• Өнөөдөр 2025-12-02

ХАЙРЫН ХОТ ПАРИСААС ТЭМДЭГЛЭХҮЙ

2025-12-02,   29

“Хайрын хот” Парис

      Франц Улсын Парис хот руу ойртох тусам сэтгэл, догдлож явав. Дэлхийн дахинд Парис хотыг “Хайрын хот”, “Загварын төв” хэмээн нэрлэдэг билээ.  Дэлхийн хувцас загварын нийслэл Парис хот уран барилга, дарс, брэнд хувцас, үнэртэн, гоо сайхны бараагаар алдартай. Тийм болохоор тэр сайхан зүйлүүдийг үзэж, харах хүсэлд, сэтгэл яарч тэмүүлж байлаа. Алсаас Парис хотын бараа харагдахад баярлав. Парис хот ойртох тусам догдлол улам бүр нэмэгдэн, сэтгэл баясаж, хараа чилээж эхлэлээ.

    Парисын алдартай гүүрнүүдийн хашлаганд дурлалт хосууд хайр дурлалаа бэхжүүлж, цоож өлгөдөг уламжлалыг бий болгожээ. Энэхүү гүүрнүүд Парисыг хайрын хот болгоход хамгийн их нөлөөлөө үзүүлсэн гэнэ. Олон тонн цоожны улмаас гүүрний хашлага нурах тохиолдол гарсан гэх. Францын романтик хайрын кино, дуу хөгжим нь дэлхий дахинд танигдаж алдаршсан нь бий. Эйфелийн цамхаг Парисын романтик орчинг бий болгодог. Энэхүү цамхаг нь шөнийн цагаар гэрэлтэж, романтик, ид шидийн мөчүүдийг өнгөрөөх сайхан орчинг бүрдүүлдэг. Эрт үеэс францын түүх, уран зохиол нь хайр дурлалын гайхамшигт нарийн мэдрэмжүүдийг цогцлоосоор иржээ. Францын урлагийг нэгтгэсэн Луврын музей музей нь болзоо хийхэд хамгийн тохиромжтой газар юм байна.



     Парис хот нь III зуунд Иль Дө Ла Сите арал дээр байсан Кельтийн суурингаас эхлэн хөгжсөөр иржээ. Харин XVI зуунд “Франциск-1”-ийн үед Парист соёл, урлаг цэцэглэн хөгжих үе эхэлсэн гэдэг. Ялангуяа абсолютизмын үе XVII зуунд хаанчилж байсан XIV Луигийн санаачилгаар Парис хотод олон шинэ барокийн загварын барилга болон үзэмж төгөлдөр гудамж талбайгаар өргөтгөсөн нь барокийн үед хот тохижуулах үлгэр жишээ болжээ.

     Өнөөгийн Парис хот Европын холбооны хамгийн их хүн амтай хотуудын нэг  “Аire urbaine” буюу метрополи хот болжээ. Тус хот нь 12.4 сая хүн амтай. Европ тивдээ Лондон хотын дараа хоёрт ордог. Хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг. Парис хотыг Европын бусад орны нийслэл хотуудтай харьцуулахад харьцангуй бага талбайтай 105 км/кв ба нэг километр квадрат талбайд 22 мянган хүн оногдож байгаагаараа Европын хүн амын нягтаршил хамгийн өндөртэй нийслэл хот болжээ.

     Парис хотод “ЮНЕСКО”-гийн төв байр, олон улсын худалдаа, аж үйлдвэрийн байр, танхимууд байна. Парист дэлхийн сонирхлыг татсан алдарт Эйфелийн цамхаг, Парисын Дарь-Эхийн сүм, Луврын музей зэрэг байдаг нь аялагч, жуулчдыг ихээр татдаг. Жилдээ ойролцоогоор 16 сая гадаадын жуулчин Парист ирдэг учир Лондон, Бангкок хотуудын дараа орох хамгийн ихээр жуулчид ирдэг хотуудын тоонд ордог.

     Гайхалтай үзэмжтэй барилга, байгууламжууд нь тухайн улс, хотыг чимж, түүхийг нь харуулж олон зуун жил нэрийн хуудас нь болдог билээ. Европ болон Францын уран барилгад авьяас чадвартай архитекторуудын ур ухаан нэвт шингэсэн байдаг. Готик архитектур нь Европт XII-XVI зуунд өндөр хөгжсөн хэв маяг юм. Готик уран барилгын архитектурын гол онцлог нь тэнгэрт тэмүүлсэн шовх орой ба сүр жавхлант хэлбэр байдаг. Нуман арк бүхий орц, нүсэр тулгуурууд, сарнай цонх, загалмай хэлбэрийн байгуулалттай.

    Ер нь Европын улс орнууд эртний барилга, байгууламж, орон сууцыг хуучин хэвээр нь сэргээн завсарлан, хадгалан үлдэхийг чухалчилж үздэг юм байна. Манай Улаанбаатар хотын дарга нар 40-50 жил болсон барилгуудаа дахин төлөвлөлт хэмээн нурааж байгаа бол Европынхон 400-500 жил болсон барилгаа тэр хэвээр нь хадгалан үлдэж чаджээ. Манай улс шиг жил болгон гудамж, талбайн чулуун замыг хуулж сольдоггүй юм байна. Европын хотуудын чулуун зам хэдэн зуун жилийн үүх, түүхийн гэрч болон үлджээ. Хотууд нь нэгэн жигд 4-6 давхар барилгуудтай болохоор үзэгдэх орчин, алсын бараа яг л “Алган дээр тавьсан” юм шиг харагдана. Иргэдээ ая, тухтай орчинд тайван амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлж, иргэний нийгмийг бүрэн цогцлоож чаджээ. Тийм болохоор иргэд нь стрессгүй, тайван амгалан амьдрах юм. Манайх шиг төсвийн мөнгө, хөрөнгийг хулгайлдаг улс төрчид алга. Хууль, дүрэм журам нь иргэдийн эрх ашгийг хамгаалсан энгийн ойлгомжтой. Татварын дарамт, үнийг хөөрөгдлөөр иргэдээ татаж унагах бодлого явуулдаггүйг үзэж, хараад атаархах сэтгэл төрж явлаа.

     Францын жижиг хот суурин, хөдөөний тосгон нь үнэхээр цэвэрхэн тохь, тухтай. Газар тариалан, фермерийн аж ахуйг сонгодог хэлбэрээр нь хөгжүүлж чаджээ. Нар, саллхины сэргээдэх эрчим хүч өргөн дэлгэрчээ. Франц Улсад атомын цахилгаан станц олон байх. Баяжуулсан уран атомын цахилгаан станцын гол түлш болдог аж. Атомын цахилгаан станц, нар салхины сэргээдэх эрчим хүчийг ашигладаг болохоор утаа, униар, тоос тортог Францад огт алга. Монгол Улс уранаа баяжуулж, ганцхан том атомын цахилгаан станцтай болчихвол утаа, униар гаргадаг нүүрсний хэрэглээ огт хэрэггүй болно. Гэтэл харь гүрний бодлогоор уран олборлох хортой. Усан цахилгаан станц байгаль орчинг сүйтгэнэ гэсэн хэрүүл, тэмцэл хийсээр хэдэн арван жилийг барж, дэлхийн хөгжлөөс хоцорсоор явна. Бидэнтэй адил Оросын нөлөөнөөс гарсан Казахстан Улс уран олборлон баяжуулж, атомын цахилгаан станц байгуулан “Нүдэн дээр” цэцэглэн хөгжиж байна. Казахстанчууд төрийн мэргэн бодлогын үг дүнгээр хөгжил, цэцэглэлтийг бий болгон, Астана хэмээх орчин үеийн шинэ нийслэл хотыг байгуулан, хүчирхэгжиж Оросын нөлөөнөөс алсран холдож байгаа.

    Францын хөдөө нутгийн эдлэн газрын торон хашаанд үхэр, адуу, хонь, ямаа нь идээшлэж харагдана. Малын тоо толгойг өсгөх биш, ашиг шим, өгөөж, чанарыг нь чухалчилж үздэг гэнэ. Эдлэн газрын нэг айлын торон том хашаанд 10-20 тооны мал л бэлчинэ. Тэд малын тоо толгойг тогтмол зохист хэмжээнд барьж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг аж. Тариан талбай нь эмх цэгцтэй, ногоон хивс дэвссэн мэт үзэсгэлэн төгөлдөр, өнгө үзэмжтэй. Европын чийглэг, дулаан уур амьсгал нь тариа, ногоо, мод, бут ургахад таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Дэлхийг “Байлдан дагуулсан” Франц сүрчиг

    Францууд сүрчигийн үйлдвэрлэлээр алдартай. Эмэгтэй хүний үсний анхилуун үнэрээс анх сүрчиг гарган авах оролдлогыг хийж байсан гэх домог, хууч яриа байх. Францад XVIII зууны төгсгөл үеэс “Грасс” компани нь сүрчигний үйлдвэрлэл эхлүүлжээ. “Грасс” бол францийн сүрчиг үйлдвэрлэлийн төв бөгөөд дэлхийн сүрчигийн гол төв аж. “Грассад” 2000 гаруй төрлийн үнэрийг ялгаж авдаг гэнэ. “Грасс” Францын байгалийн үнэр, үнэртэн, амтат үнэрийн гуравны хоёр хувийг үйлдвэрлэдэг аж.  Олон тооны үнэртэнгүүдийн хамгийн чухал хэсгийг Жасминаас гаргаж авдаг гэх. Одоогоор 27 тонн мэлрэг цэцгийг жил бүр “Grasse”-д хураан авдаг гэнэ лээ.

Францыг дарсгүйгээр төсөөлөх аргагүй

    Франц Улс дэлхийн дарсны хамгийн том экспортлогч орон юм. Франц Улс өнгөрсөн 2024 онд 8.7 тэрбум еврогийн дарс экспортолсон байна. Францууд зөвхөн усан үзмийн жимснээс гаралтай ундааг л дарс гэж нэрлэнэ. Харин Европын холбооны хуулиар дарсан дахь этилийн спиртийн эзлэхүүний хувь нь хамгийн багадаа 8.5 хувьд хүрч байж дарс гэж нэрлэгдэх ажээ. Хамгийн түгээмэл дарс нь улаан, цагаан, ягаан дарс.  Хоёр дахь удаагаа исгэснийг  нь оргилуун дарс, зект, кава, шампанск гэх мэтээр нэрлэдэг юм байна. Францад дарс хямд үнэтэй байх. Тэр хямд дарсыг Монголын компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүс оруулж ирээд хэдэн арав дахин үнийг нь нэмээд иргэдээ шулдаг юм байна.

Жуулчдыг “Соронзон” мэт татах Парисын соёлын өв

    Франц Улс жуулчдыг соронз мэт татдаг гайхалтай өв соёл, гайхамшигт түүх, соёлын дурсгалт газрууд, дарс, тансаг сүрчиг гээд олон зүйлээрээ дэлхийд алдартай. Мөн Эйфелийн цамхаг, Парисын дарь эхийн сүм, Гарниэр дуурийн театр, Версалийн музей, Луврын музей гэх мэт хүн төрөлхтний бахархал болсон  дахин давтагдашгүй архитектурын түүхтэй орон билээ. 

 Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Луврын музей 

    Парис хотын нүүр царай болсон, түүхэн бахархалтай уран барилгуудын нэг болох Луврын музей нь Францын гэхээсээ илүү Европын түүхийг шингээсэн уран барилга, интерьер, экстерьерийн хөгжил, сэргээн засварлалт, хүн төрөлхтний түүх, дурсгалын хосгүй үнэт үзмэрүүдийг багтаасан дэлхийн төв цогцолбор юм. Хаад язгууртнуудын гэр бүлийн цуглуулгаас эх үндэс нь тавигдсан Луврын музейд балар эртнээс XIX зууны хүртэлх үеийн 35 мянга гаруй үзмэрийн 380 мянган эд зүйлс хадгалагдаж байна. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд байх.

     2008 оноос музейг Египетийн хөшөө, уран баримал, Грек, Этрус, Ромын урлаг, Ойрхи Дорнодын хөшөө, Исламын урлаг, уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, уран зураг, хэвлэмэл болон гар бичмэл гэсэн найман төрөлд хуваасан байдаг. Алдарт “Мона Лиза”, Миллосийн “Венера” зэрэг гайхалтай бүтээлийг зөвхөн энэ музейгээс л харах боломжтой. 

     Луврын музейн нэгдүгээр давхарт орших Апполоны галерейн танхимаас ачаа өргөгч ашиглан хулгай хийсэн тохиолдол саяхан гарчээ. Хулгайч нар Наполеон, хатан хаан Жозефина нарын үнэт эдлэлийн цуглуулгаас хүзүүний зүүлт, энгэрийн сүлбээр, эмэгтэй хүний толгойн чимэглэл зэргийг хулгайлжээ. Сэжигтэн цагаач этгээдүүд баригдсан байна.  Луврын музей бол жил бүр есөн сая үзэгчийг хүлээн авдаг дэлхийн хамгийн алдартай музей юм.

Парисын дарь эхийн сүм 850 жилийн настай
 

     Францын хамгийн урт бөгөөд баялаг түүхтэй уран барилга бол Парисын дарь эхийн сүм. Байгуулагдсан цагаас хойшх 850 жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд, хэдэн удаа шинэчилсэн бөгөөд өдгөө жилд 12 сая хүн ирж үздэг байна. Парисын дарь эхийн сүм түүхэн он жилийн хугацаанд сүндэрлэхдээ олон удаагийн дайн самууныг давж, үе үеийн хаадын сэргээн засварлалтын ачаар өнөөдрийн цаг үеийг хүртэл хадгалагдан үлдсэн түүхтэй. Саяхан жилийн гаруйн өмнө тус сүм түймэрт өртсөн байна. “Готик” хэв маягийн католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлджээ. Францын Засгийн газар богино хугацаанд сүмийг сэргээн засварлан хуучин хэвэнд нь оруулжээ.

Энэ цаг үеийн гайхамшиг Эйфелийн цамхаг

   Францын бэлгэ, тэмдэг болсон 324 метр өндөртэй Эйфелийн цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд сүндэрлэнэ. Уг цамхагийг 1887 оны долоон сараас барьж эхэлжээ. Цамхагийг барихад 700-гаад зураг төсөл үйлдэгдэж, 18 мянган хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, 1889 он барьж дууссан байна. Гэвч Францын нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болжээ. Тэд үзэмж муутай “Нүдэнд торсон төмрийн хог” хэмээн шүүмжилж, нураах хэрэгтэй гэж эсэргүүцсэн байна. Харин XX зууны эхэн үеэс цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагч, зураачид олширч, өдгөө Францын гол бэлгэ тэмдэг болсон байх. Эйфелийн цамхагийг 200 сая гаруй жуулчин үзсэн нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн дурсгалын газар болсон гэдэг. Өнөөдрийн байдлаар цамхагт 120 антен, хөшөөний оройгоос 32 радио станц, 40 телевизийн суваг цацагдаж байна. 

 “Хайрын хот”-ыг “Хар арьстангууд” бүрэн эзэлжээ

    Парис хотын моддын навчис шарласан хэдий ч зүлэг нь ногоо хэвээр байх. Агч модны шарласан том навч гудамж дүүрэн, хөлөөр нэг хөглөрөх нь үзэсгэлэнтэй ч юм шиг харагдана. Намрын хүйтэн бороо асгарч, үүл, мананд Парис хот умбах нь үзэсгэлэнтэй бөгөөд “Үлгэр”-ийн мэт гайхалтай. Франц Улсын баруун хэсэг далайн чийглэг уур амьсгалтай. Харин өмнө зүгийн хотуудад нь Газар Дундын тэнгисийн дулаан уур амьсгал зохилно. Төв болон зүүн хэсгээрээ эх газрын чийглэг уур амьсгал давамгайлдаг.

     Баруун хойд Европын хотуудыг бодвол Парис хотод 17.00 цагт цагаан гэгээ тасрах юм. Биднийг Европод өнгөрүүлсэн арав гаруй хоногт цэлмэг нартай өдөр бараг л байсангүй. Бүүдгэр тэнгэрээс уйлагнасан зөөлөн усан бороо үе үе шивэрнэ. Парис хотод хүрэмтэй явахад халууцах юм. Хотын гудамжаар ноосон цамцтай явахад их тохиромжтой байлаа. Гэхдээ өглөө, оройн сэрүүнд жаахан жиндүүхэн байх юм билээ. Миний төсөөлж байсан “Хайрын хот” Парис биш байлаа. Будапешт, Праг, Вена, Женев хот шиг эртний барилгууд Парис хотод олон хэдий ч орчин үеийн барилгуудтай холилдсон нь үзэгдэх орчинг хязгаарлан,  нэг л зохимжгүй. Яг л Улаанбаатар хот шиг эмх замбараагүй, төлөвлөлтгүй, шавааралдсан бетонон хүйтэн хөндий ширэнг мэт санагдсан.

     Парис хотын хар арьстан нараас илүүтэйгээр “Унаган” төрөлх Францууд нь их найрсаг, халуун дулаан сэтгэлтэй хүмүүс байх юм билээ. Худалдаа үйлчилгээний газрын хүмүүс нь их л найрсагаар “Бонжоу” хэмээн мэндлэн угтаж, “Мехси” хэмээн үдэн гаргах нь их л дотно мэдрэмж,  дулаан уур амьсгалыг төрүүлэх нь таатай. Шигүү барилгуудын нарийн гудамж бүрийн буланд хар арьстан залуус тав, араваараа бөөгнөрч холхих нь нэг л ая тухгүй, таагүй мэдрэмжийг төрүүлнэ. Африк, Ойрх Дорнод, Ази, Европын зүсэн зүйлийн хүмүүс Парис хотод суурьшжээ. Франц Улс ардчилал, хүний эрх чөлөөг анхлан тунхагласан хэмээн бахархдаг ч “Ардчилал хэтэрвэл анархизм” болдог гэдгийг  Парис хотод үзэж, харах шиг боллоо.

    Дэгсдүүлж ярьвал Африкийн цагаач харь арьстангууд Парис хотыг бүрэн эзэлжээ. Тэд хүний эрх чөлөө, ардчилал гэдгийг “Уландаа гишгэсэн” байх. Тамхи татаж, архи, пиво ууж, сөөнгө бүдүүн хоолойтой хар бүсгүйчүүд хашхирна. Африкийн цагаачид ажилгүй иргэд гудамжаар сэлгүүцэж, хулгай, дээрэм, хүчирхийлэл үйлддэг аж. Мөн Араб, Ойрх Дорнодын дайнаас зугтсан дүрвэгчид харуудын нэгэн адил хулгай, дээрэм, тонуул хийж амьдардаг юм байна. Парис хотын гудамж давчуухан нарийн, Улаанбаатар хот шиг машин, мотоцикл, мопед, скүтер, унадаг дугуй нь холилдон холхилно. Хурд хэтрүүлж явах нь явган иргэдэд байнгын айдас, түгшүүртэй.

    Сена мөрний эрэг дагуу дүрвэгч, цагаач иргэдийн нэг хүний, нэгэн жигд майхан ярайн харагдана. Шөнөдөө дүрвэгч, цагаачид хоног төөрүүлдэг бололтой. Гудамжинд гудас дэвсэн, хөнжил хөмөрч унатах хүн ч олон байна. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш л дээ. Гэхдээ яагаад ч юм Африкийн цагаачид “Хайрын хот”, “Загварын төв” болсон Парис хотыг үнэхээр гутааж буй гутамшиг нь болжээ. Тэд “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг шиг л авирлах болжээ. Соёл боловсролын түвшин, улс орны хөгжлийн ялгаа, хувь хүний суурь хүмүүжил, ямар чухал байдаг нь Парис хотод ил тодоор ялгарч харагдана. Израйль, АНУ-ууд Ойрх Дорнодын ядуу, буурай улс орнуудыг бөмбөгдөж, дайн дажин, өлсгөлөнд нэрвэгдүүлэх болсон нь цагаач, дүрвэгчдийн урсгалыг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

    Францууд болон Европын улс орнууд “Үйлийн үр”-ээ эдэлж байна уу гэж бодлоо. Европчууд XV  зуунаас эхлэн Африкийн хар арьстан нарыг боол болгон худалдаж, улс орныг нь колончлон, эд баялагийг нь тонон дээрэмдсэн. Англи, Франц, Герман, Итали, Испани, Португаль зэрэг улсын иргэд Хойд, Өмнөд Америк, Австрали тив рүү нүүдлэн шилжиж, уугуул иргэдийг аймаглан устгаж, газар нутгийг нь булаан авч суурьшсан билээ. Сайн, муу ямар нэгэн үйл хийснээс хүний болон улс орны амьдрал шалтгаалдаг гэдгийг Парис хотоос мэдэрч явлаа.  Франц Улс Хойд Африкийн Алжир, Марокко,Тунис, Зүүн Өмнөд Азийн Улсуудыг колончилж байсан. Тэдгээр улсын иргэд францаар чөлөөтэй ярьдаг. Франц Улсын хүн амын хэдэн хувийг колон улсын иргэд эзэлдэгийг мэдэхгүй. Францын хөгжил, цэцэглэлтийн гэрэл гэгээтэй зүйлийг магтан сайшааж бичихийг урьтал болгосонгүй. Жинхэнэ эрх чөлөө, амар амгалан тайван байдал Парис хотод биш, Францын буйдхан хөдөө тосгон сууринд л байгааг л мэдэрсэн. “Бонжуо” Франц, “Мехси” Парис хот минь...

Парис хот 2025.11.20.

 


ХАЙРЫН ХОТ ПАРИСААС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188