• Өнөөдөр 2026-06-03

Орхон аймгийн Баян-Өндөр сумын бохирын худагнаас нярай хүүхдийн цогцос олджээ

2026-06-03,   120

      Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худагнаас нярай хүүхдийн цогцос олдлоо гэх мэдээлэл тавдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн газар бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар бохирын худагны засварын ажлыг хэрэгжүүлэх явцад 4-5 сартай хүүхдийн цогцос байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүх шинжилгээний байгууллагад шаардлагатай дүгнэлт гаргуулахаар цогцсыг хүргүүлсэн байна. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Орхон аймгийн Баян-Өндөр сумын бохирын худагнаас нярай хүүхдийн цогцос олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188