Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хийгдэж буй “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт дуусжээ. Уг цэцэрлэгт хүрээлэн Тахилт буюу 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэд ашиглалтанд ороход бэлэн болсон байна.
Уг хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Неон гэгээ” ХХК ажиллажээ
Энэхүү дөрвөн га талбай бүхий бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Неон гэгээ” ХХК ажилласан. Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8000 ам метр явган хүний зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдлээ. Ногоон байгууламжийн ажилд 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22 мянган ам метр талбайн зүлэгжүүлэлт хийсэн юм.
| “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |