тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байгаа. Тухайн үед өөрийгөө тэргүүн байр эзэлнэ гэж бодоогүй.
-Чех Улс руу тэмцээнд гэр бүлийнхнээс нь хамт явсан уу?
-Ээж минь хамт явсан. Тэмцээнд түрүүлэхэд хажууд багш, ээж хоёр байсан. Уралдаанд оролцсон бүх хүүхдийг тайзан дээр гаргаж байгаад байр эзэлсэн хүүхдүүдийн нэрийг дуудсан. Миний номерыг дуудахад, ээж надаас илүү баярласан байх гэж бодогдсон. Ээж байсхийгээд “Миний охин мундаг” гээд үнсээд байсан.

-Их сайхан баярт мөч байсан байх аа. Анх хэдэн настайгаасаа хийл хөгжмөөр хичээллэсэн бэ?
-Таван настайгаасаа хичээллэснээс хойш долоон жил болж байна. Аав, ээж хоёр анх намайг ямар нэгэн хөгжмийн төрлөөр хичээллүүлнэ гээд Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгүүлж байсан. Тухайн үед хөгжмийн төрөл бүрд нь шалгалт өгч байсан ч утсан хөгжмийн ангид тэнцсэн. Тэгээд авч явахад, биед хөнгөн гээд хийл сонгосон.
-Ямар төрлийн ая тоглох дуртай вэ?
-Уянгын ая тоглох хамгийн гоё санагддаг. Нэг тийм хөвж байгаа мэт мэдрэмж төрдөг. Мөн хурдан хэмнэлтэй ая тоглох дуртай. Багш намайг хурдан хэмнэлтэй ая сайн тоглодог гэдэг.
-Чех Улсын хийлчдийн уралдаанаас гадна өөр ямар уралдаан, тэмцээнд оролцож байв?
-2019, 2022 оны Тайландын өсвөрийн хийлчдийн фестивалд оролцож, хоёрдугаар байр эзэлсэн. Мөн “VII Odin international music online competition” уралдаанд гуравдугаар байрт орсон. Түүнээс хойш коронавирус гараад, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаагүй. Харин энэ жил Чех Улсын Яраслов Косианы хийлчдийн уралдаанд анх удаа оролцож, түрүүллээ.
-Хийл тоглоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр хийл тоглох хамгийн гоё мэдрэмж. Намайг хүмүүс үзэж байна гэж бодохоор өөрийн эрхгүй урам зориг орж, хичээдэг. Багадаа хүмүүсийн дунд зогсоод хийл тоглож байна гэж мөрөөддөг байсан.
.jpg)
-Сургуулийнхаа өрөөнд тоглохоос гадна байгальд хийл тоглож байсан уу?
-Өвөөгийнх маань Архангай аймгийн Хайрхан суманд байдаг. Өвөөгийндөө зуны амралтаараа очиж, хийлээ давтдаг. Өрөөнд тоглохоос байгальд тоглох нь илүү гоё.
-Алдартай хийлчдээс хэнээс нь үлгэр дуурайлал авдаг вэ?
-Багш болон хийлч Дээгий эгчээс үлгэр дуурайлал авдаг. Хийл тоглож байгаа хүн хамгийн сайхан харагддаг. Ялангуяа багшаасаа их үлгэр дуурайлал авч, том болоод багш шигээ хүн болно гэж боддог. Манай багшийг Д.Галбадрах гэдэг. Хөгжим бүжгийн коллежийг төгсөж, Швед, АНУ-д сургуульд суралцаж ирээд, сургуульдаа багшаар ажиллаж байгаа юм.
-Цаашдаа хийл хөгжмийн хүн болно гэж боддог уу. Өөр мэргэжил сонгох уу?
-Алдартай хийлч болно гэж боддог. Сургуулиа төгсөөд, гадаадад хийл хөгжмөөрөө сурна гэсэн мөрөөдөлтэй.
| ЯРАСЛОВ КОСИАНЫ НЭРЭМЖИТ ХИЙЛЧДИЙН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛТ А.ХУЛАН: Хийл тоглож байгаа хүн хамгийн сайхан харагддаг |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |