Өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймагт зудын эрсдэл их байгаа юм. Энэ жил улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20.0 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гарсан байна. Гэвч гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдэгдсэн. Үүнийг дагаад өвс, тэжээлийн үнэ шууд нэмэгддэг. Ялангуяа малчид өөрсдөө тарьж, ургуулан хураах боломжгүй говийн зарим аймагт өвсний 20,000-25,000 төгрөг хүрчээ.
Монгол хорголжин тэжээл 40 кг нь 35,000 төгрөг, “Хурд” морины тэжээл 25 кг нь 50,000 төгрөг
Шингүүртэй тэжээл 35 кг нь 48,000 төгрөг Орос овьёос 40 кг нь 48,000 төгрөг
Өнгөрсөн оны нэгдүгээр сард, хөдөө, орон нутагт нэг боодол өвсний үнэ дээд тал нь 25,000 төгрөгт хүрсэн. Тэгвэл энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар "Малчны лавлах 109"-ын мэдээгээр “Таван шар”, “22-ын товчоо”-ны захуудад ногоон өвс боодол нь 20,000 төгрөг, цагаан өвс 16,000 төгрөг, ногоон тэжээл 20,000 төгрөг, хивэг 25 кг нь 17,000 төгрөг, “Алтантариа” хивэг 18,000 төгрөг, улаан буудай 40 кг нь 35,000 төгрөг, тэжээлийн будуу 30,000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Тодруулбал, Монгол хорголжин тэжээл 40 кг нь 35,000 төгрөг, “Хурд” морины тэжээл 25 кг нь 50,000 төгрөг, Шингүүртэй тэжээл 35 кг нь 48,000 төгрөг Орос овьёос 40 кг нь 48,000 төгрөг, Монгол овьёос 40 кг нь 38,000 төгрөгийн үнэ ханштай байна.
“Энхжин” худалдааны төвийн автобусны буудлын хоёр талаар “Мал, амьтны төрөл бүрийн тэжээл зарж байна” гэсэн бичигтэй том, жижиг агуулах, дэлгүүр эгнэжээ. Зарим нь тонн тэжээл багтах агуулахтай байх бол олонх нь дэлгүүрийнхээ үүдэн хэсэгт цөөн тоогоор тавьсан байх бөгөөд гадна талбайд шуудайтай тэжээл хураан, үнийг нь наан борлуулж байв. Хэдийгээр тэжээл “гүйх” цаг нь өдийд хэдий ч борлуулалт тааруу байгаа бололтой, борлуулагчдын зарим нь шуудайтай тэжээл дээрээ унтаж, зарим нь утас оролдон цагийг өнгөрөөнө. Хүмүүсийн хувьд үнэ асуухаас хэтрэхгүй бөгөөд хаа нэг жижиг тэрэгтэй хүн ирж, таваас зургаан уудай тэжээл авахаас өөрөөр дорвитой худалдаа наймаа бололгүй нэлээд удав. Ийн ажиглахад энэ дундаа арай том агуулах анхаарал татав.

Хүмүүсийн хувьд үнэ асуухаас хэтрэхгүй бөгөөд хаа нэг жижиг тэрэгтэй хүн ирж, таваас зургаан уудай тэжээл авахаас өөрөөр дорвитой худалдаа наймаа бололгүй нэлээд удав
Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, хүмүүс өвлийн бэлтгэлдээ хэдийнэ оржээ. Тэр дундаа аравдугаар сар бол тариаланчид ургацаа хурааж, малчид өвс, тэжээлээ базаах ид үе. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын энэ оны 221 дүгээр тогтоол гарсан. Ингэхдээ хадлан бэлтгэх боломжгүй орон нутгийн удирдлагатай харилцан тохиролцож хадлангийн талбай ашиглах гэрээ хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулахаар тусгасан. Энэ бол малчид өөрсдөө өвс, тэжээлээ бэлтгэх том боломж. Нөгөө талаар үйлдвэрээс гарсан өвс тэжээлийг малчдад борлуулдаг. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн сурвалжилгаараа “Энхжин” худалдааны төв болон “Эмээлт” зах хүрэх замд борлуулж буй өвс, тэжээлийн үнийг сурвалжилсан юм.
| ХЭДЭН УДААГИЙН ЦАС, ШУУРГАНААР ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ҮНЭ КГ НЬ 10 МЯНГААС 52 МЯНГА БОЛЖ, ТЭНГЭРТ ХАДЛАА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |