Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөлжээ.
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашуудыг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Газар чөлөөлөлж буй хэсгийн авто зам нарийхан бөгөөд явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ.
Харин тус хорооны иргэд:
“Эдгээр гараашуудыг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүс тул энэ хэсэгт осол, аваар их гардаг. Өнөөдөр энд эргүүл хийгээд зогсож байхад хажуугаар өнгөрөх хүмүүс гараашуудыг буулгаж байгаад баярлан, зөв ажил хийж байгаа талаар яриад л зөрж байна лээ.
Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд баярлаж байгаагаа энэ хавийн оршин суугчдын өмнөөс хэлмээр байна. Уг байршилд жолооч нарын үзэгдэх орчинд саад учруулахааргүй ногоон байгууламж хийгээсэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Уг захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хашаа хайс, тоосгон гараашуудыг буулган тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.
| Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 17 тоосгон гараашийг буулгажээ |
|
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |