Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хамгийн том асуудал зогсоол байдаг. 40 орчим түргэн үйлчилгээний цэгтэй. 20-ынх нь үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээж байгаа. Үлдсэн 20-ынх нь үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоохоор ярьж байна. Мөн мод усалгааны асуудал хүндрэлтэй учраас жилд 3000-5000 мод тарьдаг. 31 төрлийн мод, модлог ургамал бий. Хүүхдийн тоглоомын талбай нэн шаардлагатай байгаа. Барилгын компаниуд хашаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу тэлж барьсан асуудал бий. Бид албан бичиг хүргүүлсэн.
Мөн цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна” гэв.
Түүнчлэн гүйлтийн зам, дугуйн замаа өргөтгөх боломжтой. Хүрээлэн дотор аялал хийдэг болохыг настай хүмүүс хүсдэг. Тиймээс хүрээлэн дотор явдаг автобус байх хэрэгтэй байгааг ярилаа. Хотын дарга энэ асуудлыг шийдэж өгөхөө илэрхийлсэн юм.
Мөн “Гэрэлт гэр” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч Т.Улаанбаатар “220 метр урт гэрэлт гудамжинд нийт 220 км гэрэл ашигласан. Энэ нь Дархан орох хэмжээний гэсэн үг. Азидаа хамгийн урт гэрэлт гудамж. Гэрээг шинэчлэх, Улсын комисс ажиллах шаардлагатай байгаа” гэхэд Хотын дарга залуучуудаа дэмжиж, шийдэл, гарц, гаргалгааг олж, шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн туйлын чухал. Иймээс энэ чиглэлд хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Өдөрт 12-15 мянган иргэн ирж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, агаар салхинд гарах боломжийг бүрдүүлнэ. Засаж, сайжруулах, урсгал засвар хийх зайлшгүй шаардлагатай зүйлс байна. УУХҮЯ-ны төлөөлөл ойн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмэх, баруун талаас орж ирэх хаалганд тохижуулалт, үйлчилгээний ажлууд хийхэд хөрөнгө оруулалт гаргаж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд энэ салбарын сайд байсан хүний хувьд баяртай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв, санхүүжилтийг нэмэхэд анхаарна. Монгол наадам цогцолборт бүртгэлтэй 60 автобус байгаа. Түүний 20-ыг цэцэрлэгт хүрээлэнд өгч, хүүхэд, залуучууд, настай хүмүүс сууж, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ танилцах байдлаар зохицуулах санал гаргасныг дэмжиж байна. Улаанбаатарт зүлэгжүүлэлт муу байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт явуулах ёстой. Үүнийг хийх чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” хэмээн ярилаа.
| Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аян зохион байгуулна |
|
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |