Баяр наадмын өдрүүдэд 1-10 насны гурван хүүхэд, найман том хүн гол, мөрний усанд осолдож амиа алджээ. Өнөөдрийн байдлаар мөн усанд осолдсон гурван иргэнийг эрэн хайж байна. Бүх нийтийн амралттай холбоотойгоор иргэд гол мөрний дагуу олноор амарч, зугаалж байгаагийн улмаас усны осол нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн баруун аймгууд буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймагт энэ сарын 12-нд орсон хүчтэй аадар борооны улмаас гол мөрөн үерийн түвшин 10-40 сантиметр даван нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор хүний амь эрсдэхээс гадна дөрвөн өрхийн 4-6 ханатай зургаан гэр үерт урсаж, дөрвөн өрхийн 208 бог мал үерийн улмаас хорогджээ. Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн усны ослын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
НЭГ ОЙТОЙ ХҮҮХЭД ХАРАА ГОЛД ЖИВЖ НАС БАРЖЭЭ
Баяр наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 11-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны Улаан хошуу гэдэг газар Хараа голын эрэгт зугаалж байсан 24 хүний нэг болох нэг ойтой хүү Б усанд осолдож, амиа алджээ. Талийгаач Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат бөгөөд хүүгийн цогцсыг Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн Хөмөөлтийн гүүр гэх газарт зугаалж байсан иргэд олж, уснаас гаргасан байна.

ТУУЛ ГОЛЫН ЭРЭГТ ТОГЛОЖ БАЙСАН 15 НАСТАЙ ХҮҮ УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДЖЭЭ
Төв аймгийн Лүн сумын Ногоон хоолой багийн Үнэгтийн хоолой гэх газарт энэ сарын 9-ний 11:00 цагийн орчимд Туул голын эрэг дагуу тоглож байсан дөрвөн хүүхдийн нэг усанд осолдож, нас баржээ. Талийгаач хүү тус аймгийн Лүн сумын харьяат бөгөөд 15 настай аж. Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийнх нь хүмүүс хүүг гурав хоног эрэн хайж, энэ сарын 11-нд осолдсон газраас зүүн зүгт 21 км зайд буюу Өгөөмөр багийн Боолтын Үзүүр гэх газраас олжээ.
ХЭРЛЭН ГОЛЫН ЭРЭГТ ТОГЛОЖ БАЙСАН 10 НАСТАЙ ХҮҮ УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДЖЭЭ
Дорнод аймгийн Хэрлэн сумын VI багийн нутаг Хэрлэн голын эрэг дагуу тоглож байсан гурван хүүхдийн нэг болох 10 настай, эрэгтэй С усанд осолдож амиа алджээ. Хүүгийн цогцсыг энэ сарын 10-ны 12:57 цагт анх осолдсон газраас 30 км зайд буюу Хэрлэн сумын V дугаар багийн Өгөөмөр гэх газарт Хэрлэн голын усны мандлаас олжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Задгайд энэ сарын 11-нд тогтоол усанд сэлж байсан гурван хүний нэг болох 27 настай Е живж нас баржээ. Талийгаач тус дүүргийн 32 дугаар хороонд оршин суудаг бөгөөд цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
УСНЫ ОСЛООР ДОЛООН АЯЛАГЧ НАС БАРЖ, ХОЁР ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Булган аймгийн Хутаг-Өндөр сум Эгийн голын эрэг дагуу зугаалж байсан таван хүний нэг болох 28 настай эрэгтэй П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдожээ. Талийгаач эрэгтэйн цогцсыг энэ сарын 12-ны 17:00 цагт Эгийн голын бургасан дотор усны мандалд хөвж байсныг олж, Хутаг-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын VI багийн Зараа булан гэх газарт Хэрлэн голын эрэг дагуу энэ сарын 10-нд зугаалж байсан 14 хүний нэг болох 28 настай эрэгтэй Б усанд сэлэхээр ороод живжээ. Талийгаач эрэгтэй тус аймгийн Баянтал сумын харьяат бөгөөд цогцсыг анх осолдсон газраас 15 км зайд байх Зараагийн хошуу гэх газраас энэ сарын 12-ны 10:10 цагт олжээ. Улмаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлж өгсөн байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын I баг Алтанхундагын тохой гэдэг газар Хараа голын эрэг дагуу энэ сарын 11-нд зугаалж явсан 17 хүний нэг усанд сэлж байгаад живжээ. Талийгаач эрэгтэй О 21 настай бөгөөд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат аж. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 12-нд эхлүүлж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт эрлийн ажиллагааг зогсоожээ. Улмаар өчигдөр буюу энэ сарын 13-ны 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Шимт нарс гэх газар Хараа голын эрэг дагуу энэ сарын 11-нд зугаалж байсан 13 хүний нэг болох 21 настай эрэгтэй М загас барьж байгаад живжээ. Талийгаач тус сумын харьяат бөгөөд цогцсыг энэ сарын 12-нд осолдсон газраас зүүн зүгт таван метрийн зайгаас олжээ.
Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ мөрний эрэг дагуу зугаалж явсан 10 иргэний хоёр нь болох Д, Н нар "Экстрал" загварын автомашинтайгаа осолджээ. Улмаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид болон 50 настай эмэгтэй Н-ийн ар гэрийн хүмүүс энэ сарын 12-ноос эхлэн сураг тасарсан иргэдийг эрэн хайж байна. Тус өдрийн 21:35 цагт эрлийн ажиллагааг үр дүнд хүрээгүй тул зогсоож, энэ сарын 13-ны 06:00 –цагаас эрлийг дахин эхлүүлээд байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн Бүрдний-Ам гэх газарт энэ сарын 9-ний 21:00-22:00 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо болон мөндөр орсны улмаас уруйн үер бууж, тухайн газарт нутаглаж байсан дөрвөн өрхийн 208 бог мал хорогджээ. Тодруулбал, Бат-Өлзий сумын харьяат малчин О-ын 61 ямаа, Н-ийн 37 хонь, 70 ямаа, П.Суурийн 15 ямаа, О-ийн 25 ямаа үерт өртөж, хорогдсон байна. Одоогоор хорогдсон бог малыг булж, устгах ажлыг хийж байна.

Архангай аймаг, Ихтамир сум Бугат багийн Булаг гэх газарт энэ сарын 9-ний 17:00 цагийн орчимд мөндөр, аадар бороо орсны улмаас иргэн Б, Б нарын зургаан ханатай хоёр гэр, таван ханатай нэг гэр уруйн үерт урсжээ.
Өвөрхангай аймаг Хужирт сум Уужим багийн Бургас гэх газар энэ сарын 9-ний 21:20 цагийн орчимд аадар бороо орсны улмаас иргэн А, Г-ын таван ханатай хоёр гэр, дөрвөн ханатай нэг гэр уруйн үерт урсжээ.
Иймд иргэд, аялагчид та бүхэн:
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
-Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.
| Баяр наадмын өдрүүдэд 1-15 насны гурван хүүхэд, найман том хүн УСНЫ ОСЛООР АМИА АЛДЛАА |
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 16:18:48
МУУ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ” ГЭГЧЭЭР МАН-ЫН 30 БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЮМ Л БОЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР РУУ “ДАЙРАХ”-ЫН УЧИР
2026-10-16 15:27:06
ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАВ
2026-10-16 13:20:21
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ
2026-10-16 12:59:32
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа
2026-10-16 12:57:53
Орегон мужийн бага сургуульд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-16 12:01:11
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-16 11:41:55
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
2026-10-16 11:36:26
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |