БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдчихсэн, энэ зунаас бүтээн байгуулалт эхэлнэ. Баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой тус станцыг барихдаа шийдвэр гаргагчид байгаль орчны тал дээр зайлшгүй анхаарах ёстой чухал асуудал цөөнгүй байна.
Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судалжээ. Тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлаар дээш Ховд голоо өгсөж түрсээ шахдаг нь батлагдсан байна. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ. Судалгааны энэ үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, Шижигтийн хавцалд монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг байдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж түрсээ шахчихаад буцдаг гэсэн ойлголттой байв. Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаар дээш өгсдөг нь зарим талаараа тодорхой болсон учир тэнд усан цахилгаан станц барихдаа загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ.
Эрдэмтдийн ярих нэг хэрэг, харин бодит байдал заримдаа өөр байдаг. Хэрвээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ алдаатай байгаад монгол хадран загасны үржилд сөргөөр нөлөөлвөл хэн хариуцлага хүлээх вэ. Бодох л асуудал.
Өмнө нь, Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь стандартын шаардлага хангаагүйгээс загас дамжин гарч чадаагүй юм. Одоо ашиглагддаггүй, харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран цөөрч, улмаар устах эрсдэлтэй юм. Сонирхуулахад, манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархсан монгол хадран загас нь нутгийн унаган зүйл юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоос өөр хаана ч байхгүй.
Одоо станц барих Ховд гол нь олон төрөл, зүйлийн усны шувуу цуглардаг Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Энэ нуур Рамсарын конвенцид бүртгэлтэй, олон улсын хамгаалалтад орсон. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарвал хуурайшилт ихтэй энэ цаг үед нуурын усны төвшин багасах эрсдэлтэй гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Тиймээс л энэ төсөлд эхнээс нь болгоомжтой хандаж тооцооллоо маш сайн хийх шаардлагатай болоод байгаа юм.
Мэдээж зээл өгч байгаа Хятадын тал ч энэ асуудалд онцгой анхаарч таарна. Тэд өөрсдийнх нь санхүүжүүлсэн төсөл олон улсын хамгаалалтад орсон Хар-Ус нуур болон Их нууруудын хотгорын экосистемд сөргөөр нөлөөллөө хэмээх шүүмжлэлд өртөхийг хүсэхгүй нь лавтай. Хятадууд аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ байгаль, экологид сөргөөр нөлөөлөхгүй байхад онцгой анхаардаг болчихсон, холбогдох хууль журмандаа ч бодлогын өөрчлөлт оруулж дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаа. Хятадын дарга Ши Жинпин 2018 оны тавдугаар сарын сарын 18-19-нд Бээжин хотод болсон Бүх Хятадын экологи хамгааллын хуралд оролцохдоо” Ногоон хөгжлийг бүх талаар ахиулах ёстой. Экологийн эрсдэлээс хамгаалж, бүх явцын олон давхаргын экологи хамгааллын системийг байгуулах хэрэгтэй” хэмээн онцолсон билээ. Мөн тэрээр 2019 оны гуравдугаар сард Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөлдөх хуралд оролцохдоо “Эдийн засгийн хөгжил хүндрэлтэй болох үед төсөл хэрэгжүүлж, байгаль орчныг хохироож эдийн засгаа нэмэгдүүлэх үзэл бодолтой байж болохгүй. Экологи хамгааллын улаан шугамыг эвдэж болохгүй” гэж сануулж байсан юм.
Одоо станц барих Ховд гол нь олон төрөл, зүйлийн усны шувуу цуглардаг Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Энэ нуур Рамсарын конвенцид бүртгэлтэй, олон улсын хамгаалалтад орсон. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарвал хуурайшилт ихтэй энэ цаг үед нуурын усны төвшин багасах эрсдэлтэй гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай манай улсын хувьд бүр ч чухал. Хамгийн гол нь, өмнөх алдаагаа давтахгүйгээр байгаль экологид ээлтэй бүтээн байгуулалт хийх нь энэ төслийг хариуцагчдын заавал анхаарах ёстой асуудал юм. Түүнчлэн цаашид эрчим хүчний бүтээн байгуулалт хийхдээ заавал ус гэхгүйгээр нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр асуудлыг давхар шийдэх олон сонголт гарч ирээд байна. Технологийн дэвшлээс шалтгаалж үнэ тариф нь ч өдрөөс өдөрт хямдарч байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа билээ.
| БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛЪЯ |
|
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |