• Өнөөдөр 2025-04-17

ТАНИЛЦ: ЗӨВХӨН МОНГОЛД УРГАДАГ НЭН ХОВОР УРГАМЛУУД

2022-08-06,   8401

 

      Наймдугаар сар гарч, хүмүүс онц сонин, нэн ховор ургамлын эрэлд гардаг ид үе эхэллээ. Үүнтэй холбоотойгоор бид зөвхөн Монголд ургадаг нэн ховор таван ургамлыг онцлон танилцуулж байна.

-ХОНИН АРЦ УРГАМАЛ-
 
   Хонин арц нэн ховор ургамал нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол  Алтай,  Дунд халх, Говь-Алтайн тойрогт тархсан байдаг. Хонин арц нам дор газар ургана гэж бараг үгүй. Өндөр уулын тагийн бүслүүрийн нураг хад, ойн дээд захын хушин ой, ширэнгэнд ургадаг байна. Түүнийг үрээр болон мөчрөөр үржүүлдэг төдийгүй 200 жил ургадаг урт настай ургамал юм.  Энэхүү ургамал нь мөн хүйтэнд тэсвэртэйгээрээ давуу талтай. Мөн анхилуун үнэртэй эфирийн тос агуулдаг, өнгө нь гүн ногоон, уугуулахад хурц үнэргүй аж. Тус аарцыг түүхэд залуу арцыг хөндөхгүй, хөгширч, хатаж байгаагаас нь үндэс мөчрийг гэмтээхгүй авах юм. Тус арцыг уугуулж хэрэглэснээр амьсгалын замыг цэвэршүүлэх, тасалгаан дахь чийгийг дарах давуу талтай байна. Харин  сүсэг бишрэлийн талаасаа бол ариусгах, муу муухай зүйлийг хөөх, агаар дахь бактерий устгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг ач тустай байна.
 
    Тус ургамлаас өдөрт нэг ширхэг буурцаг зажилж идэх бөгөөд улмаар тоо хэмжээний хувьд нэгээр нэмэгдүүлж, 15 болгоод, буцааж бууруулж тэг болгодог байна. Гэвч нэн ховор ургамлыг түүхийг завдсан хэрэг ч гарч байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэл, өнгөрсөн зургадугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулгийн багийн Алтангийн ам гэх газраас хонин арц ургамлыг түүж бэлтгэсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад очсоны дагуу шалгахад, Завхан аймгийн Улиастай сумын дөрвөн иргэн тус ургамлаас 93 килограммыг түүж бэлтгэсэн байсныг илрүүлэн, хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгасан байна.
 
-ЧИЙРИЙН ДАВИРХАЙ-
 
    Тэр маш баг хэмжээгээр цөөн тоогоор ургадаг ургамал. Энэ бол чийрийн давирхай. Шинжлэх ухаанд Залаархаг хавраг, хавиргана хэмээн тэмдэглэдэг бол монголчууд чийрийн давирхай гэж нэрлэдэг. Дэлхий дээр 100 гаруй га талбайг уг ургамал бүрхдэг бөгөөд “Улаан ном”-д бүртгэлтэй байна. Энэхүү нэн ховор, өвслөг мод ургамал нь Ховд аймгийн Булган суманд байдаг аж. Чийрийн давирхай нь  амьдрах хугацаандаа ганцхан удаа хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг гэнэ. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар чийрийн давирхай ургаж байгаа бүс нутгууд нь дэлхийн цаг агаараас харилцан хамааралгүй орон нутгийн онцлог уур амьсгалтай гэж үздэг байна. Намар цөөн хэд хоног давирхай нь гадагшилна. Давирхай нь саарал, цагаан өнгөтэй учир монголчууд сүү хэмээн нэрлэх болсон байна. Чийрийн давирхай нь ач тус нь хүний ядаргаа тайлагдаж, цусны даралт бууруулдаг аж. Түүнээс гадна амьсгалын замын өвчин, ханиад, томуу болон цусны даралт, ил задгай шарх зэрэгт онцгой нөлөө үзүүлдэг. 
 
 
-МАНЖ ГАНДИГАР-
 
    Далан хальс овгийн Манж гандигар ургамал. Тус ургамлын иш мөчир янз бүрийн хэмжээтэй тайрагдсан байх бөгөөд гадна тал нь улаавтар, бор саарал холтостой, үрчгэр гадаргуутай. Тус ургамал нь хамрын хөндийн үрэвсэл, түлэнхий, шарх, хатиг, намарс, хайрст үлд, цэврүүт үсэрхийлэл, шамбарам, мэдрэлийн судас, үе мөч өвдөх, булчин үений үрэвсэлд ач тустай байна. Мөн бие махбод цэвэршүүлэх, цус цэвэршүүлэх, элэг цэвэршүүлэх ач тустай байна.
Гандигар мод нь 4-6 метр хүртэл өндөртэй, бутлаг мод бөгөөд жижиг шар өнгийн цэцэгсээрээ ялгардаг. Модонд зуны дунд үеэс ургадаг хурц улаан өнгийн жижиг жимснүүд нь ихэд гоёмсог харагдуулдаг байна. Ургуулахдаа ихэвчлэн ганц нэгээр нь олон нийтийн газар тарихад тохиромжтой.
 
-НАВЧГҮЙ БАГАЛУУР-
 
   Нэн ховор ургамлын нэг навчгүй багалуур ургамал нь 30-50 см өндөр ургадаг навчгүй, нүцгэн, олон тооны мөчир бүхий хагас сөөг ургамал. Навч хайрс болон өөрчлөгддөг бөгөөд  Тус ургамал нь  марцлаг, шавранцар болон элс хайргатй бэл, тойрмын зах, толгодын хоорондын хөндийн бор шороон тунамал хөрстэй газраар армаг, тармаг ургадаг. Хааяа дэрс, шарилж зэрэг ургамалтай холилдож ургадаг.
 
-ЭГЭЛ ГОДИЛ ӨВС-
 
    Эгэл годил өвс буюу Acorus clamus нь Нарийхан утас маягийн олон үндэс бүхий, хавчигдуу бөөрөнхий бүдүүн, мөлхөө салаа үндэслэг иштэй, 60-120 см өндөр олон наст өвслөг ургамал юм.  Монгол улсад ургамал газар зүйн тойргоор Хөвсгөл, Хангай, Монгол дагуур, Дорнод монголд ургадаг бол . Дэлхийд Ази , Европ , Амерак тивүүдийн олон улсад гол цөөрөм, нуурын эрэг тэдгээрийн усан дотор ургана. Ирээдүйд уг ургамлыг устаж үгүй болохоос сэргийлж хамгаалах шаардлагтай. Уламжлалт анагаах ухаанд ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, ходоод гэдэсний үрэвсэл намдаахад ашигладаг бол хятад улсад үнэртэн мөн олон төрлийн вирусын гаралтай өвчний үед хэрэглэнэ. Эртний БНХАУ-ын анагаах ухаанд хавдрын эсийг багасгах, өтгөн хатах зэрэгт хэрэглэж ирсэн. Одоогоор Энэтхэг улсад ханиалгах, астма, бронхит зэрэг амьсгалын гаралтай өвчинд ашигладаг.
Мөн эгэл годил өвс нь хагас усны ургамал бөгөөд үндэслэг ишээр салж, үрждэг.  Тус ургамал нь газрын хөрсөнд хэвтээ байрлалаар ургадаг бөгөөд үе бүхнээс нь шинэ нахиа урган гарах зарчмаар үрждэг бөгөөд ус, эрдэс бодисыг нахиа тус бүрт дамжуулах үүрэгтэй байдаг байна.

ТАНИЛЦ: ЗӨВХӨН МОНГОЛД УРГАДАГ НЭН ХОВОР УРГАМЛУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-10 10:01:00
    Btk: Shi shi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-05 20:53:03
    Suwd: unheer nh htjtumta medeell baina byrrlaa :)
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 18:56:32
    やたなま: に七夕は新たな高田ナタ屋はアハな朝田畑や鱈方は棚ラタハタハタ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 18:55:54
    Алтангэрэл: Би үнэхээр их юм мэдлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 18:55:54
    Алтангэрэл: Би үнэхээр их юм мэдлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 18:55:14
    Ain rend: Ainggshevhvsvsgggggsgsgvsgahvsgsvsc
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 17:25:46
    Айжуллыз: Миний хувьд сэтгэгдэл маш муу байлаа гэхдээ надаа талагдлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 23:01:33
    Батцэнгэл : Ховор ургамалийх тухай мэдээлэл өгсөнд баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 13:46:03
    Баатар: Монголд ямар эмийн ургамал тариалах боломжтой вэ Хаанаас асуух вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 19:01:53
    д.Ганчимэг: баярлалаа гое мэдээлэл бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 17:53:29
    Алтаа: Харин тийн тээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-06 20:31:11
    Битгий туйлшир: Битгий туйлшир даа. Монголд ганцхан Алтан хундага л байдаг. Наад хэд чинь бол хамгийн багадаа Хятад,Төв Азид зөндөө. Мэдэмхийрэх гэж ядчих юмаа. Жишээ нь, Anabasis brevifolia гээд хайхад л гараад ирнэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188