Ардчилсан намын эрх мэдлийг О.Цогтгэрэл фракцууддаа бөгс, цээжээр нь эн тэнцүү хуваагаад өгчихлөө. Сонгуулиар улс төрөө дийлдэг байгаа даа, үнэндээ.
Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон Үндэсний бодлогын хорооныхоо хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг баталгаажуулж, дэд дарга нараа томиллоо. Өнгөрсөн хугацаанд 15 дэд дарга томилж байсан тус намынхан дэд даргынхаа тоог цөөлж, тав болгов. Харин дэд дарга нараа сонгохдоо таван өөр фракцын төлөөллөөс таван хүн сонголоо.
ФРАКЦУУДДАА ТЭНЦҮҮ ХУВААСАН ДЭД ДАРГЫН СУУДАЛ

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүдийн тэргүүлдэг МОНДЭ фракцаас УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй “Нэг Монгол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, “Гранд Монгол” фракцаас хуульч Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын гишүүдийн шинээр үүсгэн байгуулаад буй Ардчилсан сэргэлт фракцаас УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарыг намын дэд даргаар томилоод байна. Ийн С.Баярцогт намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноор ирэх сонгуульд Ардчилсан намыг О.Цогтгэрэл, С.Баярцогт нар удирдаж орохоор болсон нь нэгэнт тодорхой болов.
Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон даруйдаа С.Баярцогт “Ардчилсан намын фракцуудтай гар нийлж ажиллана” хэмээн ам тангараг өглөө. Хамгийн хачирхалтай нь, С.Баярцогтыг жадлан эсэргүүцэж, Монгол Улсын дайсан мэтээр цоллож байсан Х.Баттулгын фракцын гишүүд болох МоАХ-ын төлөөллүүд ч С.Баярцогттой хамтарч ажиллана хэмээн мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Би С.Баярцогтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ би олонхын саналд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана” гэв. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн үг Х.Баттулгын саналыг илэрхийлж байгаагаас дутахааргүй. тэд С.Баярцогтойгоо хамтарч ажиллахаар болсон гэдэг санаагаа ийн илэрхийлж байна.
АРДЫН НАМЫН “ЗАХИЛГАТ” УЛСТӨРЧ, АН-ЫН УДИРДЛАГАД БАГТСАН УУ
.jpeg)
Гэхдээ тайзан дээрээ зодоонтой хуралддаг Ардчилсан намынхан дэндүү эвтэй генсекээ сонгож байгаа нь анхаарал татаж байна. Нэг ёсондоо тэднийг ийм эвтэй байхыг эрх баригч МАН-ынхан яав ч зүгээр хараад суухгүй нь лавтай. Адаглаад тэд Ардчилсан намд “шургуулсан” БЭТ-өөрөө дамжуулан тайзан дээр нь зодолдуулах, Ардчилсан намынхныг муухай харагдуулах ажлыг аль хэдийнээ хийсэн баймаар. Үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардын намын оролцоогүй Ардчилсан намын хурал өрнөж байгаагүй гэдгийг захын гишүүд нь хэлээд өгнө. Гэтэл энэ удаад тэд бужигнуулсангүй. Нэг ёсондоо Ардчилсан намыхан Ардын намын “захиалгат” улстөрчдийг өчигдрийн “томилгоогоороо” хийсэн гэж хардах эрх ч бидэнд байна. Тэрбайтугай С.Баярцогтыг “Залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон” хэмээн зүтгэж байсан МоАХ-ынхан нам жим.
Өнгөрсөн хугацаанд Сангийн сайд асан С.Баярцогтыг Ардын намаас том татаастай Ардчилсан намд ирсэн гэх яриа Ардчилсан намынхны дунд яригдах болсон. Саяхныг хүртэл оффшор дансандаа 2.5 сая ам.долларын нууц хөрөнгө байршуулаад мартсан С.Баярцогт Монголын төрийн “дайсан” явлаа. Гэтэл 20 гаруй жил Оюутолгойг “зарж идсэн” гэх хар түүхтэй явж ирсэн С.Баярцогт улс төрд эргэн ирж байгаагаа зарлаж, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Д.Тэрбишдагваас эхлээд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жаргалан, Э.Болормаа гээд толгой дараалан зандарч байх. Тэгээд болоогүй ангийн нөхөр З.Энхболдыг атаархагч, ангийн “дайсан” гэх зэргээр цоллож байлаа, тэр.
С.Баярцогтын төрд гавьяа ч байгуулсан, гай ч тарьсан. Сэлэнгэ аймгаас 25 настай залуухан улстөрч УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монголын төрд Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, гал дуудсан гаднын хөрөнгө оруулалтын томоохон төсөлд гар бие оролцсон нь үнэн. Мэдээж зэсийн баяжмалаараа дэлхийд эхний дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Оюутолгойг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэх төслийг гардаж хийх ажлыг эхлүүлсэн урдаа барих улстөрчдийн нэг мөн. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө Монголын эдийн засгийн үзүүлэлт 1.6 хувьтай байсан. Гэрээ хийснээр эдийн засаг тав дахин өсөж, улсын төсөв найм дахин өссөн. Угтаа Оюутолгойн гэрээг хийхээс өмнө улсын төсөв 1.8 их наяд байсан бол өнөөдөр бид 33.0 их наядын төсөв ярих хэмжээнд хүртлээ эдийн засаг өссөн нь үнэн.
Гэвч түүний гол алдаа оффшорт хөрөнгөтэй болтлоо баяжсан, хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадаагүй. Нэмээд Оюутолгойн гэрээ Монголын талд ашигтай байж чадахгүй. Ногдол ашгаа хүртэж чадахгүй, 20 тэрбум ам.долларын өртэй байгаа нь ч бодит үнэн. Шүүхээс 10 жил ял сонсож, давж заалдах шатны шүүхээс хэргээ 4:8 жил болгож, эцэстээ Улсын дээд шүүхээр хэрэг нь мөрдөн байцаалалт буцаж замхарсан удаатай. Ийн нэгэн цагт Монголын төрд “дайсан” болж байсан С.Баярцогт улс төрд дахин мандаж, дуу нь чангарчихсан явна. Гагцхүү ингэж амь орохдоо Ардчилсан намын төлөө юу, Ардын намын БЭТ-ийн хуваарь ирэв үү гэдгийг ирэх сонгуулиар мэдэх нь.
Харин Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл фракцууддаа эрх мэдлээ эн тэнцүү хувааж, эв нэгдлээ хангах нь юу бол. Ирэх сонгуулиар ялалт байгуулах том “амбиц”-д нь фракцын эрх мэдлийн нөлөө том тээг болох вий дээ.
| НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |