Залуусын дунд амиа хорлолт нэмэгдэж байгаа энэ цаг үед сэрэмжлүүлэг болгох үүднээс нэгэн харамсалтай хавтаст хэргийг хүргэж байна. Талийгаач Т 21 настай байжээ. Тэрээр төрсөн аавынхаа хараал зүхэл, согтуудаа хэлсэн аймшигт үгсийг тэвчилж чадалгүй амиа хорлосон байна. Хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт шүүхээс долоон жилийн хорих ял оноожээ.
Шүүгдэгч Ц.О нь 2025 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн хүү О.Т-ийг “Гомо, энэ тэнд хүнд дээрэлхүүлдэг арчаагүй, биеэ үнэлэгч, шоронд орвол хүчиндүүлнэ, над шиг өргөн цээж байхгүй, ална, чаддаг юм бол үх зэргээр хүчирхийлсэн, доромжилж, зодож, тамлан зовоосон, айлган сүрдүүлжээ. Үүний улмаас О.Т хоолойгоо боомилж амиа хорлоход хүрчээ.
Талийгаач Т-ийн ээж мэдүүлэхдээ “Манайх хашаандаа гэр, байшинтай. Тэр өдөр үүрээр миний том хүү, нөхөр хоёр хойд байшиндаа хэрэлдэж байгаа юм шиг сонсогдсон. Гүйгээд очтол гал тогооны хамаг эд зүйлсийг эвдэж, аяга шанага хагалсан байсан. Хүүгийн зүүн гарын алга хэсгээс, нөхрийн нүүрнээс нь цус гарч байсан. Тэднийг хараад байж байтал удалгүй миний дунд хүү Т ороод ирсэн. Тэгж байтал согтуу байсан том хүү маань унтаад өгсөн. Харин нөхөр маань хэвтчихээд дунд хүүгээ доромжилж, “Би чиний ялыг үүрч байна. Чи муу гомо, аймхай” зэргээр харааж зүхсэн. Дунд хүү маань намайг “Та энд байж бузар үгнүүдийг сонсоод яах вэ. Урагшаа гэр рүүгээ ор. Би энэ хоёрыг харж хонохгүй бол зодолдоод унана” гэж хэлсэн. Өглөө 07:40 цагт хойд гэр рүүгээ ороход хоёр давхрын жижиг өрөөний цонх онгорхой байсан. Яагаад онгойдог билээ гэж бодоод цонхоор шагайтал дунд хүү Т минь олсоор өөрийгөө боочихсон, хөл нь унжсан байдалтай байсан. Том хүүгээ сэрээх гэтэл сэрээгүй, 13 настай охиноо дуудаж, хүүгийнхээ дүүжилсэн олсыг хайчилж тасласан. Тэгээд түргэн, цагдаа дуудахад миний хүү хэдийнэ амьсгал хураасан байсан. Би хүүгээсээ холдож чадаагүй, нэг мэдэхэд ах нь дүүгээ тэврээд уйлаад байсан. Гэтэл нөхөр маань босож ирээд, том хүүг “Чи үхэхгүй яасан юм. Би чамайг алах байсан” гээд дайрсан. Нөхөр маань Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, таксинд явдаг, хамгаалалтын албанд ажилладаг байсан сүүлийн хоёр жил уурхайд ажилладаг байсан. Бид хоёр 1997 онд гэр бүл болоод 28 дах жилдээ болж дундаасаа гурван хүүхэдтэй болсон. Зан байдлын хувьд архи уусан үедээ догшин зан авиртай болдог. Намайг элдвэ янзаар харааж, зүхдэг. Хардалтын улмаас хэд хэдэн удаа зодож, тамлаж байсан. Хүүхдүүд том болсноос хойш зодох нь багассан. Хоёр хүүгээ гомо, энэ тэнд хүнд дээрэлхүүлдэг арчаагүй, биеэ үнэлэгчид, шоронд орвол бөгсдүүлээд явна, над шиг өргөн цээж байхгүй, ална гэж байнга хэлдэг. Нөхөр эрүүлдээ том хүүгээс илүү дунд хүүдээ амь байдаг байсан. Согтчихоороо л13 настай охиноо хүртэл чи янхан болно гэдэг. Хүүг чи төрөх ёсгүй аборт хийлгэх ёстой байсан хүүхэд, гомо, бөгсдүүлнэ, арчаагүй гэх мэтээр байнга хэлж байдаг энэ бүхэнд миний хүүд их хэцүү тусдаг байсан. Ихэнхдээ дугарахгүй бодолд ороод суучихдаг байсан. Аав нь хоёр хүүгээ байнга зоддог байсан хүзүүг нь боодог, нүүрийг нь самарддаг, мааждаг байсан. Сүүлийн таван жил нөхөр бүүр араатан шиг болсон. Миний хоёр хүү аавыгаа зүгээр байхад ядагчгүй согтуу ирчихээд над руу болон миний хоёр хүү рүү дайраад эхлэхээр нь намайг хамгаалж зодуулдаг аргаа бараад сүүлдээ таныг дийлдэггүй дээ биш төрсөн эцэг болохоор чинь гар хүрдэггүй шүү гэж хэлж байсан, миний хүү аавыгаа гомдоох зүйл хийж байгаагүй. Миний хүү амиа хорлосон гэхдээ амиа хорлоход эцэг нь нөлөөлсөн амиа хорлох нөхцөл байдалд хүргэчихлээ, эцэг нь өнөөдөр өглөө цуг байхдаа юу гэж хэлсэн болоод ийм байдалд хүргэчихив л гэж бодож харамсаж байна. Энэ бүхэнд эцэг нь буруутай төрсөн цагаас нь хойш хэлэх хэлэхгүйгээр дарамталж гэр бүлийн хүчирхийлэлд байлгаснаас болж амиа хорлосон байна миний хүүд өөр ямар ч амиа хорлох шалтгаан байхгүй, ямар их зүтгэлтэй хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байлаа даа энэ бүхэнд аав нь буруутай...”гэж мэдүүлжээ.
Талийгаач Т-ийн найз охин мэдүүлэхдээ “Бид хоёр жилийн өмнөөс үерхэж эхэлсэн. Гэрт нь хэд, хэдэн удаа очиж байсан ч ээжтэйгээ уулзуулж, аавыгаа нуудаг байсан. Аав нь ахынх нь өмнөх эхнэрүүдийг доромжлоод хөөгөөд явуулчихсан болохоор чамайг уулзуулахгүй доромжлоод хөөгөөд явуулчих байх би тэгэхийг хүсэхгүй байна байсан гэдэг. Т нь гэртээ эцэг, эх, ах, дүүтэйгээ амьдардаг, ээж дүүтэйгээ илүү дотно байдаг, аавыгаа их хэцүү ах болон намайг ээжийг доромжилдог гэж удаа дараа хэлж байсан. Ахыгаа ээжийгээ дүүгээ ааваасаа хамгаална гэж ярьдаг байсан. Хэрэг гарахын өмнөх өдөр бид манай гэрийн гадаа уулзсан. Шөнө нь над руу чат бичсэн байсныг өглөө би харсан. Бичсэн чатандаа “Хайр минь миний өмнөөс ээжид минь хэлээд өгөөрэй. “Гэр бүлдээ хайртай байсан шүү”...Хайр нь аавын цусыг үзээд амьд байж боломжгүй юм хийчихлээ... Хайр нь чамдаа хайртай шүү... Гэр бүлдээ бас хайртай... Хайр нь шийдсэн дээрээ явлаа... Уучлаарай... Та хэд минь сайхан амьдраарай... Сүүлийн удаа хайраа хайртай шүү... Ээжид хэлээрэй уучлаарай гээд хэлээд өгөөрэй гуйя.... Өөр хүсэх юм байхгүй ээ..... Эцгийн цусыг үзлээ дэндүү харамсаж байна" гэж чат бичээд үлдээсэн байсан. Ээж дүү хоёртоо илүү дотно байсан, аавынхаа талаар гоё сайхан зүйл ярьж байгаагүй. Аав удахгүй уурхайгаасаа ирнэ 14 хоног яаж тэснэ дээ гэж ярьдаг байсан, ирсэн үед нь цаг хугацаа удааширч байхгүй үед нь цаг хугацаа ямар хурдан болдог юм бэ дээ гэж ярьдаг байсан. Аавтайгаа л харилцаа муу санагдсан болохоор би нэг удаа асууж үзэхэд архи уугаад ээжийг зовоодог хэл хэлэхгүй үгээр хараадаг багаасаа л ийм байдалтай байсан нэг бол аав үхнэ, үгүй бол би үхнэ тэгэхгүй бол энэ гэр бүл нэг л болохгүй байна гэж их ярьдаг байсан...” гэжээ.
Шүүгдэгч О мэдүүлэхдээ “Талийгаач хүү рүүгээ би “Аавдаа нэг шил архи аваад ир” гэж хэлсэн. Талийгаач хүү маань гадаа гэгээтэй байхад гэрт ирсэн. Хүүгийн авчирсан архинаас уусан. Том хүүтэйгээ маргалдаж, зодолдсон юм шиг байна лээ. Талийгаач хүү маань “Та хоёр одоо маргалдахаа боль. Би таксинд явна” гэж байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Өглөө сэрэхэд эхнэр С гэрийн гадаа орилж, хашхираад байсан. Эхнэр С “Муу архичин минь, миний хүү өнгөрчихсөн байна шүү дээ...” гээд л уйлаад байсан, тэр үед юу болж байсан талаар би анзаараагүй, талийгаачийг тэврээд л уйлж байсан, энхэр С, хүү Д хоёр “...таниас болж байгаа юм...” гээд дайраад байсан, цагдаа нар удалгүй ирсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэх, саатуулах байранд аваачсан” гэсэн байна.
Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн харилцаатай хүн болох төрсөн хүүг байнга хүчирхийлж, доромжилж, зодож, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэний улмаас амиа хорлоход хүргэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
| ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ |
|
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |