• Өнөөдөр 2024-04-24

Г.АНАР: “АТАМАН ОХИН” КИНОНЫ ДҮРЭЭ ХАЙРЛАЖ, ӨРӨВДӨЖ, БҮТЭЭСЭН

2023-02-04,   2683

      Атаман охин буюу Ганбатын Анар 2012 онд СУИС-ийг Н.Наранбаатар багшийн удирдлага дор Хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгсөж, урлаг гэх айлын босгоор 19 насандаа алхаж орж байжээ. Уншигч та бүхэн түүнийг “Оюутны байр” ситком цувралын хөгжилтэй, хэрсүү охины дүрээр нь мэдэх биз ээ. Бид түүнийг “Түүчээ” буландаа урьж, ярилцлаа.

-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосонд баяр хүргэе. Киноныхоо талаар яриа дэлгээч?

          -Миний хувьд энэ уран бүтээлд оролцсондоо маш их баяртай байгаа. Манай кино хүнд амархан “өгөөш” өгөхгүйгээр тархийг нь ажлуулж, уйдаахгүй олон төрөл хосолсноороо давуу талтай. Анги ахих тусам илүү сонирхолтой болно.

          Үзэгчид эерэг сэтгэгдлүүд маш их илгээж байгаад баярлаж байгаа. Хүүхдүүд “Рана эгч хаана байдаг юм бэ, та мөн үү” гэж их асуудаг. Шүүмжилж байгаа хүмүүс ч бий, үүнийг нь сонсож, цаашдаа алдаа багатай ажил хийх болно.

-Атаман охин кинонд ихэр эгч, дүүсийн дүрийг бүтээсэн байсан. Дүрийнхээ талаар яриа дэлгээч?

          -Сайхнаа бид хоёрын хувьд зохиол бичигдэх үед зохиолчтойгоо хамтдаа байж, бусад дүрүүд болон зохиолын талаар мэдээлэлтэй байсан учраас бүтээхэд дөхөм байсан. Анарын хувьд буржгар үстэй, наснаасаа залуу сэтгэдэг, гэнэн итгэмтгий зантай, дотогшоогоо, шоовдорлогдсон хүүхэд. Бас ганц эрэгтэй найз болох Сайхнаадаа хайртай, хайр дурлалынхаа төлөө үнэнч нэг тийм гэгээн, хайр хүрмээр, өрөвдмөөр дүр байсан.

          Харин ихэр Ранагийн хувьд Анараас тэс ондоо дүр. Хоорондох ялгааг нь яаж гаргах уу гэж бодож, олон төрлийн кино үзэж, нэлээд судалгаа хийсэн. Үүнийхээ үр дүнд Ранагийн дүрийг өөрийнхөө хэмжээнд гаргаж ирж чадсан гэж итгэж байгаа. Кино багийнхан маань ч Рана, Анар хоёрыг ялгахын нүүр хувиргалт, үг хэллэг, биеийн хэлэмж дээр анхаарч ажилласан.

-Тэгвэл Г.Анар ямар зан ааштай хүн бэ?

        -“Атаман охин” киноны Анар өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрөгдөж өөрийгөө мундаг гэдгийг батлахыг зорьдог. Аливаа зүйлд хэт сэтгэл хөөрлөөрөө хандаж, дараа нь ямар үр дагавар гарахыг тооцоолдоггүй. Харин миний хувьд аливаа зүйлийг логик, баримт дээр тулгуурлаж ярьдаг. Эрх зүйч мэргэжлээр сурч байгаа болоод ч тэр юм уу.

-Багадаа ямархуу хүүхэд байв. Бага насныхаа дурсамжаас яриач?

     -Би өвөө, эмээдээ очихоороо дуулж, бүжиглэж өгөөд, авдраас нь чихэр авдаг. Ер нь нэлээн сахилгагүй, өөрийнхөөрөө, хэрсүү, хүүхэд байсан. Манай сургууль “Урлагийн наадам” зохиодоггүй, би сайн дураараа үйл ажиллагааны үеэр бүжгийн үзүүлбэр үзүүлдэг байлаа.

-Энэ олон мэргэжил дундаас яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?

          -Арван жилдээ анги алгасаж, сураад 15 настай их сургуульд орж, 19 насандаа төгсөж байлаа. Тухайн үед надад ямар өгөгдөл байдаг билээ гэж бодоод, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад жүжигчний мэргэжлийг сонгосон. Манай гэр бүлд надаас өөр урлагийн байдаггүй, бичгийн хүмүүс байдаг. СУИС-д надаас өмнө ганцхан удаа 15 настай хүүхэд суралцаж байсан юм билээ. Ангийнхан маань надтай 3-8 насны зөрүүтэй болохоор бүх зүйл дээр нас минь балчирдаад, эрх зан минь арилаагүй. Багш нар жоохон гэж өхөөрдөх, бусдаас илүү зөөлөн хандах тохиолдол ч байгаагүй. Харин “Оюутан хүн бол оюун ухаан саруул, төгөлдөр байх ёстой. Их ном уншиж, тархиа цэнэглээрэй, өөрийгөө дайчлаарай” гэдэг байлаа. Миний хамгийн сайн найз болох СТА Т.Ариунчимэг маань надаас найман насаар эгч ч үзэл бодол, яриа сайхан нийлдэг. Хичээлээ тараад харих автобусанд амьдрал яриад л явдаг байлаа. Найзаараа үргэлж бахархаж, хайрлаж, баярладаг.

 -Танай кино, бичлэгийг үздэг хүүхдүүд Б.Сайханбилэг та хоёрыг хосууд гэж ойлгох тал байдаг. Гэр бүлийнхнийхээ талаар яриач?

         -Хүүхэд гэдэг харсан зүйлдээ итгэж, түүнийгээ үнэн гэж итгэдэг тийм гэгээн ертөнцтэй байдаг. Бид бага байхдаа Бооёо ах, Ундармаа эгч хоёрыг эхнэр, нөхөр гэж итгэдэг байсан шүү дээ. Угтаа бид нөхөр, хүүхэдтэй айлыг гэрийн эзэгтэй хүн. Нөхөртэйгөө арван жилийн ширээнээс одоог хүртэл хамтдаа байна. Нөхөр минь намайг бүхий л үед дэмжиж, хүссэн замаар минь явуулсан, халамжтай, сайхан залуу байдаг. Манай охин Сайхнаагийн фэн, хааяа гэртээ урьж хүүхэдтэйгээ зураг авхуулдаг. Сайхнааг ирнэ гэхээр даашинз өмсөөд, гоёно.

-“Medq agency”-д ажиллаж эхэлсэн түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

          -Би багагүй хугацаанд урлагаас завсарлага авч, төрийн байгуулагд ажилласан.  Тэгээд Оюутны байр” ситком цуврал хамт ажиллаж байсан Ганлий найз маань санал тавиад урлагийн чиглэлээрээ ажиллаж эхэлсэн дээ. Эхний нэг сар бид өдөр болгон бичлэгээ хийгээд, “Яаж хийвэл хүнд хүрэх бол” гээд л санаагаа ярилцаад маш хурдтай ажилласан.  Бичлэг маань хандалт авч чадахгүй устгаж  байсан тохиолдол ч бий.  Анх “Согтуу найз охины 10 төрөл” бичлэг маань өндөрт хандалт авч байсан.

-Эргэж урлагийн салбарт ажиллаад, олонд танигдаад ирэхээр ямар мэдрэмж төрсөн бэ?

          -Анх “Оюутны байр” цувралд тоглосны дараа гадуур явахаар хүүхдүүд таниад зургаа авхуулдаг байсан. Тэр үед цочроо гарсан гэх юм уу, тийм шинэлэг мэдрэмж төрөөгүй. Манай бичлэгийг бүх насныхан үздэг, яг мэдрэмжээ шууд илэрхийлдэг нь хүүхдүүд байдаг.  

-Цаашдаа ямар уран бүтээлд дүр бүтээхийг хүсэж байгаа вэ?

          -Хүн бүрд өөрийн гэсэн цаг хугацаа бий гэж боддог. Одоо миний урлагт өөрийгөө сорих цаг болсон гэж бодож байна. Цаашдаа амьдрал надад ямар боломж, дүр өгнө, түүнийгээ өөрийнхөө хэмжээнд тултал гаргахыг хичээж ажиллах болно.        

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 


Г.АНАР: “АТАМАН ОХИН” КИНОНЫ ДҮРЭЭ ХАЙРЛАЖ, ӨРӨВДӨЖ, БҮТЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 21:56:01
    Э.Баярдалай: Атман охин кино маш олон тооны хүнийг түрс хийлгэж маш их хөгжилтэй гунигтай сэтгэл хөтөлгөж байсан маш онцлогдой кино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 21:55:54
    Э.Баярдалай: Атман охин кино маш олон тооны хүнийг түрс хийлгэж маш их хөгжилтэй гунигтай сэтгэл хөтөлгөж байсан маш онцлогдой кино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 21:52:57
    Э.Баярдалай: Атман охин кино маш олон тооны хүнийг түрс хийлгэж маш их хөгжилтэй гунигтай сэтгэл хөтөлгөж байсан маш онцлогдой кино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 20:36:53
    Номин -Эрдэнэ: миний би атаман охины киног үзээд сэтгэл маань их хөдөлсөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 20:36:52
    Номин -Эрдэнэ: миний би атаман охины киног үзээд сэтгэл маань их хөдөлсөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 20:36:51
    Номин -Эрдэнэ: миний би атаман охины киног үзээд сэтгэл маань их хөдөлсөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 20:36:49
    Номин -Эрдэнэ: миний би атаман охины киног үзээд сэтгэл маань их хөдөлсөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 20:36:49
    Номин -Эрдэнэ: миний би атаман охины киног үзээд сэтгэл маань их хөдөлсөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 20:36:46
    Номин -Эрдэнэ: миний би атаман охины киног үзээд сэтгэл маань их хөдөлсөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-30 20:39:27
    MONHZOLBOO: ih goy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-29 13:06:17
    ***o: .
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188