Хуралдааны эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт Монгол Улсын 2025 оны эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны үйл ажиллагааны үр дүн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил сайн байсан ч оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц эрчимжиж, 2 дугаар сард 9.6 хувьд хүрсэн. Энэхүү сорилтын эсрэг Монголбанк Мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувьд хүргэсэн. Үүний үр дүнд инфляц аажмаар буурч, оны эцэст улсын хэмжээнд 7.5 хувь болж, Төв банкны зорилтот интервалд орж буурсан ч импортыг хөөрөгдөж буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад валютын нөөцөө хамгаалах шаардлага тулгарсан. Тиймээс оны эхэнд Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулж, өр, орлогын харьцааны (DSTI) дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулж, банкны төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг цаг алдалгүй гаргасан нь үр дүнгээ өгсний дээр гадаад секторын хувьд, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц оны эхнээс 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 4 дүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 7.3 тэрбум ам.долларт хүрч баталгаажаад байгааг онцлов.
Түүнчлэн банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1 хувь болон буурч, системийн нийт өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8 хувьтай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байна. Цаашид Төв банкны хараат бус, бие даасан байдлыг Олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн шийдвэрлэж, бодлогын орон зайгаа тэлэх, улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн реформ шаардлагатай. Иймд Монголбанкнаас боловсруулсан 'Төв банкны тухай хууль' болон 'Банкны тухай хууль'-ийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаагаа Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт мөн хэлэв.
| Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |