ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Ж.АНУДАРЬ, Г.НАРАНЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 24 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, “Душанбэ-2025”, Душанбэ-2026” их дуулгын хошой аварга, ОУХМ Жамсрангийн Анударь, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг нар барилдана. ОУХМ Ж.Анударь 48 кг-ын жингийн бүх тамирчдыг толгойлон "А" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстан, Энэтхэгийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Харин ОУХМ Г.Наранцэцэг "С" хэсгийн толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Испани, Словакийн бөхчүүдийн хэн ялсантай өрсөлдөнө.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д М.НАНДИН-ЭРДЭНЭ, Ц.ГАЛ-ОД, Б.ХОРЛООДОЙ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар барилдана. ОУХМ М.Нандин-Эрдэнэ 52 кг-ын жингийн бүх бөхчүүдийн толгойлон "А" нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстаны тамирчинтай барилдана. Харин ОУХМ Ц.Гал-Од "D" хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны бөхтэй таарсан. ОУХМ Б.Хорлоодой "С" хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Итали, Казахстан тамирчдын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА, М.ЦЭНДБАЗАР
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа, өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ Машбатын Ариунзаяа нар барилдана. Францын шилдэг Faiza MOKDAR, Германы Seija BALLHAUS, Бразилын Jessica LIMA, Италийн Veronica TONIOLO, Унгарын Roza GYERTYAS, Нидерландын Shannon VAN DE MEEBERG нарын амаргүй өрсөлдөгчид байна. ОУХМ Т.Ариунзаяа "С" хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Италийн хүчтэй өрсөлдөгч Вероника Тониолотой барилдана. Харин ОУХМ М.Цэндбазар "А" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Францын шилдэг тамирчин Файза Мохдартай хүч сорино.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН, Б.ГАНХАЙЧ
Эмэгтэйчүүдийн 63-ын жинд 16 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч нар барилдана. Энэ жинд олимп, дэлхийн аварга, Бразилын Rafaela SILVA, Ниделандын Joanne VAN LIESHOUT, дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, Канадын Catherine BEAUCHEMIN-PINARD, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Канадын Jessica KLIMKAIT, Польшийн Natalia KROPSKA нарын шилдгүүд байна. МУГТ Л.Энхрийлэн "D" хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт Казахстаны тамирчинтай таарсан. Харин ОУХМ Б.Ганхайч "В" хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт Узбекистаны тамирчинтай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д У.АНУЖИН
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 16 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас “Женко” клубийн залуу тамирчин, Уран-Өлзийгийн Анужин барилдана. Тус жинд Германы Miriam BUTKEREIT, Giovanna SCOCCIMARRO, Италийн Giorgia STANGHERLIN, Францын Clemence EME, Польшийн Aleksandra KOWALEWSKA, Нидерландын Sanne VAN DIJKE нарын хүчтэй өрсөлдөгчид байна. У.Анужин "D" хэсгийн нэгдүгээр тойрогт Францын тамирчинтай өрсөлдөнө.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 15 тамирчин өрсөлдөх мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ, Отгонбаярын Хүслэн барилдана. Энэ жинд Германы Alina BOEHM, Anna Monta OLEK, ОХУ-ын Aleksandra BABINTSEVA, Бразилын Beatriz FREITAS, Канадын Coralie GODBOUT нарын амаргүй тамирчид барилдана. ОУХМ О.Хүслэн "В" хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын тамирчинтай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АМАРСАЙХАН, Э.ЖАРГАЛМАА
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 13 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, Энхмэндийн Жаргалмаа нар барилдана. Энэ жинд Италийн Erica SIMONETTI, ОХУ-ын Elis STARTSEVA, Узбекистаны Durdona NIZOMADDINOVA, Бразилын Giovanna SANTOS нарын масс, жин ихтэй, хүчтэй тамирчид барилдана. Э.Жаргалмаа "А" хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны тамирчинтай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт хэсгийн аваргын төлөө Италийн бөхтэй барилдах юм. Харин ОУХМ А.Адъяасүрэн "С" хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Итали, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Б.СҮХБАТ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 22 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат барилдана. Тус жинд олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Тайванийн шилдэг тамирчин YANG Yung Wei, Украины Artem LESIUK, Нидерландын Emiel JARING, ОХУ-ын Kan-Demir SUGE-MAADYR нарын амаргүй өрсөлдөгчид байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Б.ЭРХЭМБАЯР, Б.НАРМАНДАХ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ, Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар барилдана. Тус жинд ОХУ-ын Ramazan ABDULAEV, Бразилын Willian LIMA, Ronald LIMA, Казахстаны Gusman KYRGYZBAYEV, Nurkanat SERIKBAYEV, Азербайжаны Turan BAYRAMOV, Узбекистаны Abdurakhim NUTFULLOEV нарын хүчтэй өрсөлдөгчид байна. ОУХМ Б.Сүхбат "С" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстаны тамирчинтай таарч барилдана. ОУХМ Б.Эрхэмбаяр "D" хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны таамирчинтай таарч барилдана. Харин ОУХМ Б.Нармандах "С" нэгдүгээр тойрогт Молдавын бөхтэй өрсөлдөнө.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Л.АНХЗАЯА, О.УРАНБАЯР
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 29 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдана. Энэ жинд олимпын аварга Италийн Fabio BASILE, Fabrizio ESPOSITO, ОХУ-ын Danil Lavrentev, АНЭУ-ын Kazbek NAGUCHEV, Karim ABDULAEV, Азербайжаны Rashid MAMMADALIYEV, Казахстаны Yesset KUANOV, Өмнөд Солонгосын LEE Eunkyul нарын шилдгүүд байна. ОУХМ Л.Анхзаяа "С" хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Итали, Польшийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Харин ОУХМ О.Уранбаяр "В" хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны бөхтэй таарсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Б.ШИНЭТУЛГА
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 22 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд манай улсаас залуу тамирчин Бадрахын Шинэтулга барилдана. Тус жинд Тажикстаны Behruzi KHOJAZODA, Канадын Francois GAUTHIER DRAPEAU, Италийн Manuel PARLATI, Бразилын David LIMA нарын хүчтэй өрсөлдөгчид байна. Б.Шинэтулга "В" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Молдавын тамирчинтай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Б.ХҮДЭРЧУЛУУН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 27 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуу тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдана. Тус жинд Нидерландын Michael KORREL, Simeon CATHARINA, Унгарын VEG Zsombor, ОХУ-ын Idar BIFOV, Бразилын Giovani FERREIRA нарын амаргүй өрсөлдөгчид байна. Б.Хүдэрчулуун "С" хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн бөхтэй таарч барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 19 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуу тамирчин Өсөхбаярын Пэрэнлэйжамц барилдана. Тус жинд ОХУ-ын Inal TASOEV, Азербайжаны Ushangi KOKAURI, Германы Losseni, KONE, Erik ABRAMOV, АНЭУ-ын Magomedomar MAGOMEDOMAROV нарын хүчтэй өрсөлдөгчид байна. Ө.Пэрэнлэйжамц "А" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Оросын Инал Тасоевтай таарч барилдана.
| ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |