
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээх гэж байгаад баяр хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлүүдийн талаар яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Хоёр жилийн өмнө сургуулиа төгсөөд удаагүй байхдаа тоглосон “Бужо” олон ангит кино маань олны хүртэл болоод удаагүй. Мөн энэ сарын 21-нээс миний анхны бие даан хийсэн “Атаман охин” ОАУСК олон нийтийн хүртээл болж эхлэх гэж байна. Энэ сард үзэгчидтэйгээ хоёр олон ангит киногоор уулзаж байгаадаа туйлын их баяртай байгаа. Энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөнийг харуулахыг хүссэн.
-Өмнө нь ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?
-Оюутан байхдаа “Анхны харц” УСК-ны гол дүрд тоглосон. Анхны уран бүтээл болохоор камер хараад, их сандарч бас догдолж байсан. Киногоо нээгээд, өөрийгөө дэлгэцээр хараад их ичсэн. Киноны санал ирдэг ч тэр бүр тоглоод байхыг хүсдэггүй.
-“Бужо” кино Солонгосын алдарт “KBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд хийгдлээ. Билгүүний дүрийг бүтээхэд хүндрэлтэй зүйл гарсан уу. Дүрийн судалгааг хэр хугацаанд хийсэн бэ?
-Анх кино зохиолоо уншихад Билгүүний дүр надад шууд таалагдаад, зөвшөөрсөн. Дүрийн судалгааны хувьд анхнаасаа бүх намтар түүхтэйгээ зохиол дээр бичигдсэн учраас их цаг зарцуулаагүй. Билгүүний дүр Сайханбилэг хувь хүнээс тэс ондоо учир бүтээхэд сонирхолтой байсан.
-Киноны өнгө төрх шинэлэг, байгалийн зураглал сайтай харагдаж байсан. Зураг авалтаа аль аймагт хийсэн бэ?
-Сургуультай холбоотой зураг авалт “Найрамдал” зусланд хийгдсэн. Харин байгалийн зураг авалт Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт бүтээгдсэн. Киноны өнгө, дүр төрх, зохиолын агуулгын хувьд солонгос хэв маягтай ч монгол үзэгчдэд зориулан үг хэллэг, биеийн хэлэмжийг монгол хэв маягт оруулан шинэчлэн найруулснаараа онцлог юм.
 (22)(1).jpg)
-Хүүхэд насныхаа талаар яриа дэлгээч, аль нутгаас гаралтай вэ?
-Би Дорнод аймагт төрсөн, ах, эгч, нэг дүүтэй. Багадаа шар царайтай, шонтгор хамартай байсан болохоор Шонхоо, Шонтгороо гэж хүмүүс их дууддаг байсан. Тухайн үед жоохон байсан болоод ч тэр үү тэр хочиндоо их дургүй. Намайг битгий тэгж дууд гээд л их ичдэг байсан ч одоо гоё санагддаг.
-Дэргэдэх хүнээсээ үлгэр дуурайлал авч, мэргэжлээ сонгосон хүүхэд цөөнгүй байдаг. Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу. Яагаад жүжигчний мэргэжил сонгосон юм бэ?
-Аав намайг бага байхад кино их үзүүлдэг байсантай холбоотой байх гэж боддог. Би бүжгийн урлагт дуртай, сургуулиа урлагийн наадамд оролцдог. Нийгмийн идэвхтэй, нийтэч, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэр зан чанар багаасаа урлагтаа ойр өссөн маань жүжигчин болох суурийг минь тавьж өгсөн байх. Одоогоор манай гэр бүлд надаас өөр урлагийн хүн байхгүй.
-СУИС-ийг төгссөн болгон жүжигчин болдоггүй гэдэг. Харин танай ангиас олон хүүхэд мэргэжлээрээ ажилладаг шүү дээ. Оюутан нас, ангийнхныхаа талаар яриач?
-Яг төгсөөд, ажил дээр гарахад жүжигчний мэргэжил амаргүй. Юу хийвэл намайг найруулагчид сонирхох бол, ямар уран бүтээл хийвэл үзэгчдэд хүрэх бол гэх түмэн бодол эргэлддэг юм билээ. Миний хувьд сургуулиа төгсөөд, нэг жилийн хугацаанд нэлээн сэтгэлээр унасан. Гэсэн ч үнэхээр мэргэжилдээ шунан дурлаж, сонгосон болохоор урагшлахаас өөр сонголт надад байгаагүй. Мэргэжлээ орхиогүйдээ өөртөө маш их баярлаж явдаг даа. Манай ангийнхны хувьд олонх нь бие даасан уран бүтээлээ хийгээд, амжилттай явж байгаа. Найзуудаараа бахархаж, тэднээсээ үргэлж суралцаг. Оюутан байхад муудалцах үе бишгүй гардаг, тэр бүрд багш минь биднийг яг л атгасан гар шиг нэгтгэж чаддаг байсан.
-Одоогийн нөхцөлд залуу уран бүтээлчид бие даан уран бүтээл хийх амаргүй шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Энгийн хэрнээ хүмүүсийн анхаарлыг татсан бичлэгүүд хийж эхэлсэн маань оносон болов уу гэж боддог. Хүний сэтгэлд байдаг бүхий л мэдрэмжийг агуулсан бичлэгүүдээр дамжуулан реклам хийж, санхүүгээ босгож эхэлсэн. Бие даан уран бүтээл хийх надад алдах, онох боломжийг өөрөө сонгох давуу талыг өгсөн. Харин ямар нэгэн байгууллагын харьяат байвал надад алдах эрх байхгүй шүү дээ.

-Та “Эмоци” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Эргээд тайзны урлагт хүч сорих, ажиллах бодол бий юү?
-Би МУАЖ Ж.Лхамхүү гэх театрын урлагийн чадварлаг, гайхалтай багшийн шавь шүү дээ. Дипломын жүжгийнхээ гол дүрд тоглож, театрын урлагт дурлаад төгсөж байсан. УДЭТ-ын тайзан дээр жүжгээ тоглоод, зогсож байсан тэр мэдрэмж одоо ч надад үнэхээр гайхалтай санагддаг. Тиймдээ ч надад боломж гарахын бол театрын тайзан дээр жүжиглэхийг маш их хүсэж, мөрөөдөж явдаг. Тэр тусмаа дэлхийн сонгодог жүжгүүдэд тултал сайн тоглохыг хүсдэг.
-“YZ tv”-д багагүй хугацаанд ажиллаж, “Toxic Love” гэх сонирхолтой цуврал контентоор олон танигдаж эхэлсэн шүү дээ. Тухайн үеэ эргэн дурсаач?
-“YZ tv”-д “100-гийн хайр” “Toxic love” гэх хоёр цуврал контентыг найруулж, өөрөө дүр бүтээж ажиллаж байсан. Хоёр жилийн хугацаанд чамгүй олон бичлэг хийж, тэр хэрээр намайг үзэгчид илүү таньж эхэлсэн. Одоо бодоход дурсамжтай, завгүй сайхан цаг хугацаа байсан санагддаг даа. Үүнээс хойш өөрийн “Medq media agency” болон “Master film studio”-г үүсгэн байгуулаад, уран бүтээлүүдээ туурвиад л явж байна.
-Олны дунд урлагийн хүн гэхээр л өндөр ёс суртахуунтай, үргэлж зөв явах ёстой гэх өрөөсгөл ойлголт байдаг. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-Мэдээж олон танигдах тусам биеэ зөв авч явах ёстой. Гэхдээ үргэлж гоёмсог эдлэл шиг байна гэсэн үг биш. Манай бичлэгийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд их үздэг болохоор аль болох зөв үлгэр дуурайлал болохыг л хичээдэг.
-Цаашид ямар уран бүтээлүүд дээр ажиллахыг зорьж байгаа вэ?
-Сошиал контентуудаа тасралтгүй хийнэ. Гэхдээ үүнээс илүүтэй дэлгэцийн чанартай, чансаатай, сонирхолтой, шинэлэг уран бүтээлүүд хийхийг илүүтэй зорьж ажиллаж байгаа. Шинэ уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд ороод явж байна даа.
| Б.САЙХАНБИЛЭГ: "Атаман охин" киноны дүрээр хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөнийг харуулахыг хүссэн |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |